Monthly Archives: September 2017

September, 2017

  • 22 September

    Ц.Сандуй:Эрх мэдэл миний хүсэл шунал биш

    НИТХ-ын дарга Ц.Сандуй XI хуралдааныг нээж хэлсэн үг Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ “2016 оны  сонгуулийн  үр дүнгээр бүрдсэн  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид өнөөдрийг хүртэл 37 удаа хуралдаж, 174 асуудлыг хэлэлцэн  шийдвэрлэж шуурхай ажиллалаа. Энэ хугацаанд та бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны нийслэлийн эдийн засаг, …

  • 22 September

    НИТХ:Ц.Сандуй 81.82 хувийн саналаар огцорлоо

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан ээлжит XI хуралдаанаар НИТХ-ын дарга асан  Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлөгдөхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад НИТХ-ын гишүүдийн 81.82 хувь нь дэмжсэн тул чөлөөллөө. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад НИТХ дахь МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүлсэн бол заалнаас С..Амарсайханыг нэр дэвшүүллээ. НИТХ дахь АН-ын бүлгээс энэ асуудлаар хоёр цагийн завсарлага авах хүсэлт гаргаснаар НИТХ-ын хуралдаан завсарлалаа.  

  • 22 September

    Ө.Энхтүвшин л биш шүү…

    Шинэ Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг асуултын хариулт тодорхой болох дөхөж байх шиг. Эрх баригч МАН-ын 65-ын бүлгээс шинэ ерөнхий сайдыг тодруулах учиртай. Ерөнхий сайдын “марафон” дунд “Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчийн үлгэрээр Ерөнхий сайд болно гэдгээ улаан цайм илэрхийлж байгаа улс төрчид ч гарч байна. Тэдний нэг бол УИХ-ын Ө.Энхтүвшин. Тэрээр Ерөнхий сайдад өрсөлдөгчөө зарлаж, …

  • 22 September

    Филиппиний ерөнхийлөгч хүүгээ өршөөхгүй гэв

    Филиппин улсын төрийн тэргүүн Родриго Дутерте улс орноо хар тамхинаас хамгаалахын тулд хүчтэй компанит ажил өрнүүлээд буй. Тэгвэл түүний хүү ууган хүү хар тамхины хэрэгт орооцолдож одоогоор шалгагдаж байгаа аж. Ерөнхийлөгчийн санаачлагагын үр дүнд 9000 хүн хорвоог орхиж олон мянган хүн баривчлагдсан юм. Энэ үйл явдлын дараа ерөнхийлөгчийн ууган хүү 42 настай Паолог хятадуудтай хар тамхины хэргээр сэжиглэгдэж байгаа юм. …

  • 22 September

    НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу оймс шидэв

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан эхлэх үеэр  НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу МАХН-ын бага чуулганы гишүүн 5-6 боодол оймс шидэн, эсэргүүцлээ илэрхийлэв. Тус хурлаар НИТХ-ын шинэ даргыг томилох юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй наймдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хороон даргын ажлаасаа зэрэг огцрох өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд гаргасан билээ.      

  • 22 September

    Ө.Энхтүвшингээс өөр хүн алга уу?

    Ийм асуулт МАН-ын гишүүдийн дунд тарж байна. Ерөнхий сайдын суудалд суухаар зүтгэж байгаа горилогчдын тэргүүн эгнээнд нэрээ дэвшүүлээд явж Ө.Энхтүвшингийн хувьд тийм ч нэр хүндтэй лидер биш. Гаалийн Баатараас байр хахуульд авсан хэргээр шалгагдаж, багагүй дуулиан тарьж байсан Ө.Энхтүвшин Ардын намын “Гомдогсодын бүлэг”-ийг байнга тэргүүлдэг.  Түүнд албан тушаал л өгөхгүй бол тэрээр гомдож бухимдаж эхэлдэг нэгэн.  Уг нь МАН-д томилгоо, …

  • 22 September

    Махны үнэ мэддэггүй Ерөнхий сайдтай болох гэж үү?

    МАХН-ын Ц.Шаравдоржтой ураг төрлийн холбоотой гэгддэг Ө.Энхтүвшин  Ерөнхий сайд болох хүсэлтэй гэнэ. Улстөрчийн хүүхэд л улстөрч болох ёстой юм уу гэж шүүмжилж бичсэн өдөр тутмын сонины ерөнхий эрхлэгчид эвгүй аяглаж явсан улстөрч шүү дээ. Ц.Шаравдорж ч МАН, МАХН-ыг “эвлэрүүлнэ” гэж уртаас урт захидал бичиж байсан удаатай. Н.Энхбаярыг дагаж гүйснийхээ буянд эхнэрээ УИХ-д намаас нь нэр дэвшүүлсэн ч удаатай. Нэгэн цагт …

