Үзэгчдийн үзэх дуртай реалити шоуны нэг болсон 21000 шоу нэвтрүүлгийн ээлжит дугаар дундаа орж байна. Энэ удаагийн дугаарт оролцож буй хоёр оролцогчийг ард түмний дундаас сонгосон гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, Наран рестораны захирал С. Дэлгэр, тэрэгчин Т. Батхүү нар оролцож байгаа билээ. Тэгвэл нэвтрүүлгийн оролцогч Т.Батхүүг ‘Gecko Tour’ LLC компанийн зүгээс Тайланд, Бангкок, Паттая хотын аяллын эрхийн бичгээр шагнажээ.
Monthly Archives: November 2017
November, 2017
-
13 November
Багш нарын кредит цаг тооцдог журмыг өөрчилнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзлаа. Тэд салбарын сайддаа багш нар болон сургуульд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг шийдүүлэхээр хандсан юм. Мэргэжлийн боловсролын салбарт нийт83 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрээс 38 нь төрийн өмчийн сургууль бөгөөд нийт 1496 багштай. Төрийн, хувийн аль ч сургуулийн багш нарт адилхан тохиолдож буй нэг …
-
13 November
Гашуунсухайт боомт дахь албан хаагчдын ундны усны асуудлыг шийдвэрлэв
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах асуудал олон жил яригдсан ч шийдвэрлэгдэхгүй удааширснаас шалтгаалан тэнд ажиллаж байгаа албан хаагчид Цагаан хадаас зөөвөрлөн авчирсан усыг худалдан авч хэрэглэж байна. Хатуулаг ихтэй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хэрэглэх нь албан хаагчдын хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж байгаагийн зэрэгцээ ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн …
-
13 November
Г.Сэнгэдорж: Солонгосоос нутагтаа ирээд мал маллаж амьдралаа баталгаажуулсан
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Г.Сэнгэдоржийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Эднийх өвлийг өнөтэй давах бэлтгэлээ бүрэн базаасан байлаа. Өвөлжилтийн бэлтгэл гэдэг малчид биднээс их шалтгаална. Малынхаа өвс, тэжээлээс гадна түлээ түлш, аргал, хоол ундаа базаах, өвөлжөөгөө төхнүүлэх гээд малчин бидний холч ухаан, хөдөлмөрч зан маш чухал хэмээн Г.Сэнгэдорж хуучилсан. Тэрбээр биеийн тамирын багш мэргэжилтэй. 1992 онд БНСУ-д ажил …
-
13 November
Б.Дэмбэрэл: Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс зочид буудалд үйлчилгээ үзүүлж байна
Төрийн байгууллага тэр дундаа Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс Сүхбаатар дүүрэгт байрлах зочид буудалд толгой хорогдож, иргэд үйлчилгээгээ үзүүлж байна гэдгийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл хэллээ. Тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа дүүргийн тамгын газарт байрлаж байсан боловсролын хэлтсийг өнгөрсөн наймдугаар сард хамтран ажиллах боломжгүй хэмээн байрнаас нь гаргаснаар өнөөдөр иргэд, багш нар ийн дүүрэг дамжин чирэгдэж байна гэдгийг …
-
13 November
70 жил ханилаад буй Их Британийн хатан гүнтэн нарын хайр
Өдгөө хатан Элизабет 91, гүнтэн Филип 96 настай. Тэд хуримын 70 жилийн ойгоо энэ сарын 20-нд хийхээр төлөвлөөд байна. Хатан Их Британийн хамгийн удаан төрийн жолоог барьж буй хааны угсааны хүн болж буй бөгөөд гүн Филип хааны угсааныхны дунд хамгийн урт хугацаанд амьдарч буй эрэгтэй гишүүн болоод байгаа. 96 настай гүнтэн өнгөрсөн наймдугаар сард албан үүргээ хүлээлгэж өгсөн. 70 жил ханилаад буй хатан …
-
13 November
Т.Баясгалан: Ажил хаялтаас үүссэн нөхцөл байдлыг МҮЭХ хариуцахгүй
Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Т.Баясгалантай багш нарын ажил хаялтын талаарх асуудлаар зарим асуултад тодруулга авлаа. – Өнөөдрөөс эхлэн багш нар улс орон даяар хугацаагүй ажил хаялаа. Одоогийн байдлаар ажил хаялт улсын хэмжээнд хэдэн хувьтай байна вэ? – Одоогийн байдлаар улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 70 орчим хувь нь ажил хаялтад …
