Monthly Archives: December 2017

December, 2017

  • 15 December

    Антонио Бандерас: Миний найз Салма Хайек бол үнэнч, шударга хүн

    “Miramax” кино компанийг үүсгэн байгуулагч Холливудын алдартай найруулагч Харви Вайнштейны хүчирхийлэл, бэлгийн дарамтыг тойрсон асуудал ил болсоор. Харви Вайнштейн бэлгийн дарамтад Холливүүдийн алдартай жүжигчин Салма Хайек өртөж байжээ. Жүжигчин бүсгүй энэ тухай өнгөрсөн даваа гаригт  New York Times-т ярьсан юм. Вайнштейн Салма Хайек руу хамт шүршүүрт орох, шүршүүрт орж байгаагаа түүнд харуулах, өөр эмэгтэйтэй хамт нүцгэлэх зэрэг шаардлагыг биелүүлээгүй өнгөрөөсөн гэж хэлсэн. …

  • 15 December

    2018 онд  баяжих ордууд

    1. Охин Зорилгодоо хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг орд. Тэдний хувьд хөдөлмөр нь амьдралынх нь утга учир болсон. Тэд төгс байхыг хичээдэг, өөрсдийн ажил мэргэжилдээ чадварлаг, аливаа даалгаврыг чанартай, ухамсартайгаар дуусгаж чадна. Тэд илүү цагаар ажиллахад ч бэлэн. Нохой жил тэдний хичээл зүтгэлийг үнэлж харамгүй шагнал буулгана. Тэднээс онцын гоц гойд зүйл огт шаардахгүй. Байдгаараа хичээгээд л хөдөлмөрлөөд л яв. …

  • 15 December

    Гадаадад эмчлүүлдэг өвчнийг эх орондоо эмчилдэг болоход суралцахаар 43 эмч БНСУ, Япон руу явах гэж байна

    Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс долоог нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон билээ. Харин 2018 онд 28-ыг нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын харилцагч салбарын нэгт байгууллагууд, их дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэжээ. Энэ хүрээнд …

  • 15 December

    Майкл Жексоны охин кинонд тоглоно

    Попын хаан Майкл Жексоны охин  19 настай Пэрис Жексон Нэша Эдгертон найруулагчийн бүтээсэн кинонд тоглохоор болжээ. Тус киноны нэрийг одоогоор нууцалж байна. Киноны гол дүр нь залуу бизнес эрхлэгч (Дэвид Ойелоуо) дампуурлыг ирмэгт ирж, улмаар компаниа аврахын тулд төрөл бүрийн арга сүвэгчилдэг тухай өгүүлэх аж. Пэрис Жексон ELLE сэтгүүлд  ярилцлага өгөх үеэрээ жүжигчин болох мөрөөдөлтэй гэдгээ ярьжээ.  

  • 15 December

    Дэлхийн хамгийн баян эрчүүдийн үзэсгэлэнтэй эхнэрүүд /фото/

    Эрт үеэс л хүмүүс хүчирхэг, эрх мэдэлтэй, баян хүнийг даган дууриасаар ирсэн билээ. Зарим нь тэднээс урам зориг авдаг байхад зарим нь тэдний хувийн амьдралыг сонирхдог. Өнөө үеийн дэлхийн хамгийн баян эр хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйтэй гэрлэсэн байх нь бий. Үүний жишээ болсон хүмүүстэй танилцъя. Жемьс Пакер, Эрика Пакер  Франсуа Хэнри Пиналт, Салма Хайек Руберт Мурдок, Жерри Холл Андри Мелниченко, Александра …

  • 15 December

    50 нас хүрэхээсээ өмнө хийж үзэх 50 зүйл

    50 нас бол хижээл нас гэж ихэнхи хүн үздэг ч энэ бол 100-ийн ердөө л тал хугацаа. Хэдий тийм ч энэ хооронд ихэнхи хүмүүс дунд сургуулиа дүүргэж, хэд хэдэн дээд сургуулийн диплом өвөртөлж, хүний хань ижил болж, үр хүүхэд төрүүлж өсгөхийн сацуу карьерын хувьд ч хүрж болох дээд цэгтээ хүрсэн байдаг. Тэдэн дунд эмээ, өвөө нар ч бий. Харин та …

  • 15 December

    Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд тань туслах долоон арга

    Таны хүүхэд нас аз жаргалтай, сайхан байсан ч, үгүй байсан ч та хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэх боломж бүрэн дүүрэн бий. Тэднийг жаргалтай байлгаж, зөв хүмүүжүүлэхэд тань туслах дараах арга замыг зөвлөж байна. Буруугаа хүлээн зөвшөөр Ихэнх эцэг эхчүүд өөрсдийгөө алдаа гаргах эрхгүй гэж боддог. Хэрэв та хүүхэдтэйгээ харилцахдаа хүчирхэг, ёс зүйтэй байхыг илүүд үздэг бол энэ нь буруу юм. …

  • 15 December

    АНУ-ын түүхэн дэх хамгийн их шуугиан дагуулж буй ерөнхийлөгч Дональд Трампын ховор зургууд 

