Yearly Archives: 2017

October, 2017

  • 3 October

    Аюулгүй байдлаа хамгаалахын тулд хүүхэд бүр юуг мэдэх шаардлагатай вэ?

    Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага  Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран эцэг эх, сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдэд зориулсан “Хүүхэд бүрт” аппликэйшнийг гаргасан билээ. Тус аппликейшн нь хүүхэд хүмүүжүүлэх арга, хүүхэд хамгааллын талаарх мэдээллийг агуулсан ба “Гэр бүл асран хамгаалагч”, “Хүүхэд 6-12”, “Хүүхэд 13-18” гэсэн үндсэн гурван хэсэгтэй аж. Эхний хэсэгт эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгч хүүхэдтэйгээ нас насны онцлогоос нь хамааран хэрхэн …

  • 3 October

    Ц.Баярцогтыг баривчлах шийтгэл оногдуулахаар шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн

    Олон нийтийн сүлжээгээр замын цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, эсэргүүцсэн гэх иргэний талаарх мэдээллүүд олны анхаарлыг татаж байна.Тухайн иргэнд хуулийн хариуцлага оногдуулсан, оногдуулаагүй гэх эргэлзээтэй мэдээллүүд цацагдаж байгаа учраас Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга А.Цэрэнсодномоос зарим асуултанд хариулт авлаа. -Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл …

  • 3 October

    Г.Эзэнмөнх: Эцгийн хайрыг богинохон хугацаанд амссан болохоор үр хүүхдээ халамжаар дутаахгүйг хичээдэг

    Инээд бол элэгний эм гэдэг. Хамгийн ардчилсан урлаг болох хошин урлагийн түүчээ болон зүтгэж, үзэгчдийн “элгийг эмчилж” буй “Эмоци” продакшны жүжигчин, “9009”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Гурван найз” зэрэг дэлгэцийн уран бүтээлд чадварлаг тоглож үзэгчдийн танил болсон Г.Эзэнмөнхтэй ярилцлаа. -“Эмоци” продакшны уран бүтээлчид “Гоё өдөр” шоу тоглолтоо Улаанбаатар хотын үзэгчдэд толилуулчихаад орон нутгаар аялан тоглоно гэсэн үү? -Өнөөдөр (өнгөрсөн баасан гариг) …

  • 3 October

    “Сэтгүүл зүйн ёс зүйн форум” болж байна

    Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хоёр дах удаагаа зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум” /JEF 2017/ Туушин зочид буудалд болж байна. Тус форумд хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд салбарынхаа хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөө, редакцын бодлого, ёс зүйн алдаа, хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг сэдвийн дор санал бодлоо илэрхийлж шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Форумд хэвлэл …

  • 3 October

    Д.Эрдэнэбат: Эрх баригчид багш нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаан эхэлсэнтэй холбогдуулан  өчигдөр  хуралдаж, шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны талаар, 2017 оны намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ. Шинэ Засгийн газар бодлогын Засгийн газар байх ёстой Шинээр байгуулагдах Засгийн газар, …

  • 3 October

    Н.Эрдэнэбаяр:Донор хүний ач гавьяаг эд мөнгөөр үнэлшгүй юм

    ЦССҮТ-өөс уламжлал болгон зохион байгуулдаг сар бүрийн 3-нд Цусаа бэлэглэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ удаагийн ээлжит арга хэмжээг “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран зохион байгууллаа. Тус байгууллагын хувьд гуравдахь жилдээ 10 дугаар сарын 3-ны цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож байгаа юм. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр нээж үг хэлэхдээ “Сар бүрийн 3-нд тохиодог цусаа бэлэглэх өдрийн үйл ажиллагаа бэхжих хандлагатай байгаад бид …

  • 3 October

    Дэлхийн зүрхний өдөр: 4000 орчим иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ

    Жил бүрийн 9 дүгээр сарын 29-ний өдрийг дэлхий нийтээр “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд дэлхийн бүх улс оронд “Эрч хүчээ хуваалцъя” уриан дор тэмдэглэж байгаа билээ.           Энэхүү өдрийг Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХААН банк сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний Холбоо хамтран …

  • 3 October

    Бидний сайн мэдэх киноны жүжигчид 20 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    1990-ээд оны дунд үед бидний танил болж байсан одууд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан сонирхолтой фото цомгийг хүргэж байна. Тэр үед эдгээр алдартнууд эд залуу насандаа байсан нь мэдээж юм. Одоо ч тэд улам л сайхан болжээ.

