Monthly Archives: June 2017

June, 2017

  • 29 June

    Хэт халж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +30 градусыг давж халах тул хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байна. Эдгээр өдрүүдэд ихэнх нутгаар 3-5 хоног үргэлжлэн 30 градусыг давж халж, хурц нартай байх тул  бага насны хүүхэд болон хууч өвчтэй, жирэмсэн, ахмад настан, зүрх судасны өвчтэй хүмүүс наршилтаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эрүүл мэнддээ анхаархыг нийт ард иргэдэд …

  • 29 June

    Алдартнуудын зүүсэн улаан бугуйвч ямар учиртай вэ?

    Сүүлийн үед дэлхийн урлаг соёлын олон эрхмүүд улаан бугуйвчаар гангарах болжээ. Энгийн энэ бугуйвчийн цаана ямар нууц байна вэ гэдэг сонирхол татаж байна. Магадгүй та бүхэн аз авчирдаг бугуйвч, улаан утас зэргийг сонсож байсан биз ээ. Тэгвэл уг бугуйвч нь хайр энэрэл, нигүүлслийн бэлгэ тэмдэг гэж буддын шашинд үздэг байна. Буддын шашинд уг бугуйвчийг зүүсэн мөчөөс эхлэн эргэн тойрондоо хайр …

  • 29 June

    Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шугамд гарсан гэмтлийг сэргээн засварлаж байна

    -Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, газар дээр нь ажиллаж байна- Өчигдөр орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарлаа. Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог …

  • 29 June

    Монголын нийгмийн бас нэг сорилт : Улстөр

    Системийн онолоор нийгмийг таван бүрэлдэхүүн хэсэгт (баялаг буюу эдийн засаг, мэдлэг буюу шинжлэх ухаан, эрх мэдэл буюу улс төр, ёс заншил буюу ёс суртахуун ба соёл урлаг буюу гоо үзэмж) хуваадаг тухай өмнөх нийтлэлд өгүүлсэн. Эдгээр хэсгүүдийн уялдаа холбоо харилцан зохистой байж чадвал тухайн нийгэм хөгжиж, нийгмийн зохион байгуулалт нь гишүүддээ өгөөжтэй болдог. Мөн баялагийн буюу эдийн засгийн хэсгийг нь …

  • 29 June

    Эр хүн гэдэг их тэнэг амьтан

    Ер нь эр хүн гэдэг их тэнэг амьтан. Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарна. Айхаа мэдэхгүй, даарахаа мэдэхгүй, өвчин тусахаа ч мэдэхгүй. Түрүү булчирхайд асуудал гарахаас нааш эмнэлэгт очно гэж бараг л байхгүй. Идэр залуу насандаа ай даа мөн хөөрүү дээ. Эхнэрээсээ илүү сайныг олохгүй гэж мэдсээр байж эхнэрээсээ дор юмтай сээтэгнэнэ. Мессежээ устгахгүй тэнэгтэж явж байгаад л эхнэрүүддээ алуулна …

  • 29 June

    Д.Бямбацогт:”Зүрхэнд шивнэсэн үг” киноны мухар Базарын дүрдээ хайртай ч мөн чанарт нь дургүй

    “Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз, дэлгэцийн олон дүрээрээ үзэгч түмэндээ танигдсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогттой ярилцлаа. -Та сүүлийн үед “Ээж”, “Шүүдэр дундуур”, “Сахиусан тэнгэр”, “Бүү март”, “Өртөө” зэрэг хэд хэдэн кинонд тоглоод амжиж. Ер нь кинонд тоглох санал хэр их ирж байна вэ? -Уран бүтээлчид кино их хийдэг болж дээ. Киноны урилга ч их ирж байна. …

  • 29 June

    Сүхбаатарын талбайн өмнөх 200 автомашины зогсоол нээгдлээ

    Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайн өмнө стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн 200 …

  • 29 June

    Ил задгайгаар худалдаалагдаж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    БНХАУ-д хадгалалтын горим алдагдсан тарвас жимснээс хордлого гарч байгаа тул та бүхэн халуун нөхцөлд, хадгалалтын горим сахиагүй ил задгайгаар худалдаалагдаж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

  • 29 June

    Онгоцоор зорчиж явсан иргэний бие муудаж, эмч нар тусламж үзүүлэн амыг нь аварчээ

    МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан нэгэн иргэний бие гэнэт мууджээ. Азаар тус онгоцонд зорчиж явсан эмч нар өвчтөнд цаг алдалгүй  яаралтай тусламж үзүүлж амийг нь аварсан юм. Тухайн иргэнд нисэх онгоцны үйлчлэгч нар анхан шатны тусламж үзүүлсэн ч биеийн байдал нь сайжрахгүй байсан гэнэ. Онгоц Улаанбаатар амжилттай газардаж, өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн байна. Бээжин- …

  • 29 June

    26 албан хаагч түймрийн голомтод очоод байна

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр 2017.06.28-ны өдрийн 08:30 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч /Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч/-ийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахлан …

  • 29 June

    М.Энхболд: Мөнх тэнгэр Монгол Улсыг маань ивээж, Монголын ард түмэн маань мэргэн сонголтоо хийнэ

    МАН-ын дарга М.Энхболд намынхаа гишүүдэд хандан уриалга гаргажээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид ээ Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хүн амын эрүүл мэнд, боловсрол, шинэ цагийн бодлого үйл ажиллагаатай хүйн холбоотой хөгжин, зүтгэж ирсэн манай нам үеийн үед гишүүд, дэмжигчид та бүхнийхээ чин сэтгэл, хүсэл тэмүүллээр хөглөгдөж, хурц шүүмжлэл, шударга бодлоор ташуур авч, …

  • 29 June

    Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго оноо 70 болж өндөрслөө

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2017.06.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар баталсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул танилцуулсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн гурван жилийн хугацаанд явагдсан шүүгчийн сонгон шалгаруулалтад дүн шинжилгээ хийж, сонгон шалгаруулах …

  • 29 June

    Таны биеийн эдгээр хэсгүүд ямар үүрэгтэй болохыг мэдэх үү?

    Хүний бие гэдэг бол өөрийн гэсэн хууль дүрэм, нууцтай нэгээхэн ертөнц юм. Энэхүү ертөнцийг судалж, бүхнийг мэдэх боломжгүй гэх бөгөөд маш олон нууцлаг хэсгүүдтэй аж. Тэгвэл бид та бүхэндээ ямар үүрэгтэйг нь хүмүүс төдийлөн сайн мэддэггүй биеийн хэсгүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм. 1. Хөлийн эрхий хуруу Та хөлийн эрхий хуруу нь чухам ямар үүрэгтэй болохыг мэдэх үү? Бид үүнийг хаана байрладаг …

  • 29 June

    Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ

    Жил бүр шилдэг залуу эмч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргал тодорлоо. Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад анх удаа өвчтөний хавдрын генийн илрэлд тохирсон эмчилгээ болон хорт хавдрын бай эмчилгээг …

  • 29 June

    БНХАУ-д зорчих иргэдэд өгөх зөвлөмж

    БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна. БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 80 дугаар зүйлд “Хууль …