Monthly Archives: August 2017

August, 2017

  • 28 August

    Жүжигчин Н.Мөнхсоёлийн нөхрийн үс халцарч унажээ

    Залуу жүжигчин Н.Мөнхсоёл өнгөрсөн жил “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн анхны дугаарт оролцож үзэгч олонд танигдаж байсан. Тэрээр өмнө “Хүүхэлдэй”, “Мөрдөгч”  “Хүүгүй ломбард” зэрэг киноны дүрүүдээр үзэгчдэд өөрийнхөө ур чадварыг таниулсан чадварлаг жүжигчин билээ.Харин уран бүтээлийн ажил ихтэй яваа жүжигчин бүсгүй маань шинэ хайр дурлалтайгаа  хэдийнэ учирсан бололтой.  Н. Мөнхсоёл шинэ нөхөртэй болсон  тухайгаа цахим хуудаснаа “Цагийн сайханд үстэй хөмсөгтэй …

  • 28 August

    Жүдогийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

    Жүдо бөхийн ДАШТ  өнөөдөр Унгарын Будапешт хотноо эхэлнэ. ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. Эрэгтэй долоон жинд манай улс есөн тамирчнаа буюу бүтэн баг оролцож байгаа. Харин эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн есөн тамирчин оролцоно. Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Тус тэмцээнд зодоглох Монгол улсын шигшээ багийг ардын багш, гавьяат …

  • 28 August

    Айл өрхүүдийн халаалтыг есдүгээр сарын 15-нд өгнө

    Нийслэлд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нийт 1225 арга хэмжээ төлөвлөж, өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Айл өрхүүдийн халаалтыг ирэх сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгнө. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх аж. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан …

  • 28 August

    MTV Music Awards-ийн зочдын хэт задгай хувцаслалт

    MTV дэлхийн хамгийн том хөгжмийн суваг энэ жилийн шилдэг дуу хөгжим шалгаруулах “Music Awards” ёслол өчигдөр Лос Анжелис  хотноо болж өндөрлөлөө.  МТV авардасын  ёслолд ирсэн зочидийн дийлэнх нь хэт задгай хувцаслалт өмссөж очжээ.Ингээд МТҮ авардасад зориулж хэт задгай хувцасласан зочдыг танилцуулж байна. Кэти Перри Ники Минаж Ванесса Хадженс Чантель Жеффрис Хайди Клум Деми Ловато Парис Жексон

  • 28 August

    Сугалаанд ялагдсан хүүхдүүд минь яана даа

    Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 25-ны өдөр 10-12 цагийн хооронд Нийслэлийн төрийн өмчит улсын цэцэрлэгүүдэд хоёр настай хүүхдүүдийг цахимаар сонгон шалгаруулах элсэлт явагдсан. Мөн 3-5 настай хүүхдүүдийн бүртгэлийг албан ёсоор зохион байгуулсан. Хүүхэд нь сугалаанд ялсан нь баярлаж, ялагдсан нь хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн томоос том асуултын тэмдэгтэй хоцров. Ялангуяа Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу, энэ асуудал …

  • 28 August

    Оюутны цахим картыг есдүгээр сарын 1-нээс олгоно

    2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд шинээр элсэж буй оюутнуудад анх удаа нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн карт олгоно. Оюутнууд наймдугаар сарын 21-25-ны хооронд их, дээд сургуульдаа цахим карт авах мэдүүлэг бөглөж өгөх шаардлагатай бөгөөд үүнийг тухайн сургууль нэгтгэж, нийслэлийн Боловсролын газарт энэ долоо хоногтоо багтан хүргүүлнэ гэсэн дарааллаар карт захиалга үргэлжилж байгаа аж.  Цахим картыг идэвхжүүлж, есдүгээр сарын …

  • 28 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Энэ амралтын өдөр буюу 2017 оны наймдугаар сарын 28-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 8, 10, 17-р  хороо Эрдэнэтолгой, Холбоо толгой, Улиастай, Баатархайрханы гудамжууд, 92-р сургууль, Эрүүл мэндийн төв – 15, Мобиком корпораци, Скайтел, Агротех импекс ХХК-ууд, ЦЕГ-ын МШУТ, Хууль сахиулахын их сургууль, 32-р цэцэрлэг, Академи …

  • 28 August

    А.Цогцэцэг: Өмнө нь хийгдэх боломжгүй байсан мэс заслууд ХСҮТ-д хийгддэг болсон

    Эрүүл Мэндийн Яам, Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Элэг Цөс Нойр Булчирхайн эмч нарын нийгэмлэг Япон улсын Накаяма хавдар судлалын институт хамтран “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдэвт олон улсын хурлыг 9 дэх жилдээ өнөөдөр зохион байгууллаа. Хурлыг нээж эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ “Монгол-Японы хамтарсан олон улсын хурлыг хийж эхэлсэн 2009 оноос хойш Монгол Улсад хийгдэх …

  • 28 August

    Биокомбинатад шүлхий гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн зам хаан, тус чиглэлээс Улаанбаатар хот руу автомашин орохыг хориглож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа аж. Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, …

  • 28 August

    Өнөөдрийн өрнийн зурхай

      ХОНЬ (3/21-4/19) Төлөвлөгөө ба үйл ажиллагаагаа зөв чиглэлд нь оруулж засахад таатай өдөр. Яаралгүй тайван, хэт идэвхи гаргалгүй ажилла. Эс тэгвээс асуудал бэрхшээлүүд улам л гүнзгийрнэ. Гэхдээ өөртөө итгэх итгэлээ алдахгүй бол зөв чиглэлээ дагаж чадна. ҮХЭР (4/20-5/20) Сонгосон хүн чинь эцэг эхийнхээ шахалтаар эсвэл таны мөнгөнд болсон байж болно. Эцэг эхтэйгээ сайн харьцаатай бай. Тэдний санаа бодлыг сонсож …

  • 28 August

    Улаанбаатарт 15 хэм дулаан байна

    2017 оны 08 дугаар сарын 27-ны 20 цагаас 08 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ  УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун секундэд 5-10 метр.  Сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи  зүүн өмнөөс секундэд 5-10 метр. …

  • 28 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 8 сарын 28, Сумъяа гараг. Билгийн тооллын 7, Хонгорцог одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, …

  • 27 August

    Шадар сайд У.Хүрэлсүх ярилцлага өглөө

    Шадар сайд У.Хүрэлсүхийн “Херо энтертайнмент” студийн найруулагч Х.Баатартай ярилцсан видео бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тарж олныг шуугиулаад байсан билээ. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Шадар сайдыг ажлаа хүлээлгэн өгөх асуудал ч яригдсан. Тэгвэл энэ сарын 18-ны өдөр Шадар сайдын ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн байна. Тэрбээр хүсэлтээ өгснөөс хойш анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Түүний ярилцлагыг зөвхөн “ӨНӨӨДӨР” сонины …

  • 27 August

    Флойд Мейведер ялалт байгууллаа

    Мэргэжлийн боксын аварга Флойд Мейведер ба Конор Макгрегор нарын тулаан өнөөдөр боллоо. Энэхүү тулааныг “Зууны шилдэг тулаан” хэмээн нэрлэж, боксын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тэмцээн гэж үнэлж буй юм. Флойд Мейведер 10 дугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч ялалт байгууллаа. Флойд Мейведер нь мэргэжлийн боксын тулаанд нэг ялагдал хүлээж байгаагүй нэгэн юм. Тэрбээр энэхүү тэмцээнд ч илүү гэдгээ харууллаа. …

  • 27 August

    Их дээд сургуулийн хичээл 9 сарын 4-нд эхлэнэ

    Энэ жилийн есдүгээр сарын 1-ны өдөр  ирэх 7 хоногийн баасан гарагт тохиож байгаа билээ. Тэгвэл 9 сарын нэгний энэ  өдөр  зөвхөн Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийг хийх юм байна. Харин Их, дээд сургууль, коллежийн хичээлийн  шинэ хичээлийн жилийн нээлтийг есдүгээр сарын 4-ний өдөр эхлүүлэхээр болжээ. Энэ тухай захирамжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-наас өнгөрсөн …