-
13 November
Асашорюү Д.Дагвадоржийн тоглосон “Gong Shou Dao” кино /видео/
Асашорюү Д.Дагвадорж Жет Лигийн бүтээсэн “Gong Shou Dao”/ GSD/ хэмээх богино хэмжээний кинонд тоглоcон талаар бид өмнө мэдээлсэн. Тус киноны гол дүрд Алибаба группыг үүсгэн байгуулагч Жек Ма тоглосон байна. Жет Лигийн бүтээсэн Гун Шоу Дао /GSD/ хэмээх богино хэмжээний кинонд Жек Ма, Асашорюү Д.Дагвадорж нараас гадна Юень Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Жет Ли, Донни Иен, Вү Жин, Тони Жаа, Шимин Зөү, Жеки …
-
13 November
Д.Трампын “тушаал” -аар Филиппиний Ерөнхийлөгч Р. Дутерте дуулжээ
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтээр өчигдөр орой улсынхаа алдарт поп дуучин Пилита Корралестой хамтран “Ikaw” буюу “Чи” хэмээх дууг дуулж сонирхуулжээ. “Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, өчигдөр Филиппиний нийслэл Манила хотноо эхэлсэн Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы 31 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид оройн зоог барих үеэр Р.Дутерте дуулсан байна. Тэрбээр дуулж дууссаныхаа дараа …
-
13 November
Өвөрмөц төрхөө давуу тал болгож чадсан моделууд /Цуврал-2/
Сүүлийн үед “царай муутай гэж байхгүй, өвөрмөц төрхтэй л гэж байдаг” гэх хэлц модонд ороод байна. Энэ үг Монголд одоогоор шинэхэн “танил” боловч, дэлхийд аль эрт хэрэгжээд эхэлжээ. Солир, арьсны өвчтэй, хөлгүй, намхан, тарган … гээд л өвөрмөц гэх дүр төрхийг бүтээж чадсан бүсгүйчүүд өнөөдөр дэлхийн загварын ертөнцийн нэгэн төлөөлөл болон ажиллаж, амьдарч байна. Тэд бусдад шоовдорлогдож, ад үзэгдэж амьдрахыг …
-
13 November
Мистер Бин 62 насандаа хэнз хүүхдээ өлгийдэж авна
Өнөөдрийг хүртэл 35 кинонд дүр бүтээсэн Их Британийн алдарт жүжигчин Рован Аткинсон буюу бидний сайн мэдэхээр Мистер Бин өдгөө 62 настай. Одоогоор Рован хэнз хүүхдээ өлгийдэж авахаар зэхээд байгаа аж. Түүний найз бүсгүй Луис Форд 33 настай. Тэрээр бас жүжигчний мэргэжилтэй. Тэд гурван жил үерхэж байгаа. Рован 23 настай хүү, 22 настай охинтой.
-
13 November
У.Сувдсүрэн: Гурван дүүргийн 985 иргэний газар өмчлөлийн захирамжийг гаргалаа
-Нийслэлийн Газрын албанаас иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг хэрэгжүүлж байгаа. Энэхүү аяны явц болон иргэд аянд хамрагдахад юу анхаарах, ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг асуудлаар нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнтэй ярилцлаа. -Нийслэлийн газрын албанаас иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг эхлүүлээд 2 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд …
-
13 November
Цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрмүүдийг баталлаа
Цөмийн энергийн комиссын хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж “Суурин болон зөөврийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх аюулгүйн дүрэм”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Суурин цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрэм нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, тунгийн зөвшөөрөгдөх хязгаарыг хэтрүүлэхгүй байх, тунгийн хэмжээг хамгийн доод түвшинд байлгах зорилготой …
-
13 November
Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж 10 дахин нэмэгджээ
“Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” хуралдлаа. Хуралдаанаар тус зөвлөлийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэж, оны эхний 10 сарын байдлаар явуулж буй үйл ажиллагааны талаархи нэгдсэн мэдээлэлтэй танилцлаа. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Тухайлбал 2010 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл