Monthly Archives: August 2017

August, 2017

  • 30 August

    Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалах салбарт хариуцлага суларсантай санал нэг байна

    Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. -Сүүлийн үед Зэвсэгт хүчний салбарт дараалсан осол гарлаа. Тэр дундаа Тавантолгойн цэргийн хээрийн сургуулилтын баазад он гарсаар хэд хэдэн дэлбэрэлт болж цэргүүд амь эрсэдлээ. Салбарын сайдын хувьд ямар тайлбар өгөх вэ? -Хуучин цэргийн удирдлагатай, ЗХЖШ-ын дарга нь Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд ЗХЖШ-ын дарга байдаг цэргийн зохион байгуулалттай …

  • 30 August

    Д.Цогтбаатар: Монголын төр хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогоо өөрчлөх цаг нь болсон

    Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа -Манай улсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн үүслийн тухай яриагаа эхлэе? КОММУНИСТ ҮЗЭЛ САНАА МОНГОЛД ХЭРЭГЖСЭНЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЭХЭЛСЭН -Өмнөх нийгмийн үед коммунизмын үзэл санаа хүчээр орж ирснээр хэлмэгдүүлэлт өрнөж эхэлсэн байдаг. 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, Монгол Улсын Тусгаар тогтнолыг зарлан тунхагласан. 1921 онд Ардын хувьсгал ялсан. Энэ нь үндэсний эрх чөлөө, үндэстэн …

  • 30 August

    “Ларьдма” киноны хоёрдугаар анги дэлгэцнээ гарна

    Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг нэлээдгүй шуугиулж байсан цаг үе саяхан. Одоогоос гурван жилийн өмнө уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж,  гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж “Navchaa film” студи бүтээж  байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киноны хоёрдугаар ангийг хийхээр зураг авалтдаа оржээ. Тухайлбал энэ сараас эхлэн зураг авалтдаа орсон талаар жүжигчин …

  • 30 August

    Сэрэмжлүүлэг:Улаанбаатарт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

    Тарваган тахлын байгалийн голомтын идэвхтэй тандалт судалгаагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын өсгөвөр илэрч, байгалийн голомт өндөр идэвхтэй байгаа нь тогтоогдоод байна. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Баянхонгор аймгийн Баянговь, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Улаанбаатар хотод тарваган тахлын сэжигтэй 6 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс  Ховд аймгийн Жаргалант суманд нэг хүн тарваган тахал …

  • 30 August

    Их хэлмэгдүүлэлтээс хойш 80 жил өнгөрчээ

    Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүх анги давхаргыг хамран өргөн хүрээнд өрнөсөн 80 дахь жил энэ онд тохиож байна. Хэлмэгдүүлэлтийн хар шуурга манай оронд зөвхөн 1937-1939 онд лам нарыг хомроголон устгаснаар төгсөөгүй. Дараа нь “улс төрийн эсэргүү” гэх зохиомол хэлмэгдүүлэлт бий болж, тухайн үедээ төр засагт алба хашиж байсан сэхээтэн олон хүнийг зөвхөн намын удирдлагынхаа эсрэг үг хэлсний төлөө, …

  • 30 August

    Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсийн сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна

      Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, морингийн даваа буюу нисэх зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн онцгой комиссын гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Мөн дүүргийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, хорио цээрийн дэглэмийг хэвээр үлдээж, 28 хоногийн турш …

  • 30 August

    Улаанбаатарт 22 хэм дулаан байна

    Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарна.2017 оны 08 дугаар сарын 29-ний 20 цагаас 08 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө …

  • 30 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 8 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 9, Эрхтний тэнгэр одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь  жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.  Цөөрөм байгуулахад …

  • 29 August

    Б.Хорлоодой учраагаа цэвэр ялж, Ч.Аззаяа тэмцээнийг дуусгалаа

    Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр манай хоёр тамирчин мөнгө, хүрэл медаль хүртсэн. Өнөөдөр ДАШТ-ий хоёрдах өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд манай улсаас 2 бөх зодоглож байна. Б.Хорлоодой эхний шатанд Доминиканы Де Хесус Дианатай таарсан бөгөөд учраа бөхөө даралтаар цэвэр яллаа. Ч.Аззаяа эхний шатанд Азербайжаны Назакат Азизоватай  барилдаж ялагдлаа. Ингэснээр …

  • 29 August

    Дуучин С.Зоригт гоо сайхны хагалгаанд оржээ

    Дуучин  С.Зоригт дуулдаг гэхээсээ илүүтэй телевизийн рекламаар үзэгч олонд танигдсан уран бүтээлч юм. Сүүлийн үед дуучин А.Хишигдалайтай хамтран дуулж,  өнгөрсөн жил “Хайртай хүндээ ” нэртэй хамтарсан тоглолтоо хийсэн билээ.  С. Зоригтийг  хамрандаа мэс  засал  хийлгүүлсэн гэх яриа гараад амжсан. Гэтэл уг мэдээллийг С.Зоригт одоог хүртэл үгүйсгэж байгаа юм. Харин түүний хамраа янзлуулсан гэдгийг нотлох зургуудыг та бүхэн эндээс үзээрэй.

  • 29 August

    Реппер Gee мэргэжлээ солив

    Сошиал ертөнцөд үргэлж идэвхтэй байдаг реппер Gee бялуу хийж буй хөгжилтэй бичлэгээ нийтэллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Бэйкэрид ажилд ороод иймэрхүү бялуу хийв” хэмээн тайлбар үлдээжээ. Бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

  • 29 August

    Цэцэрлэгт орох хүүхдүүдийн бэлдэх шаардлагатай зүйлс

    Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Тэгвэл манай сайтын зүгээс цэцэрлэгийн багачууд  есдүгээр сарын 1-нд юу бэлдэж очих шаардлагатай вэ? гэдэг асуултын хариултыг эцэг эхчүүд та бүхэнд хандан хүргэж байна. Мэдээж уламжлалт ёсоор нэг ширхэг тасалгааны цэцэгтэй очно. Мөн эцэг эхчүүд хүүхдээ есдүгээр сарын 1-нд хөтөлж ирэхдээ бүртгүүлсэн цэцэрлэгийн захиргаанаас авсан тамга тэмдэг бүхий эрхийн бичгээ авч очно. БСШУЯ-ны сайдын 2013.12.22 өдрийн А/266 дугаар тушаалын хавсралтад заасан сургалтын …

  • 29 August

    Р.Ганбат: Ойг цэвэрлэснээр түймрийн эрсдлийг бууруулж, хөнөөлт шавьжаас урьдчилан сэргийлдэг

    Ойн мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон албаны хүмүүс ойн санг цэвэрлэх зайлшгүй шаардлагатай хэмээн ярьдаг. Тэгвэл энэ асуудлаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбаттай цөөн хором ярилцлаа. -Дараалсан олон удаагийн түймэр болон бусад хүчин зүйлээс шалтгаалж ой модыг цэвэрлэх шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Үнэхээр шаардлага байгаа юу, байгаа бол Монгол орны хэдий хэмжээний ойн санг цэвэрлэх шаардлагатай байгаа вэ? …

  • 29 August

    Марк Зукербэрг шинээр мэндэлсэн охин Аугустдаа зориулан захидал бичжээ

    Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг   хоёр дахь охиноо өлгийдөж авсан тухай бид мэдээлсэн.  Тэрээр шинээр мэндэлсэн охин Аугустдаа зориулан захидал бичжээ. Марк Зукерберг цахим хуудсандаа “Присила бид хоёр наймдугаар сард охиноо угтан авахад маш их баяртай байна.Бид охиндоо зориулж түүний өсч торинох дэлхий ертөнцийн талаархи төсөөлөл болон түүнийг хурдан том болохыг хүсэхгүй байгаа талаараа захидал бичлээ гэж” нийтэлжээ. Захиа Хүндэт Аугуст  Дэлхийд тавтай морилно уу! Чиний ээж болон …

  • 29 August

    Морингийн даваа орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ

    Хан-Уул дүүргийн 10-хорооны нутаг Морингийн давааны орчимд малын гоц халдварт “Шүлхий” өвчин гарсантай холбогдуулан тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Морингийн даваа орчимд очиж суурьшсан иргэн н.Цэвэгжавын хоёр үхэр шүлхийгээр өвчилж, 12 ам км талбайд хөл хорьж, тэндхийн 865 өрхийн 1888 хүн хорионд орсныг хоёр хоногийн өмнө мэдэгдсэн байна. …