  • 22 September

    Дөрвөн жилийн өмнө McDonalds-ийн хоолноос хүний мах илэрч байжээ

    АНУ-ын хамгийн том сүлжээ түргэн хоолны газруудын нэг McDonalds –ийн бүтээгдэхүүнээс хүний мах илэрсэн гэж нэгэн иргэн 2013 онд гомдол мэдүүлж байжээ. Уг түргэн хоолны газраас бургер болон бусад бүтээгдхүүнээ 100 хувь үхрийн махаар хийдэг гэж тайлбарладаг. Таныг цочролд оруулж магадгүй ч Оклахама мужийн махны үйлдвэрт хүний мах илэрсэн тохиолдол гарчээ. Тухайлбал махны үйлдвэрт хүний мах, балчир хүүхдийн мах хөргөгчид …

  • 22 September

    Белла Хадид “Victoria’s Secret”-ийн тайзнаа дахин алхана

    Загвар өмсөгч Белла Хадид 2016 онд хэн болохоо дэлхий нийтэд таниулж, оны шилдэг загвар өмсөгчийн шагналыг ч хүртээд амжсан билээ. Үүнээс гадна  “Victoria’s Secret”-ийн загварын шоунд алхаж, гоолиг бие, урт сайхан хөлөө гайхуулаад авсан юм. Одоогоор загвар өмсөгч бүсгүй маань маш эрэлттэй байгаа бөгөөд эгчээсээ дутахгүй нэр хүндтэй болж, алдаршаад байна. Түүний карьер 2017 онд улам бүр өсч, дуучин Weeknd-ээс …

  • 22 September

    “Имарт Хороолол” шинэ салбарын хямдрал, урамшуулалттай нээлт зарлагдлаа

    “Скай хайпермаркет” ХХК-ийн “ИМАРТ” төсөл амжилттай хэрэгжиж 2016 оны 7-р сард анхны дэлгүүрээ нээж байсан бол тун удахгүй 2 дах салбар “Имарт Хороолол”-ыг нээхэд бэлэн боллоо. Нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 9 сарын 29-ний 10:00~11:00 цагийн хооронд болох бөгөөд 11:00 цагт үйлчлүүлэгчдээ хүлээн авах болно. Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдэд зориулж “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч С.Гантогоо ая …

  • 22 September

    Жаден Смит шинэ найз охинтой болжээ

    Холливудын жүжигчин Вилл Смитын ууган хүү 19 настай Жаден Смит өнгөрсөн ням гарагт Лос Анжелес хотод явж байхдаа шинэ найз охин Одесса Адлоныг үнссэн зураг олон нийтэд ил болжээ. Тэрбээр гурван сарын өмнө өөрөөсөө гурван насаар эгч Сара Снуде гэх охинтой үерхэж байсан. Шинэхэн хосууд Лос Анжелес хотын дэлгүүрээр орж хамтдаа зугаалж байхдаа парарацчидийн дуранд өртжээ. Багаасаа аавыгаа даган кино …

  • 22 September

    “Боенг 777” онгоцны хамгийн залуу нисгэгч Анни Дивя

    30 настай Анни Дивя “Боенг 777”-  онгоцны  хамгийн залуу эмэгтэй нисгэгч болжээ.   Анни Дивя 17 настайдаа нисгэгчийн сургуульд ороод л англи хэл сурсан гэдэг.  “Боенг 777” бол дэлхийн хамгийн том хос тийрэлтэт онгоц юм. Анни Дивя “Би багадаа тэнгэр лүү хараад үргэлж үүлэн дээгүүр нисэж байхыг мөрөөддөг байлаа. Ээж маань энэ хүслийг маань дэмжиж, мөрөөдлийнхөө төлөө цуцашгүй тэмцвэл онгоц жолоодоход …

  • 22 September

    Ховд:ОУХМ Л. Мягмарсүрэнгийн нэрэмжит шатрын тэмцээн болов

    Монгол Улсын Гавъяат тамирчин, Олон улсын мастер Лхамсүрэнгийн Мягмарсүрэнгийн нэрэмжит “ХОВД-2017” нээлттэй тэмцээн боллоо.  Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн ЗДТГ, Монголын шатрын холбоо, Жаргалант сумын ЗДТГ, ИТХ-ын нийгмийн хороо, аймгийн Шатрын холбоо хамтран Ховд аймгийн Биеийн Тамир Спортын Газрын 70 жилийн ойн хүрээнд 9 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Уг  тэмцээнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Ховд, Увс, …

  • 22 September

    Хүүхдүүдэд амны хөндийг эрүүлжүүлэх үзлэг, сургалт хийв

    “Эрүүл мэнд, боловсролын хяналтад- Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нартай хамтран  2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх нь” урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг оролцуулан зохион байгуулав. АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн …

  • 22 September

    Apple шинэ бүтээгдэхүүнүүд ямар давуу талтай вэ

    iPhone X-ээс гадна Apple компанийн танилцуулсан бүтээгдэхүүнүүд нь iPhone 8 ба 8 Plus, шинэ Apple TV, Apple Watch байлаа. iPhone 8-ийн хувьд өмнөх загварынхаа ерөнхий хэлбэрийг хадгалж, хүчирхэг процессор, сайжруулсан камер, утасгүй цэнэглэгчээр тоногложээ. Харин Apple TV төхөөрөмжийн хувьд энэ нь 4k дүрслэлтэй анхны хувилбар нь юм. Apple Watch бугуйн ухаалаг цагны 3 дугаар хувилбарыг мөн энэ үеэр танилцууллаа. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүдтэй …