Yearly Archives: 2017

July, 2017

  • 7 July

    Хүүхдэдээ бүүвэйн дуу дуулж өгснөөр гэдэсний дүүрэнгээс сэргийлнэ

    Италийн Миланы их сургуулийн эрдэмтдийн хэлснээр жирэмсэлсэн цагаас эхлэн хүүхдэдээ бүүвэйн дуу дуулж өгснөөр хүүхэд уйлах нь бага байдаг аж. Италийн “Эмэгтэйчүүд ба нөхөн үржихүй” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд зуун жирэмсэн ээжүүдийг хоёр хуваан нэг хэсгийг бүүвэйн дуу дуулуулж нөгөө хэсгийг нь дуулуулаагүй гэнэ. Судалгааны үр дүнд бүүвэйн дуу дуулсан ээжүүдийн хүүхдийн уйлах цаг 18. 5 хувиар бага болох нь тогтоогджээ. …

  • 7 July

    Мадонна, 2 Pac нар дотно харилцаатай байжээ

    АНУ-ын алдарт реппер Тупак Шакурийн амьд ахуйдаа бичиж байсан гар бичмэл захиа ил болжээ. Түүний энэхүү захиаг энэ сарын 19-28 ны хооронд дуудлага худалдаагаар  оруулахаар болсон байна. Эхлэх үнэ нь зуун зуун мянган  доллар бөгөөд захианы агуулга олон нийтийн анхаарлыг татлаа. Тус захианд бичсэнээр Тупак дуучин Мадоннад хандан 1994 онд нас барахаас 18 сарын өмнө “бидний харилцаа цаашид үргэлжлэхэд хэцүү боллоо. …

  • 7 July

    Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна

    Өчигдрөөс 0-18 насны бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Хүүхдийн мөнгөний нөхөн олголт ямар хэрхэн явж байгаа талаар XIII хорооллын ХААН банкны теллерээс тодруулахад “Эхнээсээ эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө аваад эхэлчихсэн. Ихэнхдээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ хадгаламжийн данс болон өөрсдийн дансандаа хүүхдийн мөнгөө холбуулсан байдаг учир шууд дансанд нь шилжин орж байгаа” гэлээ. Иргэд Засгийн газраас гаргасан дээрх …

  • 7 July

    Х.Баттулга: Нийт сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нийслэлийн 48 дугаар сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж, саналаа өглөө. Тэрээр”Дахин санал хураалт явагдаж байна. Өнгөрсөн сарын зургаанаас эхлэн Монгол улсын ерөнхийлөгчийн сурталчилгаа эхэлсэн. Хоёр дахь шатны ирц 20 хувьтай байна гэсэн. Нэгдүгээрт сонгогчиддоо баярлалаа гэж хэлье. Нийт сонгогчиддоо сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сүүлийн долоо хоногт олны хүч …

  • 7 July

    Ж.Эрдэнэбат:Санал хураалтаас гарах үр дүнг гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч анхааралтай ажиглаж байна

    ​Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтын энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө. ​Тэрээр үүний дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахыг хичээж  ажилласнаа тэмдэглэлээ. Мөн​“Энэ удаагийн санал хураалт, гарах үр дүнг олон орон, гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч …

  • 7 July

    М.Энхболд:Зун эхэлсэн сонгууль намартай золгох нь зохимжгүй

    МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Тэрээр “Би иргэнийхээ хувьд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Энэ сонгууль нэлээд урт удаан хугацаанд үргэлжилсэн урт сонгууль боллоо. Анх удаа дахин санал хураалттай Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ урт удаан хугацааны явцад иргэдээ талцуулж хуваах, элдэв хар, бор …

  • 7 July

    СЕХ:Улсын хэмжээнд санал хураалт 18.83 хувьтай байна

    Монгол Улсын ерөнхийлөгчийн дахин санал хураалт  өглөөний 07:00 цагт албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий хорооноос 12 цагийн байдлаар  аймаг, нийслэл,сум дүүрэгт  сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.   Орон нутагт       Архангай аймаг -16.2 Баян- Өлгий аймаг-9.5 Хамгийн өндөр ирцтэй  Баянхонгор аймаг -20.7 Булган аймаг- 15.6 Говь-Алтай аймаг  – 18,4 Дорноговь аймаг-21.5 Говьсүмбэр …