  • 3 October

    БОАЖ-ныхан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

    БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, Дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон газар, хэлтсийн дарга нар БОАЖЯ-нд ажиллаж байгаад өндөр ахмад насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ахмадуудыг төлөөлж Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Юуны түрүүнд жил бүр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалыг тогтоогоод байгаа Д.Оюунхоролдоо нийт ахмадуулынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье. Засгийн газрыг огцруулж, шинэ Ерөнхий …

  • 3 October

    “Намрын ногоон өдрүүд”-ийн үеэр нэг тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийгджээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 12 дахь жилдээ “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулжээ.  Уг арга хэмжээ хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж. Нэгдсэн арга хэмжээний “Эрүүл …

  • 3 October

    Б.Тамир: “Зүрхний хилэн” киног Өмнөд Монголд гаргавал тэд шууд босоод ирнэ

    “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамиртай ярилцлаа. -Хүлээлт үүсгээд байсан “Зүрхний хилэн” уран сайхны кино нээлтээ хийлээ. Үзэгчид ч ам сайтай байна. Ер нь найруулагчийн хувьд энэ киногоороо юуг өгүүлэхийг зорьсон юм бэ? -Яахав энэ цаг үе нь өөрөө хилэнтэй байгаад байна л даа. Тэгэхээр энэ үед амьдарч байгаа хүмүүсийн дотор нуугдсан тэр л хүслийг энэ киногоороо дамжуулан гаргахыг хүссэн. Энэ …

  • 3 October

    ГХЯ: АНУ-д болсон халдлагад Монгол иргэд өртөөгүй

    АНУ-ын Лас Вегас хотод болсон халдлагад Монгол иргэд өртсөн эсэх талаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас өнөөдөр хэвлэлийн мэдээ гаргажээ.АНУ-ын Лас Вегас хотод 10 дугаар сарын 1-ний өдөр “Route 91 Harvest Festival” хөгжмийн  наадмын үеэр зэвсэгт халдлага болж, 58 хүн нас барж, 500 гаруй иргэн шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Зэвсэгт халдлагыг үйлдсэн хэрэгт АНУ-ын иргэн 64 настай Стэпэн Паддокийг сэжиглэж байгаа бөгөөд …

  • 3 October

    Налайх дүүргийнхэн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

    “Олон улсын Ахмадын өдөр”-ийг угтан  Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан 30 гаруй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Налайх  дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй ахмадууддаа хандан “Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн төлөө уйгагүй хөдөлмөрлөн зүтгэж ирсэн Налайх дүүргийн ахмад буурлууд Та бүхэндээ Ахмадын эрхийг хамгаалах өдрийн …

  • 3 October

    Нүүр будалтынхаа суурийг тавихдаа юуг анхаарах вэ

     Base – буюу Суурь гэж юу вэ? Энэ бол нүүр будалтын үндсэн суурь. ҮҮРЭГ №1: Крем, Пудр, болон нүүрэн түрхэгдэх бүх төрлийн будагнаас арьсыг ХАМГААЛАХ ҮҮРЭГ №2: Арьсны өнгийг тохируулж, арьсанд хамгаалалт ҮҮСГЭХ ҮҮРЭГ №3: Крем болон Foundation.ы арьсанд наалдах шингэх чадварыг НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ №4: Будалтын тогтоцыг САЙЖРУУЛАХ гэсэн үндсэн 4н үүрэгтэй Хэрвээ чи BB болон CC крем түрхдэг бол …

  • 3 October

    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 32 төсөл хэрэгжүүллээ

    Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд нийт 32 төсөл хэрэгжүүлжээ. Тухайлбал,  Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, Өгөөж, чихэр боов ХХК-ийн баруун урд уулзвар,  Авто плаза, …