Monthly Archives: November 2017

November, 2017

  • 28 November

    ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээ авч буй газруудын хаяг

    Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тохиодог. “Энэ сарын 20-ны байдлаар манай улсад ХДХВ-ийн халдвартай гэж албан ёсоор бүртгэгдсэн 249 хүн, 25 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр халдвартай хүмүүсийн 56 орчим хувь нь 20-44 насныхан. Хүйсийн хувьд 80 орчим хувь нь эрэгтэйчүүд байна” гэж ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалаг мэдээлж байсан юм. …

  • 28 November

    Гадаад ертөнцөөс тасарсан Төвөд ард түмэн /фото/

    Гэрэл зурагчин Фила Борджеса дэлхийн улс орныг тойрон аялахдаа ард түмний ахуй амьдралыг харуулахыг зорьдог билээ. Энэ удаад дэлхийн нүүр царай буюу эгэл жирийн ард түмний байгалиас заяасан гоо үзэсгэлэнг камерын дурандаа буулгасан байна. Түүний уран бүтээлүүд ялангуяа алслагдсан бүс нутгийн өвөрмөц соёл иргэншилтэй хүмүүсийн аж байдлыг буулгадаг онцлогтой. Харин энэхүү зурагт Төвөд үндэстний ард иргэдийн хөргийг буулгажээ. Төвөд үндэстэн …

  • 28 November

    Өчигдрийн онцлох фото агшинууд

    Индонез, Бали Агун галт уул идэвхжиж онцгой байдал зарласан. Хятад, Нингуо Кинлонван ой. Америк, Вашингтон Цагаан ордонг зул сарын баярт зориулж чимэглэжээ. Америк, Вашингтон Цагаан ордонг зул сарын баярт зориулж чимэглэжээ. Англи, Лондон Ханхүү Харри, Меган Маркль нар сүй тавьснаа зарлалаа. Энэтхэг, Мумбай Орон сууц. Зимбабве, Хараре Зимбабвегийн ард түмэн шинэ ерөнхийлөгчөөсөө их зүйлийг хүлээж байгаа. Америк, Вашингтон Цагаан ордонг …

  • 28 November

    Роберт Мугабед сар бүр 150 мянган тэтгэмж олгоно

    Зимбабве улсын Ерөнхийлөгч асан Роберт Мугабед сар бүр 150 мянган долларын тэтгэмжийг бүх насаар нь олгож байхаар боллоо. Энэ тухай “The Guardian”-д бичсэн байна. Мугабед нийтдээ 10 сая орчим доллар өгөхөөр болжээ. Ингэхдээ үүний тал хувийг нэг удаад олгож, үлдсэнийг нь сар бүр 150 мянган доллараар олгох гэнэ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • 28 November

    Хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сан, өрхийн эмч нарт тавих хяналтыг сайжруулна

     Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу ЭМЯ, НЭМГ, Эрүүл мэндийн даатгалын газар хамтран нийслэлийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилтийн стандартын хэрэгжилтэнд хамтарсан үнэлгээг хийлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй байгууллагаар хяналт, үнэлгээг 25 хүний бүрэлдэхүүнтэй 6 ажлын хэсэг томилогдон …

  • 28 November

    Харумафүжиг зодог тайлуулах шийдвэр гарчээ

     Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралджээ. Уг хурлаар Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцсэн байна. Ёкозунагийн зөвлөлийн тэргүүний мэдээлснээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгджээ. Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлснээ ч мөн дуулгасан байна. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой …

  • 28 November

    Кёкүшюзан Батбаяр Монгол сумочдын зодооны асуудлаар мэдээлэл хийлээ

    Монголын сумо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Батбаяр их аварга Харумафүжи болон Таканоива А.Баасандорж нартай холбоотой асуудлаар  мэдээлэл хийсэн юм. Тэрээр Японд уг асуудлаар очиж, холбогдох хүмүүстэй уулзсан тухайгаа Монголд ирмэгцээ “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр мэдээлэл хийсэн нь энэ юм. Кёкүшюзан Батбаяр, “Монголын бөхчүүд караокед хэтрүүлэн ууснаар хоорондоо зодолдсон тухай асуудал байгаа. Нэгийгээ зодсон асуудал. Харин тэр нь хэтэрчихсэн. …

  • 28 November

    “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Ц. Нямдорж оролцлоо /видео/

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн 2017 оны 11-р сарын 27-ны дугаарт Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц. Нямдорж оролцлоо.

  • 28 November

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар ирэх сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог зогсолтгүй урагшлуулах, цаашдын хамтын …

  • 28 November

    Үхрийн орд:Тайван, тэвчээртэй, амгалан байх өдөр

    ХОНЬ (3/21-4/19) Та ямар нэгэн онцгой нөхцөл байдалд ихээхэн эрч хүчээ харуулах боломжтой. Үлбэгэр, хоёрдмол байдлаасаа болж өөртөө болон түншүүддээ таагүй зүйлс бүү хий. Эрсдлээс айж урсгал дагах хэрэггүй. ҮХЭР (4/20-5/20) Тайван, тэвчээртэй, амгалан байх өдөр. Та амьдралын аливаа нөхцөл байдалд туйлын тэвчээртэй хандах чадвартай байна. Та юуны өмнө өөрийгөө хөгжүүлэх, дотоод хаалттай ертөнцөө өргөн дэлгэр болохыг сонирхох ёстой. Хүчээр …

  • 28 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 10. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 28 November

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 …

  • 27 November

    Балбад иргэний дайн дууссанаас хойших анхны сонгууль болжээ

    Хятад, Энэтхэг хоёр гүрэнтэй хил залгаа Балба улсад иргэний дайн дуусч, хаант засгийг халснаас хойш 11 жилийн дараа анхны сонгууль болжээ. Иргэд 275 парламентын гишүүнээ сонгох гэж Гималайн уулсын алслагдсан тосгодоос cонгуулийн байранд олон цагийн турш цастай замаар алхаж ирсэн байна. 29 сая гаруй хүн амтай Балбын сонгуулийн насны нийт хүний 65 гаруй хувь нь саналаа өгсөн. Сонгууль хоёр шаттай явж байгаа агаад удаах сонгууль …

  • 27 November

    С.Батболд: Улаанбаатар хотын механик хөдөлгөөн зогссон

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр Хангарди ордонд хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан тогтоолын дагуу “Нийслэлийн 2018 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” хэлэлцсэн юм. Төлөөлөгчдөөс санал оруулсны дагуу нэмэлтээр, нэгдүгээрт Агаар, орчны бохирдлыг бууруулах бодлого чиглэлийн тухай хэлэлцэж …

  • 27 November

    Ө.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтынхан зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байх ёстой

     Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон, үүрэг, чиглэл өглөө. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь чухал байгааг тэрээр тэмдэглэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хянаж шалгадаг, торгож шийтгэдэг хуучирсан арга барилаас аль болох татгалзаж, зөвлөн …