Monthly Archives: June 2017

June, 2017

  • 28 June

    Их Британий хатан хаан II Элизабетын орлогыг хоёр дахин нэмэхээр болжээ

    1952 оноос эхэлж хаан ширээнд 65 жил залгамжилна сууж байгаа Их Британий хатан хаан II Элизабетын  орлогыг хоёр дахин нэмэх шийдвэр гаргажээ.  Тус орлогоор хатан хааны Лондон хотноо байрлах Букингемийн ордныг засч шинэчлэхэд нь зарцуулах юм. Хатан хаан II Элизабетын орлогыг нэмэгдүүлэх талаар  парламентын гишүүдийн дунд санал асуулга явуулжээ.Санал асуулгад оролцсон гишүүдийн 464 нь дэмжиж харин 56 нь дэмжээгүй байна. Хатан хааны орлого …

  • 28 June

    Нумын ордныхонд үр удмын холбоогоо бэхжүүлэхэд сайн өдөр болно

    ХОНЬ (3/21-4/19) Албан тушаал ахих болон мэргэжлийн өсөлтөд хэрүүл маргаан, зөрчилд хүргэх дуртай таны зан байдал ноцтой саад болно. Өөрийн хүрээллээ хэт төгс төгөлдөр хэмээн бүү бодож бай. Таныг зохих ёсоор нь үнэлж чаддаггүй, ихэрхүү бардам амиа хичээсэн хүмүүс таны зам дээр саад болоход бэлэн бай. ҮХЭР (4/20-5/20) Энэ өдөр ямар нэг чухал тоног төхөөрөмж эвдэрч улмаар материаллаг алдагдал гарна. …

  • 28 June

    Улаанбаатарт 32-34 хэм дулаан байна

    Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар +30 градус давж халлаа. Энэ хугацаанд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр агаарын температур +22 – +27, Алтайн өвөр говь, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутгаар +36 – +40 градус, бусад нутгаар +30 – +35 градус хүрч халлаа. Үүнээс хамгийн Өмнөговийн Мандал-Овоод +40 градус хүрч халжээ. Зургадугаар сарын 28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан …

  • 28 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 5. Буд гараг. Их морь одтой, Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр.                        Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад …

  • 27 June

    Хавтгай ултай гутал таны нурууг өвтгөдөг гэдгийг мэдэх үү?

    Өнөөгийн амьдралын тав тухыг бид өөрсдөө бүтээсэн боловч бидний бие махбод бүхэл өдөржингөө компьютер юм уу жолооны ард эсвэл орон дээрээ бөгтийн сууж өнгөрөөхөд зориулагдаагүй бүтэцтэй байдаг тул бидний шинээр бүтээсэн , дуусашгүй хэрэглээнүүд нурууны өвчлөлийг бий болгох эх үүсвэр нь болдог. Иймээс нурууны өвдөлт нь орчин цагийн үед хамгийн түгээмэл тохиолддог өвчний нэг болж байна. Нурууны доод хэсгээр өвдөх …

  • 27 June

    Төв аймагт гемодиализийн эмчилгээ хийдэг боллоо

    Төв аймгийн Эрүүл мэндийн төв нь удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг хийдэг боллоо. Ингэснээр аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиализ эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа уг тусламж, үйлчилгээг авдаг болж байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиализийн тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас …

  • 27 June

    Маргаашнаас нутгийн зарим хэсгээр бороотой

      Ойрын өдрүүдэд нийт нутгаар 30 хэм давж халж байгаа. Тэгвэл лхагва гарагаас буюу энэ сарын 28-наас эхлэн нутгийн зарим хэсгээр орох бороогоор дарагдана гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Энэ сарын 28-наас долдугаар сарын 02-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, …

  • 27 June

    Хохирсон иргэдэд түр суурьшуулах сууцны гэрээг гардууллаа

    Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НГХДБГ-ын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам болон гэр хорооллын дахин төлөвлөлтөөс …

  • 27 June

    УБТЗ ирэх жил 1 сая зорчигч тээвэрлэнэ

    Энэ сарын 20-24-нд ОХУ-ын  Буриад  Улсын нийслэл Улаан-Үд  хотноо Орос, Монгол, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын болон бүс нутгийн аялал жуулчлалын байгууллагын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. Уг зөвлөлдөх уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцсон бөгөөд “УБТЗ” ХНН-ийг төлөөлж  УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ганболд, …

  • 27 June

    Цагаачлалын хоригийг хэсэгчлэн хэрэгжүүлэхийг АНУ-ын Дээд шүүх зөвшөөрөв

    АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын хоригийг энэ долоо хоногоос хэсэгчлэн хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрлөө. Мөн ирэх намар энэ асуудлаар талуудын байр суурийг сонсоно гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Төрийн тэргүүн энэ шийдвэрийг улсын үндэсний аюулгүй байдлын хувьд томоохон ялалт гэж тодорхойлжээ. Улс төр судлаачид ч шүүхийн шийдвэрийг АНУ-ын засаг захиргааны хувьд томоохон ялалт гэж үзэж байгаа юм. Исламын шашинт зургаан …

  • 27 June

    Өлөн шээсийг 3 балгахын учир

    Ертөнцөд нэмэх хасах туйл байдагчлан сондгой тоо бүхэн эерэг, тэгш тоо бүхэн сөрөг цэнэгтэй, утгатай байдаг гэж үздэг. Тиймээс шээсийг 1 том юм уу 3 том балгаваас ач тустай. Амьд ус буюу өлөн шээсийг авсны дараа эхлэл төгсгөлийг уудаггүй. Учир нь могой сүүл толгойдоо хор агуулдаг гэх бөгөөд амьтад могойг идэхдээ толгой сүүл хоёрыг нь тасдаж их бие хэсгийг нь …

  • 27 June

    Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө

    -Н.Мөнхзул: Журам шинэчлэгдсэнээр шүүгчийн сул орон тоо богино хугацаанд нөхөгдөх боломжтой болсон-     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар Шүүгч сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд ямар өөрчлөлт орсон талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзултай ярилцлаа. -Монгол Улсын …

  • 27 June

    ОХУ-ын Төрийн думд авлигын гэмт хэргийн хариуцлагыг чангатгах санал оруулжээ

      ОХУ-д хахууль өгөх, авах гэмт хэргийн хариуцлагыг чангатгаж, биет бус хахуулийн ойлголтыг нэмж оруулж магадгүй байгаа юм байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 202. Албан тушаалаа урвуулан ашиглах, 204. Аж ахуйн нэгж, байгууллага хахууль өгөх, авах, 290, 291. Хахууль өгөх, авах зэрэг зүйл заалтуудад өөрчлөлт оруулж, биет бус хөрөнгө, биет бус үйлчилгээ, биет бус өмчийн эрх болон хууль бус давуу байдал …

  • 27 June

    Баянзүрх дүүрэг жишиг гудамжтай боллоо

    Нийслэлийн есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар дүүрэгтэйгээ хамтран амьдарч буй гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн бусдынхаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайнуудыг ч байгуулах ажлаа үргэлжлүүлээд байгаа юм. Тэгвэл тус дүүргийн 22 дугаар хороо буюу Алтан-Өлгийд дахин нэг жишиг гудамж нэмэгджээ. Хорооны иргэдийн санаачлагаар “Өгөөж” иргэдийн бүлэг …

  • 27 June

    Эгнээ тусгаарлах хайсуудыг будаж байна

    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн “Барс” захын эгнээ тусгаарлах 2 метрийн өндөр 302 ширхэг  хайс, 304 ширхэг бетон хөл, Сүхбаатар дүүргийн 17-н автобусны буудлаас 32-н тойрог хүртэл 234 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 235 ширхэг ширмэн хөл, Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 76 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 77 …