Цагаачлалын хоригийг хэсэгчлэн хэрэгжүүлэхийг АНУ-ын Дээд шүүх зөвшөөрөв

Image result for ЦАГААЧЛАЛЫН ХОРИГ

АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын хоригийг энэ долоо хоногоос хэсэгчлэн хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрлөө.

Мөн ирэх намар энэ асуудлаар талуудын байр суурийг сонсоно гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Төрийн тэргүүн энэ шийдвэрийг улсын үндэсний аюулгүй байдлын хувьд томоохон ялалт гэж тодорхойлжээ. Улс төр судлаачид ч шүүхийн шийдвэрийг АНУ-ын засаг захиргааны хувьд томоохон ялалт гэж үзэж байгаа юм.

Исламын шашинт зургаан улсаас АНУ-д нэвтрэхийг хориглосон энэхүү шийдвэр нь тус улсын аж ахуйн нэгж болон иргэдтэй “бодит” харилцаатай хүмүүст нөлөөлөхгүй. Харин зорилго нь тодорхойгүй эдгээр улсын иргэдэд хориг хамаарна гэдгийг тус улсын шүүх мэдэгдсэн байна. Олон улсын цагаачлалын байгууллагууд дээрх шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …