Monthly Archives: December 2017

December, 2017

  • 1 December

    УИХ-ын дарга М.Энхболд ДОХ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ

    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.01) нэгдсэн хуралдаан 10 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хурлын дарга ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ Хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол (ХДХВ, ДОХ)-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүд, нийт …

  • 1 December

    Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийнд хорджээ

    Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт өчигдөр/11.30/ хүргэгджээ. Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, хоёр хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өглөө. Тус аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн …

  • 1 December

    Б.Галаарид: Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн форум боллоо

    Монгол, Хятадын сэтгүүлчдийн VIII форум  2017 оны арваннэгдүгээр сарын 21-23-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаант хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү форумд Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Монгол Улсын Сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Ү.Хүрэлбаатар, МСНЭ-ийн ерөнхий нарийн бич­гийн дарга С.Алтанцэцэг, МХХ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Өдрийн сонины Ерөнхий эрхлэгчийн орлогч Ж.Сандагдорж, “Монгол ньюс” группийн ерөнхий менежер Б.Баярмагнай, …

  • 1 December

    Шүтдэг жүжигчинтэйгээ адилхан харагдахын тулд 50 удаа мэс засалд оржээ

    Ираны Тегеран хотын 22 настай Сахаар Табаар хэмээх бүсгүй жүжигчин Анжелина Жолитой адилхан харагдахын тулд 50 удаа гоо сайхны мэс засалд оржээ. Бельгийн хэвлэлд түүнийг гоо сайхны мэс засалд орсон гэж бичсэн бол instagram-даа 473,000 дагагчтай түүний фенүүд нь “Тэр зүгээр л нүүрээ будсан” гэсэн. Түүнийг дагагчдын зарим нь “Тэр яг л зомби шиг болжээ.” гэлцсэн. Ямартай ч алдарт жүжигчин Анжелина Жолигийн …

  • 1 December

    Явган зорчигчийг мөргөж гэмтээсэн зургаан осол бүртгэгджээ

    2017 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр  Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч …

  • 1 December

    ХДХВ, ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдсэнээс энэ онд 23 халдвар илэрчээ

    Энэ онд ДОХ-ын 23 тохиодол шинээр илэрчээ Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын 5 тохиолдол бүртгэгдээд байна. …

  • 1 December

    Ерөнхий сайд утааны эсрэг бүх нийтээр тэмцэхийг уриаллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллалаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг, Баянхошуу дахь агаарын чанарын №6 харуулын цэг болон Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийн гэрт очсон юм. Гэр хорооллын 220 мянган өрх, 3000 гаруй уурын зуух нийслэлийн агаарын …

  • 1 December

    Ц. Нямдорж:С.Зоригийн хэргийг нууцаас гаргах эсэх эцсийн шийдвэрийг дээд шүүх гаргана

    Улс төрийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах тухай асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж”С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн байгаа. Энэ гурван иргэнтэй холбоотой 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг энгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа.Энэ асуудлыг дээд шүүх …

  • 1 December

    Өчигдрийн онцлох фото агшинууд

    Хавай Сёрфингийн тамирчин Тамаёо Перри. Англи, Гетьсхийд Сахиусан Тэнгэр хөшөөний хажуугаар хос алхаж байна. Хятад, Шензэн Гуандон аймагт цэргийн ёслол болов. Колумб, Кали Загварын шоу болов. Бангладеш, Дака Ромын пап Франчис нисэх онгоцны буудалд ирлээ. Ёордан, Амман Тереза Мэй Абдулла хаантай уулзав. Бангладеш, Cox’s Bazar Рохингяагийн дүрвэгсэд. Индонез, Бали Идэвхжээд буй Агун галт уул. Украин, Киев Нью-Йоркийн уран бүтээлч BX Foxx-ын “Хэцүү …

  • 1 December

    2017 онд аав болсон алдартнууд

    2017 онд  гэр бүлийн аз жаргал болсон бяцхан үрсээ өлгийдэн авсан олон танил эрхмүүдийг танилцуулж байна.  Брэдли Күүпер Иан Сомералдер Стивен Ят Энди Самберг Лиам Пейн Дерек Жетер Бен Фостер Максим Чмерковский Райан Лохте Жорж Клуни Рассел Вилсон Маттью Моррисон Jay-Z Криштиану Роналду

  • 1 December

    2.3 тэрбум иенийн буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх ноот бичигт гарын үсэг зурав

    Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар 2 тэрбум 379 сая иенийн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийн Япон, Монголын Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Уг төсөл нь, Монгол Улсын Засгийн газраас цаашид Улаанбаатар хотод барьж …

  • 1 December

    ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээ авч буй газруудын хаяг

    Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тохиодог. “Энэ сарын 20-ны байдлаар манай улсад ХДХВ-ийн халдвартай гэж албан ёсоор бүртгэгдсэн 249 хүн, 25 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр халдвартай хүмүүсийн 56 орчим хувь нь 20-44 насныхан. Хүйсийн хувьд 80 орчим хувь нь эрэгтэйчүүд байна” гэж ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалаг мэдээлж байсан юм. …

  • 1 December

    Сэтгэл хөдлөл бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? /фото/

    Сэтгэл хөдлөл нь бие эрхтэнтэй шууд холбоотой гэж эртнээс эрдэмтэд тогтоожээ. Ямар сэтгэл хөдлөл гаргаснаас хамаарч дотоод эрхтний үйл ажиллагаа өөрчлөгддөг байна. Сэтгэл хөдлөлөөс болж бидний биеийн аль хэсэг илүүтэй өвчилж, өвддөг болохыг харна уу.

  • 1 December

    3ТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид ОУДБ-ын ассамблейн 30 -р чуулганд оролцож байна

    Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн 30 дугаар чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Монгол Улсаас Их Британи, …

  • 1 December

    УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна

    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг  АТГ-аас баривчлан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа билээ. Улмаар Г.Золжаргалын хэрэгт УИХ-ын гишүүн Б.Жавхланг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Учир нь Г.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Б.Жавхлан нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан үүссэн асуудлаар хэвлэлд тайлбар өглөө. Тэрбээр ярихдаа, “Шалгаж байгаа асуудлаар надад мэдэгдэж …