Monthly Archives: September 2017

September, 2017

  • 23 September

    “Монголын дуурийн ханхүү” -д хүндэтгэл үзүүлэв

    Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдав өөрийн 90 насны ойн Хүндэтгэлийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн, номын нээлтэнд хүрэлцэн ирж түүнийг үе үеийн шавь нар, СУИС-ийн удирдлагууд, сонгодог урлагт хайртай түмэн олон хүндэтгэн угтлаа. “Монголын дуурийн ханхүү” хүндэтгэлийн  тоглолтод Монголын үе үеийн алдартай дуучид болох шавь нар нь уран бүтээлээ толилуулж …

  • 23 September

    Эмч нарын цалинг үе шаттайгаар нэмнэ гэсэн хариу өгчээ

    Энэ сарын 15-нд  Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо цалин нэмүүлэх шаардлагыг Засгийн Газарт хүргүүлсэн билээ. Уг шаардлагад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг дараах хариуг өгсөн байна. ШААРДЛАГЫН ХАРИУ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын хэлэлцээрт туссаны дагуу ажиллагсадын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, …

  • 23 September

    Сүхбаатарын талбайд номын өдөрлөг болж байна

    “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Сүхбаатарын талбайд Үндэсний номын баярын өдрийг тэмдэглэж байна. Уг баяр нь 21 дэх дэх удаагаа болж байгаа нь энэ юм. Зохиолч, бүтээгчид, уншигчид хоорондоо биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах, худалдан авах боломжийг олгодог энэхүү өдөрлөг нь өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ өдөрлөгийн хүрээнд: -Гэр бүлийн уншлагыг …

  • 23 September

    Өнөө цагийн Диснейн гүнжүүд /фото/

    Хүн төрөлхтнийг хүүхэд том хүнгүй байлдан дагуулдаг алдарт Уолт Диснен хүүхэлддэйн киноны баатар, гүнж, гоо бүсгүйчүүд хэрвээ бодит амьдрал дээр та бидний дунд байвал….гэсэн сонин бодол та бүхэнд төрдөг үү. Зураач Райан Астаменди “Диснейн гүнжүүд” гэдэг хүүхэлдэйн киноны баатруудыг өнөөчлөн цуврал  зураг болгожээ.

  • 23 September

    Кайли Женнер жирэмсэн гэдгээ нуусангүй

    Ким Кардашианы хамгийн бага дүү Кайли Женнер найз залуу Травис Скоттоос жирэмсэн болсон тухай АНУ-ын TMZ сайтад мэдээлжээ. Тухайлбал энэ сарын эхээр Кайли Женнер найз залуудаа жирэмсэн болсон талаар дуулгасан бөгөөд одоогоор таван сартай жирэмсэн гэж мэдээлжээ. Хосууд үерхээд дөрвөн сар болж буй ч Кардашианы гэр бүлээс жирэмсэн гэдгийг баталсан байна. Кайли Женнер өдгөө 20  настай  ч тэрбум долларын үнэтэй …

  • 23 September

    Өдөрт цадталаа биш бага идвэл урт наслана

    Хүн  нэг насны амьдарлын турш  9 тонн орчим хоол хүнс иддэг байна. Хятадад” хэн түрүүлж их  иднэ, тэр түрүүлж үхнэ” гэдэг үг байдаг. “9 тонны онол” нь оновчтой биш боловч, хэтэртэл идэж уух нь буруу юм гэснийг энэ нь хүмүүст сэрэмжлүүлж байгаа юм. Англи улсын  “Байгаль, мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судлагаа үүнийг гэрчилжээ Өдөр бүр бага идэх нь насыг уртасгаад …

  • 23 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын шинийн 3. Санчир гараг.  Салхины эх одтой, зургаан цагаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Барилдлага: Үл тохирох  Шүтэн барилдлага: Төрөхүй    Суудал: Уул Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 22 September

    Шинэчлэл хийх үү, Шуналыг дэврээх үү?

