Авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А 980 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр автомашины үйлчилгээ, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн судалгааг хийсэн байна. Үүний хүрээнд техникийн болон автомашины худалдааны газруудыг хотоос гаргаж, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх ажил явагдаж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Газрын Албаны Сүхбаатар …
Monthly Archives: August 2017
August, 2017
-
29 August
Попын хаан Майкл Жексон өнөөдөр 59 нас хүрэх байлаа
Индиана дахь Чикаго хотын ойролцоо байх үйлдвэржсэн Гэри хотод байх гэртээ бага насаа өнгөрөөсөн тэрээр 1958 оны Наймдугаар сарын 29-нд, Африк-Америкын ажилжин гэр бүлд 10 хүүхдийн найм дахь нь болон төрж, гурван өрөөтэй жижиг байшинд өсжээ. Түүний ээж Катерин Эстер Скрус Иоханы гэрчлэлд сүжигтэй нэгэн байсан ба, түүний эцэг Жосеф Уолтер Жое Жаксон төмөр тээрмийн ажилчин байсан ба The Falcons …
-
29 August
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн даргаар Г.Баасанг томилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томиллоо. АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, 4 жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг …
-
29 August
Шүлхийн хорио цээрийн дэглэм 28 хоног үргэлжилнэ
Нийслэлийн онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас шүлхийн хөл хорио тогтоогоод байгаа Хан-Уул дүүргийн онцгой комисст зөвлөмж хүргүүлжээ. Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зөвлөмжийн талаар “Хан-Уул дүүргийн хөл хорио тогтоосон бүсэд 860 гаруй өрхийн 2900 орчим иргэн бий. Хуулийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилнэ. …
-
29 August
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтай Жүдогийн ДАШТ-ий үеэр анх удаа уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нарын хамт тэмцээний нээлт үзсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэр “Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах энэ чухал тэмцээний үеэр тантай …
-
29 August
Газар өмчлүүлэх аян ирэх сарын 4-нөөс эхлэнэ
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулж байна. Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, …
-
29 August
“Оюутны хөгжлийн зээлд” хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ
“Оюутны хөгжлийн зээл”-ийг Засгийн газар баталсан. Тиймээс 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө бэлэн төлөх боломжгүй ч доорх шаардлагыг хангасан оюутнууд арилжааны банкинд хандаж, зээлд хамрагдах боломжтой юм. Энэ жилийн тухайд 41 мянган оюутныг зээлд хамруулна гэсэн тооцоог Засгийн газраас гаргажээ. ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ – Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа / – Богино хугацаатай зээл /1 жил / …
-
29 August
Насанд хүрээгүй хүүхдүүд таксины жолоочийн амь насыг хөнөөжээ
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэргийг илрүүлжээ.Тодруулбал, Таксинд явахаар гараад сураггүй болсон иргэн О-г Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж байжээ. Гэтэл иргэн О-ын жолоодож явсан автомашиныг өөрийгөө А гэж танилцуулсан 20 орчим насны эмэгтэй …
-
29 August
Хойд Солонгосын харвасан пуужин Японы хамгаалалтын системийг ажлуулж, иргэдийг нь сандаргав
Хойд Солонгос улс өнөөдөр 05:00 цагцагийн орчимд/орон нутгийн цагаар/ пуужин харвалаа. Тус пуужин Пхеньян, АНУ-д өгч буй сануулга гэж мэдэгдсэн. Гэвч Японы тал улсынх нь дээгүүр пуужин харвасан явдалд дургүйцлээ илэрхийлжээ. 550 км орчим өндөрт хүрч, 2,700 км зам туулсан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээллээ. Пёньяны ойролцоох Сунанаас харвасан пуужин Японы хойд Хоккайдо арлын дээгүүр нисэн, Номхон Далайн хойд …
-
29 August
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 85 настай Жо Арпайод өршөөл үзүүлэв
Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анх удаа өршөөлийн тогтоолд гарын үсэг зурав. Тэрээр Аризона мужийн шерифээр ажиллаж байсан 85 настай Жо Арпайод өршөөл үзүүлсэн байна. Жо Арпайод Барак Обамаг төрийн тэргүүн байхад нь Барак Обамагийн төрсний гэрчилгээ нь хуурамч, Америкийн нэгдсэн улсад төрөөгүй учир Ерөнхийлөгч байх эрхгүй гэж хэлж байсан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп өршөөлийн тогтоолд гарын үсэг зурсныхаа дараа твиттер хуудсандаа” Эх оронч үзэлтэй Америкийн шериф 85 настай Жо Арпайод өршөөл үзүүлсэндээ би баяртай байна.Жо Арпайод Аризонагийн аюулгүй байдлын хангаж байсан.” гэж твиттер хуудсандаа жиргэжээ. …
-
29 August
Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэж яваад автомашинтайгаа унажээ
Энэ сарын 27-ны өдрийн 11:00 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар “Ланд круйзер-77” маркын тээврийн хэрэгсэл унасан тухай мэдээлэл фэйсбүүк хуудсуудад гарсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийхэд “Тухайн өдөр уг тээврийн хэрэгслийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн тасгийн хэсгийн байцаагч Э жолоодож явжээ. Тэрбээр автомашиныг жолоодож яваад засмал …
-
29 August
Ким Кардашиан Жон Кеннедигийн эхнэрийн дүрээр “Interview” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд заларлаа
Реалити шоуны од Ким Кардашиан том охины хамтаар Interview сэтгүүлийн зураг авалтад оролцлоо. Уг зургууд цахим сүлжээнд цацагдсанаас хойш 10 мянган хүний хандалт авсан бөгөөд “Америкийн шинэ тэргүүн хатагтай” гарчигтай ярилцлага өгчээ. Түүний энэхүү хувиргалт нь АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн эхнэр Жаклин Кеннедигийн дүрд хувирсан байна. 1960 онд Ж.Кеннедийг төрийн тэргүүн болж тангараг өргөхөд Жаклин 31 настай байв. Жаклин Кеннеди АНУ-ын түүхэнд хамгийн залуу тэргүүн хатагтай болсон юм. Тэрбээр үе үеийн тэргүүн хатагтай нарын үлгэр дуурайл болсон эмэгтэй юм. …
-
29 August
МУГТ Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн аваргын хос медальтан боллоо
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн.Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорсон. Тэмцээний салхийг хагалж, Монголын баг тамирчдаас М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гурван гавьяат татамид гарч барилдаж, хүчтэй өрсөлдөгчид болохоо харуулсан юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон дэлхийн аварга, МУГТ …
-
29 August
Жолооч та бүхэн эндээс автомашины торгуулийн тухай мэдээлээ авч болно
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль Хэсэг Тайлбар Торгууль 46.1 Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. 24000 47.1 Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх …
-
29 August
Г.Чулуунбаатар: Багш нар ажил хаялт зарлаж, ажлаа гажуудуулахгүй байхыг хүсч байна
Цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн багш нарын төлөөлөл цалин нэмэгдүүлэх талаар болон хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой зарим асуудлаар БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар болон Сангийн яам, ХНХЯ-ны төлөөлөлтэй өчигдөр уулзаж санал солилцлоо. БСШУС-ын сайдтай уулзаж шаардлага хүргүүлж буй түр хорооны төлөөлөл “Монголын багш нарын 80-90 хувь нь цалингийн болон ипотекийн зээлтэй. Бага цалинтай тул зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа. Гэсэн хэдий ч багшийн ёс зүй болон шавь нараа бодоод удаан хугацаанд тэвчсэн. Гэтэл Монголын багш …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл