Monthly Archives: October 2017

October, 2017

  • 2 October

    Олон жилийн түүхийг харуулсан, түүхт олон машины парад анх удаа зохион байгуулагдлаа

    Монгол улсын шилдэг аж ахуй нэгж “Алтан жолоо групп” ХХК-ийн 25 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ. Ойн баяртаа зориулан “Алтан жолоо”-гийнхон олон өвөрмөц арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь тус компанийн ерөнхийлөгч В.Энхбаатарын хувийн цуглуулга болох хуучны, ховор автомашины парад байв. Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 30-нд олон жилийн турш сонирхон цуглуулсан автомашинууд хотын төвд …

  • 2 October

    Завсарлага авах шалтгаан юу байв

    Өнөөдөр НИТХ даргатай болох ёстой байлаа. Гэвч дахиад л завсарлага авав. Энэ удаад НИТХ дахь МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Ингэснээр НИТХ дахин долоо хоног даргагүйгээр үйл ажиллагаа нь гацахаар болж байна. Улаанбаатар хотод хийх ажил их байна. НИТХ-ын даргын шийдвэрийн хүлээсэн ажлууд ч их бий. Гэтэл улс төржсөн энэ завсарлагуудаас болоод эдгээр ажлууд хэзээ, хэрхэн эхлэх …

  • 2 October

    ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.5 хувь болж буурчээ

    Банк бус санхүүгийн салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны хоёрдугаар улиралд 554.9 тэрбум төгрөг болж оны эхнийхээс 76.7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 142.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 81.1 хувийг хэвийн зээл, 5.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлсэн бол 13 хувь нь буюу 72.2 тэрбум төгрөгийн зээл чанаргүй байна. Чанаргүй зээлийн хэмжээ оны эхнийхээс 21.5 хувиар, …

  • 2 October

    Энэтхэгийн сонин А. Баярцэцэгийг онцлов

    Дэлхийн мисс 2016 тэмцээнд эх орноо амжилттай төлөөлөн оролцож шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан загвар өмсөгч  А.Баярцэцэгийг Энэтхэгийн сонин онцолжээ.  Тэрээр 2016 онд “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглож, “Walt disney”-ийн “Мулан” киноны шалгаруулалтад оролцсон туршлагатай жүжигчин юм.  А.Баярцэцэг өчигдөр  цахим хуудсанаа Энэтхэгийн сонин өөрийг нь онцолсон талаараа ийнхүү бичжээ.

  • 2 October

    10-р сарын өрнийн зурхай

    Хонь 2017 оны 10-р сараас бүтэн жилийн турш Хонины ордыг ивээсэн Бархасбадь гараг буйр сэлгэж байгаа учраас хостой Хонинуудын хайр сэтгэлийн амьдрал ерөнхийдөө тайван, тогтуун болж ирнэ. Гэхдээ сарын эхэнд сонирхолтой үйл явдал чамайг хүлээж байгааг дуулгая. Сарын 14-өөс Сугар, 22-оос Ангараг гараг Хонины ордыг ивээж эхэлснээр ганц бие Хонинуудын хайр сэтгэлийн амьдралд ээдрээтэй, хачирхалтай үйл явдлууд ар араасаа өрнөнө. …

  • 2 October

    “Москва нулимсанд дургүй”киноны гол дүрд тоглосон Вера Алентова

    “Москва нулимсанд дургүй”киноны гол дүрд тоглосон Вера Алентова нь 1942 оны 2-р сарын 21-нд Архангельск мужийн Котлас хотод төржээ.  Москвагийн Урлагийн Театрын Сургуулийг төгсжээ. Тэрбээр ангийн хүүхэд Владимир Меншовтой гэрлэжээ.  Владимир Меншов нь  киноны найруулагчаар ажиллаж киноныхоо гол дүрийг эхнэр Вера Алентовадаа итгэж өгсөн байна. Түүний өмнө энэ дүрд тоглохыг Маргарита Тереховад санал болгосон ч тэрбээр «Шадар гурван цэрэг» кинонд тоглоод завгүй …

  • 2 October

    Күнзийн заасан амьдралын есөн хичээл

    Күнз (өрнөдөд Конфуци гэдэг) бол эртний Хятадын агуу их сэтгэгч, гүн ухаантан. Түүний сургаальд ёс суртахууны асуудлуудыг  хувь хүний болон нийгмийн талаас нь тайлбарладаг. Күнзийн суртал Хятад үндэстний оюун сэтгэлгээний суурь болдог ба Солонгос, Япон зэрэг орнуудад мөн хүчтэй дэлгэрсэн билээ. Түүний сургаалиудаас түүвэрлэн хүргэж байна. Зогсолтгүй үргэлжлүүл “Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүйгээр урагшлах хэрэгтэй” Хэрвээ та …

  • 2 October

    “Play Boy” сэтгүүлийн нүүрийг чимсэн алдартнууд

    Дэлхий дахины хамгийн их уншигчтай сэтгүүлийн нэг “Play Boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер өнгөрсөн долоо хоногт таалал төгс олныг цочроосон. Тэгвэл 70 жилийн түүхтэй тус сэтгүүлийн нүүрийг чимж байсан алдартнуудын зургуудаас хүргэж байна. Сонирхуулахад Хью Хефнер хамгийн анх Мэрилин Монрогийн зурагтай сэтгүүлийг 1953 онд худалдаанд гаргаж 50 мянган хувь борлуулж түүхэн амжилт тогтоож байжээ.

