Monthly Archives: November 2017

November, 2017

  • 15 November

    Зарлага хяналтаас гарч буйг илтгэх 4 шинж

    Та баян байсан ч мөнгөө дэмий үрнэ гэдэг бол болчимгүй үйлдэл. Хэн нэгний амьдралыг өөрчилж чадах мөнгийг хэрхэн хэрэггүй зүйлд зарцуулснаа тунгаагаад нэг үзье. Эсвэл тэр мөнгөөр ирээдүйн  амьдралаа өөрчилж чадах байсан талаар бодоод үз. Энэ хоёр санаа нэг л хүч өгөхгүй байвал тэр мөнгийг олохын тулд хир их хөдөлмөрлөсөн талаар бодъё. Хэдэн долоо хоног, хэдэн сарын орлогоо дэмий үрж хогийн саванд хаях …

  • 15 November

    Их Британийн хамгийн баян 10 эрхэм хэн бэ

    Их Британийн урлаг соёл, нийгмийн зүтгэлтнүүдээс хамгийн баян чинээлэг 10 алдартныг Forbes сэтгүүл зарлалаа. Жагсаалтыг алдарт Харри Поттер зохиолыг бичсэн Кэйни Роулин тэргүүлсэн бөгөөд түүний нийт хөрөнгө 75 сая фунтэд хүрчээ. Тэрбээр зөвхөн Их Британид гэлтгүй дэлхийн хамгийн чинээлэг зохиолчдын нэг төдийгүй Cursed Child ном нь өнгөрсөн жил хамгийн их борлогдсон бүтээлээр нэрлэгджээ. Харин түүний араас Coldplay хамтлагийн дуучин Кристофер …

  • 15 November

    НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шинэ тэргүүлэгчдээ сонгож байна

    НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр /2017.11.14/ хуралдаж, ээлжит бус нэгдүгээр хуралдааныг өнөөдөр зарлан хуралдуулах шийдвэр гаргасны дагуу яг одоо НИТХ-ын ээлжит бус  хурал болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дотоод зохион байгуулалт болон нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах юм байна. Түүнээс …

  • 15 November

    Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо

    БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич,  ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон …

  • 15 November

    Б.Баатарсүх: Томуу, томуу төст өвчинг дур мэдэн эмчилснээс болж хүндэрсэн тохиолдол их байна

    Ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулж урьдчилан сэргийлэх, нэгэнт хүрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа. -Нийслэлд томуу болон томуу төст өвчний тархалт ямар хэмжээнд байна вэ? -Нийслэлийн эрүүл мэндийн газрын сүүлд хийсэн статистик мэдээллээр нийслэлийн хэмжээнд дотоодын үзлэгт орсон нийт хүмүүсийн 3.6 хувь нь томуу болон …

  • 15 November

    Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй

    Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг тооны ухааны энгийн томъёог хүн бүр мэднэ. 5+3  болон  3+5  гэдэг тооны эцсийн хариу нь адилхан найм. Тоон ухааны энэ чанар хүмүүний амьдралыг ч тодорхойлох шинж чанартай. Жишээлбэл, Итгэл үнэмшил, амьдралын зарчим, аливаад хандах хандлага, арга барилаараа адилхан хүмүүсийг нэгнээс нь дээрдүүлж, илүү сайн гэж  ойлгоход төвөгтэй. Гэвч харамсалтай нь  нөхцөл байдал 90 …

  • 15 November

    У.Хүрэлсүх: Засгийн газар хотын бүх айлыг эрчим хүчээр хангана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа.   Тус компани одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад дуусч байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос …

  • 15 November

    25-35 насны таван иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байсныг тогтоожээ

    Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хурандаа Б.Баатархүү “ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас 2017 оны эхний 11 сарын байдлаар 489 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Үүнээс 270 хүнд холбогдох 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэдээс ирсэн мэдээллийн …