                                                    /МАН-ын Бага хурлын гишүүдэд хаяглав/ Монгол улсад өнгөрсөн 25 жилийн хугацаанд 15 Засаг солигджээ. Жасрайн болон Энхбаярынхыг эс тооцвол тэдний насжилт 2 жил байсан учир Засаг огцрох нь монголчуудад сонин үзэгдэл биш.  Харин энэ удаа бол огт өөр.  Одоогийн Засгийн газар эдийн засаг нийгмийг төвхнүүлэхийн зэрэгцээ  улс төрийн хэцүү төвөгтэй сорил дунд маш том үүрэг хүлээж ажиллах болно.  Тийм …

  • 22 September

    МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэгтэй байна

    Засгийн газар огцорсноос хойшх хагас сарын хугацаанд хэчнээн ч горилогч тодров.  Горилох горилохдоо бүр том бүлэглэлийн өөдөөс нүүр тулж сөрсөн нөгөө У.Хүрэлсүхийгээ хүртэл тойргийн гадна үлдээж горилов. Шинэчлэгчдийг урвагчид гэж цоллох мөртөө өөрсдөө сандалны төлөө улайран улангасан горилох аж.   Одоо бүр намын Их хурал,  Бага хурал өнгөртөл  У.Хүрэлсүхийг баривчлан саатуулж, шинэчлэгчдийн хүчийг сааруулна гэнэ.  Яасан ичгүүртэй юм бэ. Яагаад ийм …

  • 22 September

    НИТХ, хурлын даргаа сонгож чадалгүй завсарлалаа

    НИТХ-ын дарга Ц.Сандуй  үүрэгт ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр НИТХ-ын 11 удаагийн ээлжит хуралдаан болж, НИТХ-ын шинэ даргыг сонгохоор болсон. Өглөө 11:00 цагаас эхлэсэн хуралдаан үргэлжилсэн боловч НИТХ-ын шинэ даргаа  сонгож чадсангүй. НИТХ-ын даргад Нийслэлийн МАН-ын хорооноос төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн бол заалнаас НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нэр дэвшсэн.   Нэр дэвшсэн хоёр төлөөлөгч өөрсдийн товч намтарыг индэр дээр …

  • 22 September

    Бүжигчин Төөгөө Крис Браунтай хамтарч ажиллана

    “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч, бүжигчин Т.Саруултөгс  Америкийн дуучин, ая зохиогч, жүжигчин , АНУ-ын поп дуучин Крис Браунны шинэ клипэнд бүжиглэхээр болжээ. Т.Саруултөгс  хэлэхдээ “Крис Брауныг хараад надад маш гоё санагдаж байсан. Крис Браунтай адилхан шивээс хүртэл хийлгэж байсан. Маш их дэмждэг. Крис Браунтай хамтарч ажиллахыг, бүжигчнээр нь хойно нь сонгогдохыг хүсдэг. Крис Браун 21-р зуунд Майкл Жексон юу хийж байгааг …

  • 22 September

    Б.Шүүдэрцэцэг: “Үүлэн хээтэй орчлон” кино маань ирэх онд дэлгэцнээ гарна

    Номын баярын өдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Тухайлбал ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж хүлээдэг болсон энэхүү өдрийг энэ жилийн хувьд “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй …

  • 22 September

    “Номын баярын өдөр” өнөөдөр маргааш үргэлжилнэ

    Номын баярын өдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Тухайлбал ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж хүлээдэг болсон энэхүү өдрийг энэ жилийн хувьд Гэр бүлийн уншлагыг дэмжье уриан дор энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Номын баярын өдөрлөг …

  • 22 September

    НИТХ-ын даргад С.Амарсайхан,Д.Баярсайхан нарын нэрийг дэвшүүллээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөллөө. Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дараагийн даргад нэр дэвшигчийг танилцуулав. НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсанаар МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүллээ. Харин заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлэв.

  • 22 September

    L’Oreal-ийн эзэн Лилиан Беттанкур нас баржээ

    Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч L’Oreal  компанийн эзэн  Лилиан Беттанкур 94 насандаа  нас баржээ. Беттанкурын охин Франсуа Францын хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ “ээж минь лхагва гаригийн шөнө гэртээ амар тайвнаар амьсгал хураасан” гэжээ. Лилиан Беттанкур L’Oreal -ийн  Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 2012 онд өөрийн ач хүү, 25 настай Жон-Виктор Мейерст ажлаа хүлээлгэн өгчээ.  L’Oreal компанийн ерөнхий захирал Жан-Поль Агон өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хатагтай нь …