Monthly Archives: November 2017

November, 2017

  • 16 November

    Н.Түвшинбаяр: Энэ их итгэл найдварыг дааж явах үүрэг надад оногдлоо

    Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг хүртэх эрхмийг тодруулан, шагнадаг билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ жилийн шагналын эзнийг өчигдөр олон нийтэд зарлав. Энэ эрхэм бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр юм. Түүнтэй ярилцлаа. –Энэ жилийн “Чингис хаан” одонг хүртэх хүн хэн бэ гэсэн таавар хэдэн өдөр буухиалсны эцэст өнөөдөр /өчигдөр/ …

  • 16 November

    С.Батболд: Ирэх онд хот, нийтийн аж ахуйд онцгойлон анхаарна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд НИТХ-ын хуралдааны үеэр үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ “2017 он  эдийн засаг санхүүгийн хувьд хүндрэлтэй жил байсан ч гэлээ  Улаанбаатар хот  өмнөө тавьсан нийгэм эдийн засгийн зорилтоо хангалттай хэрэгжүүлж чадлаа.   МАН  бол  зүүн төвийн   үзэл баримтлал бүхий  улс төрийн хүчин. Энэ утгаараа бид  удахгүй улирах оноо  иргэндээ  ээлтэй, аюулгүй хот болоход анхаарсан.   Уг …

  • 16 November

    500 гаруй тусгай дуут, гэрэл дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн дуртай нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж байгаа зүй бус байдлыг таслан зогсоох хугацаатай үүргийг холбогдох байгууллагын удирдлагад өгсөн. Өнгөрсөн 15 хоногт 1920 байсан тусгай дуут, гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цуцалсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт явуулж тээврийн хэрэгслийн 80 гэрчилгээ, …

  • 16 November

    Нүүрсний экспортын тээвэрт зохицуулалт хийнэ

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан Цагаан хадны гаалийн хяналтын талбайн ажлыг идэвхжүүлэх, экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийх санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн нүүрсний тээвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад …

  • 16 November

    Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд барьж эхэлнэ

     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судалж, саналаа танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан. Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль …

  • 16 November

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Энэ өдөр сорилт туршилт тулгарах боловч та нэр төртэйгөөр даван туулна. Зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг хонинууд өнөөдөр ашиг олно. Материаллаг асуудлууд, аливаа зөрчлүүд онцгой хялбар шийдэгдэнэ. Өнөөдрийн амьдралын туршилт сул дорой нэгнийг сулруулж, хүчтэй нэгнийг улам эрч хүчтэй болгоно. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр та ууртай зожиг байна. Бага юмнаас болж уурлах, сандрах ба тиймээс та хүмүүстэй уулзахгүй байвал зүйтэй. …

  • 16 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 28. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.                            Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 16 November

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар …

  • 15 November

    Авто зөвлөгөө:Бензин шүүрийг солихгүй удсанаар хөдөлгүүрт ямар догол үүсэх вэ?

    Түлшний шүүр нь бакнаас ирэх дизель түлшийг шүүн, өндөр даралтын шахуурганд дамжуулах үүрэгтэй байдаг. Мөн ус тундасыг ялгаруулах хэсэг, түлш татах шахуурга, хийг гадагшлуулах клапан зэргээс бүрдэнэ. Хийг гадагшлуулах шахуурга нь түлшний шүүр бөглөрч даралт ихэссэн тохиолдолд хийг гадагшлуулж, буцаах хоолойрүү түлштэй хамт юүлдэг. Бензин шүүр нь бензин дэх бохирдлыг форсунк руу орохоос хамгаалах үүрэгтэй. Бүтцийн хувьд шүүх цаасны нягт сайтай учир өндөр …

  • 15 November

    Анхдагч болсон алдартай 15 эмэгтэй /цуврал 1/

    Дэлхийг өөрчилж буй хүчирхэг олон эмэгтэй байдаг. Тэдний хийсэн зүйлийн үр дүнд манай дэлхий илүү энх тайван хийгээд эв нэгдэлтэй болж байгаа билээ. “Magazine” сэтгүүл аливаа зүйлд анхдагч болсон эмэгтэйчүүдийг нэрлэсэн ба үүнд хэн хэн орсон болохыг харья. Тэдний зургийг Бразилын 22 настай гэрэл зурагчин Люса Доор авчээ. Эелийн Коллинс Сансрын хөлгийг удирдсан анхны эмэгтэй. 1991 онд одон оронч болжээ. Тэрээр …

  • 15 November

    Үлгэрлээгүйгээ үрээсээ нэхдэг Эцэг, Эх

    Өөрөө шүдээ угаадаггүй байж хүүхдээ шүдээ угаа миний хүү, шүдээ угаахгүй бол шүд өвдөнө гэж тэр аав хэлнэ. Хүүхдийн хүмүүжил, хэрхэн зөв хүн болгох вэ? Ямар ном унших вэ? Ямар сургуульд сургах вэ? гэж ихэнхи эцэг эхчүүд боддог багагүй шаналдаг. Гэвч хүмүүжил тэр бүх зүйлээр хэмжигддэггүйг хожим ойлгох нь бий. Дэлгэцийн дон, компьютер тоглоомонд донтож гэрээс дайжиж буй хүүхдээ, зан суртахууны хувьд …

  • 15 November

    “БНСУ”-д болсон газар хөдлөлтөд Монгол иргэн өртсөн мэдээлэл ирээгүй гэв

    БНСУ-ын Умард Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14:29 цагт 5.4 балл, 16:49 цагт 4.6 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мөн мэдрэгдсэн байна. БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг байна. …

  • 15 November

    Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр боллоо. Хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх тухай саналыг хэлэлцэж, гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.  Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэллээ. УИХ-ын гишүүн О.Содбилэг “Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайдыг томилох эсэх асуудлыг бид хэлэлцэж байна. Тийм учраас би Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны сайд хоёроос асуулт асууя. …

  • 15 November

    НИТХ есөн Тэргүүлэгчээ батламжлав

    Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын хуралдаанаар есөн Тэргүүлэгчийг батламжиллаа. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж томиллоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдэж буй юм. Ийнхүү НИТХ-ын хуралдаан түр завсарлаад 15.00 цагт үргэлжилж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах …

  • 15 November

    “Victoria’s Secret”-ийн загвар өмсөгчдийн жилийн орлого

    Дэлхийн хамгийн алдартай дотуур хувцас үйлдвэрлэгч “Victoria’s Secret” компанийн  загвар өмсөгчийн жилийн орлогыг “Forbes” сэтгүүл онцолжээ.  Португалиас төрөн гарсан загвар өмсөгч Сара Сампайогийн жилийн орлого 1.2 сая ам.долларт хүрч байна.  Шведийн модель, 28 настай Элса Холкс жилд 1.5 сая ам.доллар олжээ.  Америкийн залуу загвар өмсөгч, 20 настай Белла Хадидын жилийн орлого 3 сая ам.долларт хүрч байна. Марта Хантын жилийн орлого …