  • 15 November

    Нийслэлийн хэмжээнд 300 гаруй тэнэмэл иргэн бүртгэгджээ

    Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13.00 цагийн байдлаар Нийслэлийн 11 дүүргээс 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд, орон нутагт насанд хүрсэн 148, хүүхэд 23 нийт 500 насанд хүрсэн хүн, 34 хүүхдийг эмнэлгийн үзлэгт хамруулж 11 хүүхдийг “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-т, 120 иргэнийг “Амрвдар ухаан …

  • 15 November

    Маргаашнаас хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд …

  • 15 November

    Виз мэдүүлэхээр ирэхдээ элс, арц, будаа авчрахгүй байхыг анхаарууллаа

    АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсээс Монголчуудад хандан дараах анхааруулгыг фэйсбүүк хуудастаа байрлуулсан байна. Уг анхааруулгад “Тус ЭСЯ-нд виз мэдүүлэхээр ирэхдээ элс, арц, будаа зэрэг элдэв нунтаг зүйл авч ирсэн тохиолдолд дотогш нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу. Энэ тохиолдолд та ярилцлагын цагаа дахин өөрөө товлох шаардлагатай” гэжээ.

  • 15 November

    “Чингис хаан” одон хүртэх 11 дэх эрхмээр тодорсон Н. Түвшинбаярын талаарх сонирхолтой баримтууд

    -Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. –1992-2000 онд Булган аймгийн Сайхан сумын 8 жилийн дунд сургууль, 2000-2002 онд Булган аймгийн төвийн 2-р 10 жилийн дунд сургуульд суралцан төгссөн. –2002-2008 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр, 2012-2014 онд Боловсролын их сургуулийг Боловсрол судлаач мэргэжлээр төгссөн. –Хүмүүнлэгийн Түвшин санг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч …

  • 15 November

    Кристанио Роналдогийн найз бүсгүй бяцхан охиныхоо зургийг хуваалцлаа

    Реал Мадридын хөл бөмбөгч Кристина Роналдо дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Шинээр мэндэлсэн охинд  Алана Мартина гэх нэрийг хайрласан аж. Охин нь мэндэлсний дараа гэр бүлийн зургаа авахуулж “instagram”-даа байргуулжээ. Өдгөө 32 настай хөл бөмбөгчийн найз бүсгүй Жоржиа Родригес 22 настай юм. Кристина “Алана дөнгөж сая мэндэллээ. Бид бүгд их аз жаргалтай байна” хэмээн бичсэн байна. Түүний найз бүсгүй бяцхан …

  • 15 November

    Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.9 хувийг 15-34 насны залуучууд эзэллээ

    Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр нийгэм эдийн засгийн эхний 10-р сарын илтгэлийг танилцууллаа. Тухайлбал нийгэм эдийн засгийн зарим тоон баримтуудыг авч үзье. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 3 дугаар улиралд 9.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр, харин өмнөх улирлаас 0.5 пунктээр тус тус буурсан байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 7.2 (22.9%) мянган хүнээр, …

  • 15 November

    Мияазакигийн хүүхэлдэйн кинонууд дээрх хоолыг дуурайлган хийжээ /фото/

    Бодит байдлаас илүүтэйгээр фантастик, төсөөллийн зураглал, үйл явдлыг голдуу дүрсэлсэн бүтээлүүд туурвидаг Японы алдарт Хаяао Мияазакигийн хүүхэлдэйн кинонуудыг мэдэхгүй хүн бараг байхгүй болов уу. Харин нэгэн Япон бүсгүй түүний бүтээлүүд бодит амьдралтай болохыг харуулахыг оролджээ. Instagram хуудсандаа 99,000 дагагчтай болсон тэрээр  Мияазакигийн хүүхэлдэйн кинонуудад гардаг хоолыг дуурайлган хийдэг. Тэрээр амтат хоолнуудыг хичээж хийсэн нь харагдаж байна.