  • 2 October

    “Имарт хороолол” салбарын нээлтээр 100 барааг хамгийн хямдаар худалдан авах боломжтой

    “Скай хайпермаркет” компани Солонгосын сүлжээ дэлгүүр болох “Имарт хороолол” салбарын нээлтийг  маргааш 10:00-11:00 цагт хийх гэж байна. Нээлтэд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдэд зориулж “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч С.Гантогоо, Морин хуур чуулга, “Монголын хүүхдийн ордон”-ы авьяаслаг хүүхдүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлэх аж. Нээлтэнд зориулан 100 барааг 2017.10.11-ны өдрийг хүртэл хамгийн хямдаар худалдан авах боломжийг худалдан авагчдад олгож байгаа. “Имарт хороолол” салбарын нээлт болж байгаатай холбоотойгоор Эхний 50 000 үйлчлүүлэгч 20 …

  • 2 October

    Дуучин Ц.Тэгшбаярын шинэ уран бүтээл “Хайрлаад баймаар”

    Дуучин Ц.Тэгшбаярын шинэ уран бүтээл “Хайрлаад баймаар” дууны клипийг хүргэж байна.

  • 2 October

    Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа

    Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд  “Хоггүй Хороо”  хоёр сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс амжилттай зохион байгуулаад явж байна. “Хоггүй Хороо” хоёр сарын аяны хүрээнд 2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд дүүргийн нутаг …

  • 2 October

    “Эхнэрийн урхи” киноны Кү Үнжэгийн дүрд тоглосон жүжигчин Жан Сео Хи

    “Эхнэрийн урхи” киноны Кү Үнжэгийн дүрд тоглосон Жан Сео Хи нь 1972 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд 45 настай аж. Телевизийн олон драм болон уран сайхны кинонд тоглож, авьяас чадвараа олонд хүлээн зөвшөөрүүлсэн Солонгосчуудын хайртай жүжигчин. Тэрбээр өөрийн авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлийнхээ хүчээр “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Хамгийн алдартай эмэгтэй жүжигчин”-ий шагналыг удаа дараа хүртэж байжээ.

  • 2 October

    Ёкозүна Какүрю М.Ананд хуримаа хийлээ

    Мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд өнгөрсөн өдрүүдэд Японы Токио хотноо хуримаа хийжээ. Түүний хуриманд гэр бүл найз нөхдөөс гадна 500 гаруй зочид гийчид оролцлоо. Хосууд хоёр жилийн өмнө гэрлэлтээ батлуулж байсан ч хараахан хуримлаж амжаагүй байжээ. М.Анандын гэргийг Д.Мөнхзаяа гэдэг бөгөөд тэд өдгөө хүү охинтой өнөр өтгөн амьдарч байна. Хосууд 2013 онд танилцаж түүнээс хойш хоёр жилийн дараа …

  • 2 October

    Сургуулийн өмнөх насныханд зориулсан “БИ ӨӨРӨӨ” сэтгүүл хэвлэгдэн гарлаа

    2017-2018 оны хичээлийн жилд бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд нэг бүрт таниулж, багаасаа зөв дадал зуршилтай ирээдүйн иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба, “Монголын сургуулийн өмнөх боловсрол хөгжлийн төв” ТББ хамтран бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон “Би өөрөө” сэтгүүлийг 2-4 нас, 4-6 нас гэсэн ангиллаар хэвлэн гаргаж байна. Уг …

  • 2 October

    Элэгний хорт хавдраас сэргийлэх ганцхан дасгал

      Элэг бол чимээгүй өвчилдөг аюултай эрхтэн. Тиймээс элгээ хамгаалж, хорт хавдар болон элдэв өвчин үүсэхээс сэргийлж энэхүү дасгалыг хийгээрэй. Энэхүү дасгал нь элгэнд очих цусны эргэлтийг сайжруулж, элэгний үйл ажиллагааг дэмжихээс гадна хэвлий, сээр нуур, хүзүүнд эерэг нөлөө үзүүлдэг. Дасгалыг хэрхэн хийх вэ?  Дээшээ харж хэвтээд, далан дээрээ зогсох мэт хөлийг өргөнө. Хөлөө аажуухан доошлуулж зурагт үзүүлсэнчлэн шаланд хүргэнэ. …