Monthly Archives: November 2017

November, 2017

  • 24 November

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан улиран сонгогдлоо

    Монгол Ардын Намын Бага хурлын анхдугаар хуралдаанд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүллээ. Танхимаас намын гишүүн Б.Баярмагнайг нэр дэвшүүлэв. Санал хураалтын дүнгээр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 74.5 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо.

  • 24 November

    Гвинет Пэлтроу, Брэд Фалчук нар сүй тавьжээ

    Америкийн жүжигчин, 45 настай Гвинет Пэлтроу 46 настай телевизийн найруулагч, продюсер Брэд Фалчук нар сүй тавьжээ. Гвинет “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартинаас салсны дараа Брэдтэй гурван жилийн хугацаанд үерхсэн. Ойрын эх сурвалж тэднийг сүйн гэрэл зургуудаа авахуулсан хэмээн мэдээлжээ. Тэд хэн хэн нь өмнө нь хүнтэй сууж байсан ба хуримандаа яараагүй аж. Тэд анх 2010 онд Брэдийг Раин Марфитай хамтран “Glee” …

  • 24 November

    11 дүгээр сарын хүүхдийн мөнгө дансанд орж эхэллээ

    УИХ-аас бүх хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ. Ингэснээр найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг бөөнд нь өгсөн. Харин 11, 12 дугаар сарын мөнгийг тухайн сарын 20-ны өдрөөс хойш дансанд нь шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байсан юм. Энэ дагуу хүүхэд бүрт 20,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж эхэллээ. Шинэ төрсөн хүүхдийн мөнгийг …

  • 24 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 6. Сугар гараг. Яруу эгшигт одтой, долоон улаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.                                          Өдрийн наран 8 …

  • 24 November

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: 24-25-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай байна. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд …

  • 23 November

    Ричард Гир Хамарын хийдийг нисэх онгоцоор тольдов

    Холливудын алдарт жүжигчин Ричард Гир Монголд байх хугацаандаа Хамарын хийдийг нисдэг тэргээр тольджээ. Тэрээр шинээр хийх киноныхоо судалгааг хийх зорилгоор манай оронд ирсэн билээ. 20 гаруй насандаа Бурхны шашин сонирхож эхэлсэн тэрээр 14-р Далай ламтай Энэтхэгт анх уулзсан байдаг. Улмаар Бурхны шашны Гэлүгбагийн ёсонд шамдаж эхэлснээр Бурхны шашинтай алдарт жүжигчдийн нэг болсон юм. Өнгөрөгч ням гаригт Дорноговь аймагт зочилсон Холливуудын …

  • 23 November

    Дэлхийн хамгийн дур булаам эмнэлгийн асрагч

    Лорен 31 настай, АНУ-д амьдардаг. Бүсгүй өөрийн ажлаар бахархдаг. Эрүүл мэнддээ дэндүү анхаардаг ба түүнийгээ “инстаграмаар” бусад түгээхийг эрмэлздэг аж. Лорен Дрейн 16 настайгаасаа ажил хийж эхэлсэн гэнэ. Флорида хотын нэгэн эмнэлгийн зүрхний тасагт тэр найм дахь жилдээ асрагч хийж байна. Цайвар үстэй бүсгүй эрүүл мэндийнхээ төлөө хэтэрхий их санаа тавьдаг ба бүх чөлөөт цагаа спортын зааланд өнгөрөөдөг аж. Эрүүл амьдралын үнэ цэнийг …

  • 23 November

    “Forbes” сэтгүүл оны хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр Кендалл Женнерийг нэрлэжээ

     “Forbes” сэтгүүлийн мягмар гарагт нийтэлсэн оны хамгийн өндөр орлоготой топ загвар өмсөгчдийн жагсаалтыг Америкийн загвар өмсөгч Кендалл Женнер тэргүүлжээ. Өдгөө 22 настай тэрбээр жилийн дотор 22 сая ам.долларын орлого олж чадсан байна. Харин удаах байрт сүүлийн 15 жилийн турш дээрх сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлж байсан 37 настай Бразилийн загвар өмсөгч Жизель Бюндхен орсон байна. Тэрбээр 17,5 сая ам.долларын ашиг орлого олжээ. …

  • 23 November

    Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

    Гоо сайхны анхны тэмцээнийг хамгийн анх Эртний Грект бодож олсон гэлцдэг. Үнэхээр Олимпийн бурхад болох Гера, Афина, Афродита нарын тухай маргааныг мэдэхгүй хүн үгүй. Тэднийг шүүгчид Парист байсан бөгөөд гол шагнал нь гэж ганцхан алим өгч байсан гэдэг. Эндээс л хэрүүлийн алим гэдэг үг гарсан гэх. Тэгвэл орчин цагт гоо сайхны тэмцээнүүд олширч, тэр хэрээр хамгийн хамгийн гэсэн бүхэнд өрсөлдөгчдийн …

  • 23 November

    Алдарт “Backstreet Boys” хамтлагийн дуучин хүчингийн хэрэгт холбогдлоо

    1990-ээд онд дэлхий нийтийг шуугиулж байсан алдарт “Backstreet Boys” хамтлагийн дуучин асан Ник Картер Америкийн дуучин, жүжигчин Мелисса Шуманыг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдлаа. Дуучин бүсгүйн хэлснээр түүнийг 18 настайд буюу 2002 онд хүчээр сексэд уруу татсан гэнэ. Шуманы хэлснээр тухайн үед тэрбээр Ник Картертэй хамт телевизийн нэгэн кинонд зураг авалтад оролцож байсан аж. Ник Картер ч охиныг гэртээ болсон үдэшлэгт урьжээ. …

  • 23 November

    Д.Амарбаясгалан МАН-ын генсекээр үлдэх өндөр магадлалтай

    МАН-ын XVIII Их хурлаараа дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, намын даргаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонголоо. Өнөөдөр Их хурлын дөрөв дэх өдөр Бага хурлаа сонгон байгуулна. Өмнө нь 310 хүний бүрэлдэхүүнтэй байсан Бага хурлын бүрэлдэхүүнээ 369 хүнтэй болгон өргөтгөсөн бөгөөд өнөөдөр эдгээр 369-өө сонгочихвол МАН-ын ээлжит Их хурал өндөрлөх юм . Дараа нь Бага хурлын анхдугаар хуралдаан хуралдаж, Удирдах зөвлөл, Ерөнхий …

  • 23 November

    Нийслэлийн төсвийг удахгүй НИТХ-аар хэлэлцэнэ

    Хуульд зааснаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ирэх арванхоёрдугаар сарын 5-нд багтаан батлах ёстой. Гэвч Улаанбаатар хотын дарга 2018 оны нийслэлийн төсвийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хараахан өргөн бариагүй байгаа юм. Энэ асуудлыг бид албаны хүнээс тодруулахад “Улаанбаатар хотын ирэх оны төсвийн төслийг удахгүй өргөн барина” гэх хариулт өглөө. УИХ энэ сарын 15-нд багтаан 2018 оны …

  • 23 November

    З.Энхболд:Цагаан захтны гэмт хэргийн илрүүлэлт хангалтгүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “ОФФШОР БҮСЭД БАЙРШСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ  БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо. Сургалт, хэлэлцүүлгийн үеэр Оффшор бүс ашиглан татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Массачусетс мужийн Зүүн хойд их сургуулийн Криминалоги ба эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн профессор Никос Пассас “Санхүүгийн гэмт хэргийн эсрэг Олон …

  • 23 November

    Нийслэлийн төсвийг Засаг дарга өргөн барина

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2018 оны нийслэлийн төсвийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханд маргааш өргөн барих бололтой. Төсөв өргөн бариагүй бага зэрэг хойшилж байгаа шалтгааны нэг нь Ерөнхийлөгчөөс улсын төсөв хориг тавьсантай холбоотой аж. УИХ энэ сарын 15-нд багтаан 2018 оны төсвийн хуулийг баталсан. Энэ дагуу аймаг, нийслэлийн төсвийн хуулийг өргөн барих эрх үүсдэг юм байна. Аймаг, нийслэлийн удирдлагууд …

  • 23 November

    “Монголын Цахилгаан Холбоо” компани хэрэглэгчдээ хохироож байна

    “Монголын цахилгаан холбоо” ХК нь 1921 онд үүсгэн байгуулагдсан Монголдоо урдаа барьдаг томоохон харилцаа холбооны компани. Гэвч одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн ч зарим хэрэглэгчдийг хохироох асуудал мэр сэр гарч эхэллээ. Тухайлбал суурин утас интернет үйлчилгээ хосолсон хэрэглэгчдийн интернет тасалдах нь ердийн үзэгдэл мэт гарах болж. Үүний нэг жишээ нь Төв шуудан, Сүхбаатарын талбай орчмын албан байгууллагууд “Монголын …