Франц улсын сурагчдын автобус осолдож 4 хүүхдийн амь эрстжээ

Францын өмнөд хэсгийн Пехпинион хотод сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдөж дөрвөн хүүхдийн амь эрстэн 20 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн 11-ийнх нь бие хүнд байдалтай байна. Осол Милласаас Сан-Фелью-Дамон орох замд гарсан.

Галт тэрэгний үйлчилгээ эрхэлдэг SNCF компаниас “Гэрчүүд осол гарах үед гармын хаалт бууж, зам хаагдсан байсан гэж ярьсан” хэмээн мэдэгдсэн байна.

Галт тэрэгтэй мөргөлдөхдөө хоёр хуваагдсан сургуулийн автобусанд 13-17 настай хүүхдүүд зорчиж явсан аж. 30 хүнтэй явсан галт тэрэгний зорчигч хэлэхдээ “Галт тэрэг автобустай хүчтэй мөргөлдөж онхолдох шиг болсон” хэмээжээ. Галт тэрэг болон автобусны жолооч нар хүнд бэртээгүй.

Түргэн тусламжийн 70 орчим ажилчин, дөрвөн нисдэг тэрэг ажиллаж, хохирогчдод яаралтай тусламж үзүүлсэн байна. Ерөнхий сайд Эдуард Филиффе “Ослын газарт очиход хохирогчдыг таних ажиллагаа хүндрэлтэй байгааг мэдсэн” гэсэн аж.

Хөнгөн бэртэл авсан автобусны эмэгтэй жолоочийн биеийн байдлыг харгалзан мөрдөгчид байцаалт авахаар харзнаж байгаа.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …