Марк Зукербэрг шинээр мэндэлсэн охин Аугустдаа зориулан захидал бичжээ

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг   хоёр дахь охиноо өлгийдөж авсан тухай бид мэдээлсэн.  Тэрээр шинээр мэндэлсэн охин Аугустдаа зориулан захидал бичжээ.

Марк Зукерберг цахим хуудсандаа “Присила бид хоёр наймдугаар сард охиноо угтан авахад маш их баяртай байна.Бид охиндоо зориулж түүний өсч торинох дэлхий ертөнцийн талаархи төсөөлөл болон түүнийг хурдан том болохыг хүсэхгүй байгаа талаараа захидал бичлээ гэж” нийтэлжээ.

Захиа

Хүндэт Аугуст 

Дэлхийд тавтай морилно уу! Чиний ээж болон аав нь чамайг харахыг тэсэн ядан хүлээж, их догдолсон.Чиний эгчийг төрөхөд түүний өсч торинох боловсрол  дэлхий ертөнцийн талаар бичиж байсан.

 Бид чиний ирээдүй болон чиний амьдрах цаг үеийг өөдрөгөөр төсөөлж байна.

Гэхдээ чиний өсч том болох тухай бус хүүхэд насны чинь талаар бичихийг илүүд үзэж байна. Дэлхий ертөнц онцгой газар байж чадна. Тийм болохоор гадаа гарч, тоглох маш чухал.

Чи том болохоороо маш завгүй болно. Тиймээс одоо л цэцэгсийг үнэртэж, унасан навчсыг сагсандаа түүгээсэй хэмээн хүсч байна.

Бүх морьдыг номхруултлаа Макстай хамт морин тойруулгын морьдыг унаасай хэмээн хүсч байна. Бидний унтлагын өрөө, хашаа гээд хаа сайгүй хүссэнээрээ гүйгээсэй гэж хүсэх байна. Мөн чамайг сэгсийчихсэн байхыг хармаар байна. Чамайг  зүүдэндээ биднийг чамд ямар их хайртайг мэдэрнэ гэдэгт итгэж байна.

Хүүхэд нас бол ид шидийнх юм. Чи ганц л удаа  хүүхэд байх болно, тиймээс ирээдүйд хэт их санаа зовох хэрэггүй.

Бид чамайг болон чиний үе тэнгийн хүүхдүүдийг илүү сайн сайхан ертөнцөд амьдруулахын тулд  чадах бүхнээ  хийх болно.

Аугуст, бид чамд маш их хайртай.

Хайртай аав ээжээс нь гэжээ.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …