Monthly Archives: August 2017

August, 2017

  • 28 August

    Мүн Жэ Инийн нэр хүнд өсчээ

    СӨҮЛ./TASS/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий нэр хүнд өнгөрсөн долоо хоног өсч 73,9 хувьд хүрсэн тухай даваа гарагт “Realmeter” социологийн агентлаг мэдээллээ. “8 дугаар сарын 21-25 ны хооронд тус улсын өнцөг булан бүрийн 2500 оршин суугчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр насанд хүрсэн иргэдийн дөрөвний гурав нь Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий үйл ажиллагааг дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн. Эсрэг саналыг иргэдийн 19,7 хувь нь өгсөн” хэмээн тус агентлаг дурджээ. Мөн эрх баригч …

  • 28 August

    Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг ирэх сарын 15-ны дотор хангаж дуусгах үүрэг өгөв

      Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна. Дүүргүүдээр авч үзвэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаараа Хан-Уул дүүрэг тэргүүлж байгаа бол Багахангай дүүрэгт 52 хувь буюу хамгийн бага үзүүлэлттэй байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд …

  • 28 August

    Авлигатай тэмцэх газрыг татан буулгая

     Монгол Улсын сан хөмрөг, эд баялаг, хөрөнгө мөнгийг завших, авлига авах, албан тушаалаа урвуулан ашиглах онц ноцтой гэмт хэргийг таслан зогсоох байгууллага нь Авлигатай тэмцэх газар. Монгол Улсын хөгжлийг гацааж, эдийн засгийг сааруулж буй хүчин зүйл нь авлига, албан тушаалын наймаа. Түүнтэй тэмцэх нэн шаардлага зүй ёсоор бий болсон учраас АТГ-ыг байгуулсан билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн хэл амтайхан явж ирсэн энэ байгууллагын үйл ажиллагаа иргэдийн итгэл сэтгэлийг алдаж байгааг …

  • 28 August

    Засгаа унагаж буй долоон концесс

    Энэ Засгийн газрын нөхөд “мэргэжлийн” гэж өөрсдийгөө зөв тодорхойлсон нь, дуулиан шуугиан тариад байгаа долоон “Концессийн гэрээ”-ээс харагдана. Тэд үнэхээр “мэргэжлийн” луйврын Засгийн газрыг байгуулж чаджээ. Тэдний балгаар ард түмэн ирэх онуудад эдийн Засгийн хувьд хүнд ачаа үүрэхээр болоод байна. Засгийн газар шинээр байгуулагдахад МАН-ын УИХ дахь бүлгээс өмнөх Засгийн газруудын Концесстой холбоотой асуудлыг давтахгүй байхыг анхааруулж, төсөвт ачаалал нэмэхгүй …

  • 28 August

    Дуучин Ука:Дээл өмсөх санаа анх ээжийн хурган дээлнээс эхэлсэн

    “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа ч  уран бүтээлдээ оржээ.Дуучин бүсгүй маань сонсогчдодоо шинэ уран бүтээл болох “Don’t stop” хэмээх хип хоп дуугаараа өнгөрсөн баасан гаригт  бэлэг барилаа. Мөн ирэх сарын 9-ны өдөр “BE” брендтэй хамтран  ээлжит тоглолтоо хүргэх гэнэ. Харин энэ удаад  дуучин Ука монгол үндэсний дээлээрээ гоёж, өвөрмөц стилийг бүрдүүлэх  бололтой.  Тэрбээр …

  • 28 August

    Кайли Женнер нүцгэлэв

    Охид бүсгүйчүүд тэр дундаа өсвөр насныхны хувьд “Загварын төлөөлөл”  болсон загварлаг үзэсгэлэнт Кайли Женнерийн сэтгэл татам , халуухан зургуудыг хүргэж байна.  Тэрээр өдгөө 20 настай бөгөөд түүний хөрөнгө 450 сая ам.доллараар хэмжигдэж байгаа билээ. Загварын хатан хаан Кайли Женнер энэ удаад бүрэн нүцгэллээ. Тухайлбал V сэтгүүлийн ирэх дугаарт  нүцгэлээ. Кайли эхээс төрсөн биеэ ил гаргаж хиймэл хөх өгзөгтэй гэх ярианд няцаалт өглөө.  

  • 28 August

    Өгөөжийн уулзвар болон Авто плазагийн уулзварыг нээлээ

    Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов“ ХХК-ийн баруун урд уулзвар,  10 дугаар хороо, Авто плазагийн уулзварын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан оролцов. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт …

  • 28 August

    Ерөнхийлөгч Шадар сайдыг огцруулах асуудлаар зөвшилцөх хүсэлтийг хүлээн авсангүй

    Шадар сайд У.Хүрэлсүх ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 17-нд гаргасан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүний хүсэлтийг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичиг илгээсэн аж. Харин Ерөнхийлөгч зөвшилцөх нөхцөл бүрдээгүй гэсэн албан хариуг Ерөнхий сайдад хүргүүллээ. Ерөнхийлөгчийн албан бичигт “Таны 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ-1/115 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа. Тус албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд …

  • 28 August

    Гал түймрээс 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

    Энэ оны эхний найман сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2696 удаа гарчээ. Гал түймрийн улмаас  9,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 31 хүн нас барж, 25 хүн түлэгдэж гэмтэн 822 толгой мал хорогдож, 1146 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 574 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 2,6  хувиар, …

  • 28 August

    “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино үзэгчдийн тоогоор тэргүүлж байна

    “Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино Хүннү кино театрт  энэ сарын 25-нд  нээлтээ хийлээ. Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр ажилласан бол киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажилласан байна. Гол дүрүүдэд “A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, АЖ …

  • 28 August

    У.Хүрэлсүх: Төр мафижиж, нам компанижлаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярилцлаа. -Сайн байна уу! Энэ их үймээний үед цаг зав гаргасанд баярлалаа. -“Өнөөдөр” сонины уншигчдад болон танд энэ өдрийн мэнд хүргэе! Та үймээн гэж хэллээ. Энэ бол үймээн биш. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж байгаа нь энэ. Нийгэмд шударга ёсны хэмжүүр алдагдаж, төрт ёс, хууль журам уландаа гишгэгдсэнээс үүссэн ард түмний эсэргүүцлийн салхи гэж би бодож …

  • 28 August

    Жолооны үнэмлэхний зарим журамд өөрчлөлт оржээ

    Жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл 2014 оноос хойш төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсон билээ. Ингээд жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж буй. Гэтэл энэ нь жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах том шалтгаан болж буй юм. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй …

  • 28 August

    Монгол улсын Алдарт уяачид морио уях, уралдуулах боломж олгоё

    2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан  Ж.Эрдэнэбатын засгийн газар  ажиллаж эхлээд жил гаруй хугацааг үдсэн ч тэднээс олон зүйл хүсэн хүлээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн итгэл алдарч эхлэлээ. Анх мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн тунхаглаж байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маань эхнээсээ мэргэжлийн бус сайдуудаар эгнээнээ тэлсэн. Сангийн сайдаар хувийн том группийн эзэн, эдийн засгийн мэдлэг боловсролоор маруухан, хувийн  ашиг …

  • 28 August

    Дэлхийн аварга П. Орхон эх орондоо ирлээ

    Зургаан өдрийн турш үргэлжилсэн чөлөөт бөхийн ДАШТ өндөрлөж Монголын баг тамирчид өнөөдөр үүрээр эх орондоо ирлээ.Энэ удаагийн ДАШТ-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхон дэлхийн аварга боллоо. 63 кг-ын жинд хүч үзсэн тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3-ийн харьцаагаар ялсан юм. Ингэснээр чөлөөт бөхийн …

  • 28 August

    ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт хойшлоогүй гэв

    Энэ жилийн есдүгээр сарын нэгэн баасан гаригт тохиож байгаа. Тиймээс 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад “Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээлийн нээлт есдүгээр сарын 1-ндээ болно. Дунд сургуулийн сурагч нарт тухайн өдөр “Эх хэлээ дээдэлье” гэсэн сэдвээр багш нар нь хичээл заах юм байна”гэв. Харин их дээд, сургуулийн хичээлийн …