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нийт гурван удаа гэрлэсэн бөгөөд албан ёсны таван хүүхэдтэй. Тэрээр ерөнхийлөгч болохоос өмнө тэрбумтан,“Трамп” буудлын эзэн, бизнесмен байсан гэдгээр хүмүүс мэднэ. Тэрбээр 28 настайдаа өөрийн анхны том төслөө эхлүүлсэн юм. Тухайлбал Нью-Йорк хотын үл хөдлөх бизнест Трамп өөрийн гэсэн оройн зайг бий болгож Манхеттений баруун хэсэгт бизнес төв байгуулжээ. Энэ төв дөрвөн жилийн дараа буюу 1983 онд …

  • 15 December

    Франц улсын сурагчдын автобус осолдож 4 хүүхдийн амь эрстжээ

    Францын өмнөд хэсгийн Пехпинион хотод сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдөж дөрвөн хүүхдийн амь эрстэн 20 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн 11-ийнх нь бие хүнд байдалтай байна. Осол Милласаас Сан-Фелью-Дамон орох замд гарсан. Галт тэрэгний үйлчилгээ эрхэлдэг SNCF компаниас “Гэрчүүд осол гарах үед гармын хаалт бууж, зам хаагдсан байсан гэж ярьсан” хэмээн мэдэгдсэн байна. Галт тэрэгтэй мөргөлдөхдөө хоёр хуваагдсан сургуулийн автобусанд 13-17 …

  • 15 December

    Ц. Нямдорж:Б. Хурцын томилгоог эрс эсэргүүцэж байна

    Улсын Их хурлын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилох асуудлаар хаалттай хэлэлцэж, түүнийг томилохыг дэмжсэн. Б.Хурцтай холбоотой  асуудлаар нээлттэй сонсгол хийж байгаа энэ үед УИХ хаалттай хуралдаж БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжсэн явдалд Хууль зүйн сайд Ц. Нямдорж, Эрчим хүчний сайд …

  • 15 December

    Далай лам айлчлал, айлдварынхаа талаар цаг тухайд нь мэдээлэх аппликэйшнтэй боллоо

    Өдгөө 82 настай, Түвдийн оюун ухааны удирдагч, Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай лам  сургаал номлол, айлчлал, айлдвар болон аяллын тэмдэглэлээ дагагчидтайгаа хуваалцах гар утасны Dalai Lama нэртэй аппликейшнтэй болсон тухай “BBC” мэдээллээ. Энэхүү апп-ыг iPhone утсаар ашиглах боломжтой ба гэрэл зураг, бичлэг, мэдээ мэдээллүүд орох аж. Далай лам twitter хуудсандаа 16 сая гаруй дагагчтай. 2013 онд Ромын католик сүм үүнтэй төстэй Pope App хэмээх …

  • 15 December

    Д.Энхбатын ар гэрийн төлөөлөл:Б.Хурц Д.Энхбатыг хэний заавар тушаалаар гадаадаас хулгай хийж ирсэн юм

    БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.Энэ үеэр Д.Энхбат агсны ар гэрийн төлөөлөл”Б.Хурц нэгхэн жилийн курс төгсөөд мэргэжлийн тагнуулч болчихдог юм уу? Энэ хүн барилгын техникум төгссөн юм билээ. Миний ярьж байгааг Б.Хурц өөрөө сонсоно гэдэгт итгэлтэй байна. 2004 онд дөрвөн хүний хамт Б.Хурц Франц явсан. Консулын дипломат машиныг ашиглан Д.Энхбатыг баривчилж …

  • 15 December

    Богд хаан Монголын тусгаар тогтнолд чухал нөлөө үзүүлсэн

    Монгол улс тусгаар тогтноод 106 жил болжээ. Үүнтэй холбогдуулж Гандан тэгчилэн хийд болон ШУ-ны академи хамтран “Монголын шашинд Богд хааны гүйцэтгэсэн үүрэг” нэртэй ОУ-ын хурлыг зохион байгуулсан байна. Энэ үеэр лам нар болон судлаач эрдэмтэд Монгол орон тусгаар тогтноход Богд хаан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн болоод Монголчуудын эв нэгдэлд Бурхны шашин өндөр ач холбогдолтой болохыг онцолсон. 1911 оны 12 сарын 29-ний өдөр …

  • 15 December

    Дакота Жонсон, Крис Мартин нар албан ёсоор үерхэж эхэллээ

    “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны гол дүрийн бүсгүй Дакота Жонсон “Coldplay” альтернатив рок хамтлагийн дуучин Крис Мартин нар албан ёсоор үерхэж байгаа талаар “СПЛЕТНИК” цахим хуудас мэдээлжээ. “Coldplay” альтернатив рок хамтлагийн дуучин Крис Мартин АНУ-н жүжигчин Гвинет Палтроутай 2003 оны 12-р сарын 5-нд гэрлэж 2 хүүхэдтэй болсон бөгөөд тэд 10 жил хамтдаа амьдарсны эцэст 2014 оны 3 дугаар сард салалтаа …

  • 15 December

    “Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчоо угтан авлаа

    Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт “Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан 2017 онд түүхэндээ анх удаа 1 сая 200 мянган зорчигч хүлээн авч байна. Нисэх буудлын удирдлагууд, хэлтэс, албадын дарга нар өнөөдөр өглөө 1,200,000 дахь зорчигчдоо угтан авч хүндэтгэл үзүүлэв. Өглөө 07:35 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буусан “МИАТ” компанийн ОМ-136 аяллын агаарын хөлгийн 103 зорчигч болон тус …