  • 7 July

    Ц.Элбэгдорж:Ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр манай ард иргэд саналаа идэвхтэй өгөөрэй

    Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн  Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.40 цагт ирж саналаа өгөв.    Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд …

  • 7 July

    Нярай хүүхдийн гэнэтийн үхлийн хам шинжээс болгоомжил

    Англи улсад нярай хүүхэд ямар ч шалтгаангүй унтаж байхдаа нас барсан тохиолдол гаржээ. Түүний эцэг, эх яагаад ийм зүйл болсон талаар огтхон ч итгэж өгөхгүй байгаа бөгөөд зургаан сартай охиноо буйдан дээр унтуулсан байжээ. Гэтэл энэ бол эмч нарын одоо ч судлаж илрүүлж чадахгүй байгаа асуудал юм.  Үүнийг нялхсын гэнэтийн үхлийн хам шинж гэж тодорхойлоод байгаа билээ. Нялх  хүүхдэд  урьдчилан …

  • 7 July

    Биеэс хорт бодисыг гадагшлуулж, илүүдэл өөх шатаах ундаа

    Жингээ хаях гэж та өдөр бүр хоолоо сольж олон төрлийн химийн найрлагатай тураах бэлдмэл хэрэглэж байна уу. Тэгвэл таны асуудлыг шийдэх эрүүл мэндэд нэн тустай бэлдмэлийг танд хүргэе. Уг бэлдмэлийг өдөр бүр ууснаар эрүүл зөв аргаар турах болно. Мөн дархлаа сайжирч таны бие өдөр бүр сэргэг байх болно. Мөн таны биеэс хорт бодисыг устгаж, өөх шатаах, бодисын солилцоог сайжруулах зэрэг …

  • 7 July

    Монгол наадам эхэллээ

    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадам урианхай сурын харваагаар эхэллээ. Урианхай сурын харваанд 172 харваач оролцож байна. Үүнд: Урианхай сурын мэргэн 12, Хүндэт мэргэн 4, Спортын мастер 47, Спортын дэд мастер 17, Залуу харваач 95 байна. Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэн дэх сурын талбайд өнөөдөр 19:00 цаг хүртэл …

  • 7 July

    Монголын  аэробик  гимнастикийн  өсвөрийн тамирчид ӨМӨЗО-д бэлтгэл хийж байна

    Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал нь спортын төрлүүдийг тэр бүр төр засгаас  дэмжих боломжийг хязгаарлагдмал болгож байдаг. Үүнтэй холбоотойгоор тамирчид  бэлтгэлийн зардалаа өөрөө хариуцах шаардлагатай болдог нь нууц биш. Сэтгүүлч миний бие БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордосын “Бүрээ манхан” жуулчины баазад аялах үеэрээ Монгол хүүхдүүтэй таарлаа. Энд байсан хүүхдүүд бол Монголын  аэробик  гимнастикийн өсвөрийн  тамирчид бөгөөд дасгалжуулагч  багшийнхаа удирдлага дор  ӨМӨЗО-д …

  • 7 July

    Өнөөдөр, маргааш согтууруулах ундаа худалдаалахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал авахтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан юм. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 00.00 цагаас 8-ны өдрийн 00.00 цаг хүртэл Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан арга …

  • 7 July

    Санал худалдан авахыг зогсоох зорилгоор бүртгэлийн хуудас олгохгүй

    Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэллээ. Эхний санал хураалтаар саналаа өгөөд гарсан иргэдэд бүртгэлийн хуудас олгож байв. Тухайн сонгуулийн хэсэг нэг хувийг авч үлдэж байсан юм. Гэвч зарим иргэн бүртгэлийн хуудсаа 100 хүртэл мянган төгрөгөөр худалдаж байна гэсэн гомдлыг улс төрийн намын ажиглагчид Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан тул хоёр дахь санал хураалтаар бүртгэлийн хуудас …