Monthly Archives: August 2017

August, 2017

  • 21 August

    Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах санаанууд

    Хувцасны шүүгээ чинь нэг л замбараагүй байна уу? Яаж эмх цэгцтэй болгохоо мэдэхгүй байвал наашаа түр анхаарлаа хандуулна уу. Танд хэрэгтэй нэгэн зөвлөгөөг хүргэж байна. Эмх замбараагүй эвхэж хийсэн ч багтахааргүй байгаа хувцасыг хэрхэн цэгцтэй зай ихтэй болгох 30 санааг танд хүргэе. Эдгээр санаануудаас гэртээ өөрийнхөө шүүгээнд хэрэгжүүлж өөрийнхөө өрөөгөө илүү цэгцтэй зай ихтэй харагдуулаарай.   

  • 21 August

    Цэцэрлэгт орсон эсэх нь энэ сарын 25-нд тодорно

    Хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд 31 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэсэн тооцоо бий. Харин цэцэрлэгт 20 мянган хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлжээ. Үүнээс 11 мянган хүүхдийг цахимаар сонгон авах бол үлдсэнийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулна хэмээн албаныхан онцлов. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хонон өнжин дугаарладаг хүндрэлтэй байдлыг …

  • 21 August

    Т.Цэрэнноров: Гарын үсэг зурахгүй гэхэд миний хүзүүг мушгисан

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Цэрэнноровыг зодож байгаад гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар  Т.Цэрэнноровоос тодруулахад”Би гарын үсэг зураагүй. Улс төрийн нам гэдэг бол гишүүдийн үзэл бодол, үнэт зүйл дээр нэгддэг. Намын бодлогоос дээгүүр хувь хүний амбиц байж болохгүй. “60 тэрбумын” асуудал хуулиар тогтоогдоогүй. Ийм байхад мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйл дээр үндэслэж намынхаа удирдлага руу дайрна …

  • 21 August

    Нийслэлийн Засаг дарга 16 дугаар сургуулийн засварын ажилтай танилцлаа

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд, дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар албаны хүмүүсийн хамт 16 дугаар сургуулийн засварын ажилтай танилцлаа.Тус сургууль нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцах орчинг бүрдүүлж, үүдний шат, довжоо, 00 өрөөг тохижуулах засвар хийж байна. Энэ үеэр 16 дугаар сургуулийн захирал Ц.Пүрэвжаргал хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар сургуулийн засварын ажил 80 хувьтай …

  • 21 August

    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 76 жолоочийг саатуулж хариуцлага тооцжээ

    Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 535 дуудлага, мэдээ мэдээлэл энэ сарын 19, 20-нд хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 374 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 19 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна. Нийт гэмтэж бэртсэн хүний дөрөв нь 0-10 насны хүүхэд байсан аж. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ …

  • 21 August

    Фото:Монголчуудын амьдрал

    Америкийн гэрэл зурагчин Тэйлор Веймэн,  Жон Фили , Испанийн гэрэл зурагчин Микель Аристреги нарын  Монгол оронд аялахдаа авсан гэрэл зургуудыг толилуулж байна.    

  • 21 August

    Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд эрүү үүсгэн, шалгаж эхэлжээ

    Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.Эх сурвалжуудын мэдээлснээр Төв банкны тэргүүн асан түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд прокуроруудын тушаалаар тус алба болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид оролцсон хамтарсан ажлын хэсэг гаргасан байна. “Шалгалтын гол ажиллагааг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хийж …

  • 21 August

    Ц.Сандуйг огцруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэв

    НИТХ дахь МАН-ын бүлгээс Ц.Сандуйг огцруулах тухай өргөх бичиг бариад байгаа билээ. Улмаар өнөөдөр НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж, тус бүлгийн 11 гишүүн Ц.Сандуйг огцруулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун уг асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.Тэрээр “Манай бүлэг 34 төлөөлөгчтэй. Гарын үсэг зурсан гишүүдийн 16 болохоор бүлгийн байр суурийг илэрхийлж чадахгүй. Тэгээд ч НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах …

  • 21 August

    Тусгай хамгаалалттай газарт мал өвөлжүүлнэ

    Зуншлага тааруу, ихэнх нутгаар ган болсонтой холбоотойгоор өвөлжилт хүндрэх эрсдэлтэй тул бэлтгэлээ сайтар базаахад холбогдох байгууллагууд анхааран ажиллаж байна. Газрын гарц муугаас зарим аймаг, сумынхан хадлангийн шаардлагатай нөөц бэлтгэж чадахгүйд хүрээд буй юм. Тиймээс БОАЖЯ-наас санаачилж тусгай хамгаалалттай газар нутгаас хадлан бэлтгэх, мал өвөлжүүлэх асуудлыг судалж эхэлсэн гэж сайд Д.Оюунхорол мэдээллээ. Энэ хүрээнд өдгөө тусгай хамгаалалттай газар нутгаас хадлан бэлтгэх …

  • 21 August

    Баталгаатай гүүр, гарамаар зорчихыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хэнтий нуруунаас усжих Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 25-75 см нэмэгджээ. Мөн Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлэж байгаа тул дээрх голуудын сав  дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн …

  • 21 August

    Эмийг хэзээ, яаж хэрэглэх вэ?

    Ард иргэдийн дунд ямар нэгэн өвчин туссан үедээ эмчид хандалгүй, эмийг өөрсдөө дур мэдэн хэрэглэх, мөн тухайн эм бэлдмэлийн хэрэглэх зааврыг баримталдаггүй гэх мэт буруу дадал, заншил түгээмэл байна. Тиймээс эмийн зөв зохистой хэрэглээ нь хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой болох талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж буй энэхүү зөвлөмжөөс сонирхоно уу. Эмийг зөв хэрэглэхийн тулд юуг анхаарах вэ? …

  • 21 August

    Тарваган тахалаас сэргийлэхийг анхааруулж байна

    Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварлагддаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин юм. Иймээс болзошгүй аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. ЭМЯ

  • 21 August

    Хөвсгөл аймагт 200 гаруй мал хорогджээ

    2017 оны 08 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, салхи шуурганы үеэр Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутагт багагүй хохирол учраад байна. Тухайлбал, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Архангай аймгийн Цэцэрлэг сум, “Туулант” багийн “Дөрөө нуур” гэдэг газар Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат иргэн Э, Б, О, А нарын 200 …

  • 21 August

    Нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах шийдвэр гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга үүрэг өгч нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран 2017 оны дөрөвдүгээр сарын 12-28-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэр, туул голын ай сав газарт үйл ажиллагаагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийсэн билээ. Энэхүү шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь …

  • 21 August

    С.Батболд:Туслах замуудын ачаалал нэмэгдсэн учраас туслах замууд дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй

    Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Ингэснээр уулзваруудаар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, ачаалал буурсан гэдгийг Замын цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний …