“Оюутны хөгжлийн зээлд” хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ

“Оюутны хөгжлийн зээл”-ийг  Засгийн газар баталсан. Тиймээс 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө бэлэн төлөх боломжгүй ч доорх шаардлагыг хангасан оюутнууд арилжааны банкинд хандаж, зээлд хамрагдах боломжтой юм. Энэ жилийн тухайд 41 мянган оюутныг зээлд хамруулна гэсэн тооцоог Засгийн газраас гаргажээ.

 ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ

– Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /

– Богино хугацаатай зээл /1 жил /

– Урт хугацаатай зээл /10 жил /

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

– Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;

– Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;

– Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;

ШИНЭ ЖУРМААР 

 -Бакалаврын орой, ичнээ магистр, докторт суралцагчид хамрагдана.
18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болно. 
-Оршин суух харъяалал харгалзахгүйгээр зээл олгоно.
-Зээлийн баталгааг малчин эцэг эх нь гаргасан тохиолдолд зээлийг сар бүрээр хүү тооцож төлөх нөхцлийг нь хөнгөрүүлж, малчны зээлийн эргэн төлөлттэй ижил байлгах.
-Оюутны зээл авахын тулд бүрдүүлэх материалыг банк цахим хэлбэрээр шалгах гэх мэт зохицуулалт нэмэгджээ. 

ХҮҮ БУУРУУЛАХ БОЛОН БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

– Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;

– Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;

УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

– Урт хугацааны зээлийг зөвхөн өдрийн ангийн оюутанд олгох журамтай.

– Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.

– Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.

– Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.

– Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.

– Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх.

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ

– Зээл хүссэн өргөдөл.

– Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.

– Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/.

– Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар.

– Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …