Yearly Archives: 2017

May, 2017

  • 11 May

    Дархлаагүй хариуцлагыг вакцинжуулья

    Монголчууд бид түүхэн сонголтын өмнө ирээд байна. Ардчилсан зарчмаар ард түмэн нь УИХ, Ерөнхийлөгчөө сонгодог болсоор удсан бидний хувьд сонгууль бүр түүхэн сонгууль болж байдаг. Сонголт бүрийн цаана улс орны, ард түмний эрх ашиг явж байдаг учраас үргэлж хариуцлагатай, үргэлж ухаалаг сонголт хийх учиртай. Энэ сонголт Монголын ард түмэн, тусгаар тогтнолын дархлаа юм. Харин бид үүнийгээ ихээхэн учир начиртай, ухаалаг …

  • 11 May

    Эдийн засгийн чуулганыг хойшлууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй уулзсаны дараа энэ сарын 18-19-нд болох байсан чуулганыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. ОУВС-ын Захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр хуралдаж Монгол Улсыг хөтөлбөртөө хамруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрээ гаргана. Ингэснээр Эдийн засгийн чуулганаар ямар асуудал ярих, …

  • 11 May

    Ж.Эрдэнэбат: Иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна

    Монгол Улсын үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн багш, профессорууд Төрийн ордонд чуулж байна. “1000 цагаан нөмрөгтөн” чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэллээ.  Тэрээр, Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албыг чадавхижуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байх зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар тодорхой арга …

  • 11 May

    “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо

    1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус тэмцээн 2 үе шаттай бөгөөд эхний шатны шалгаруулалт 2017.04.17-2017.04.30-ны өдрийн хооронд дүүрэг бүрийн цэцэрлэгүүдийн дунд зохиогдож, 2 дугаар шатны буюу шигшээ тэмцээнийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Dream box” хүүхдийн телевиз хамтран …

  • 11 May

    Казахуудын Монголд нэгдсэн түүхээс

    Монголын казакууд нь Түрэг угсааны үндэстэн юм. Казак гэдэг нэрийн хувьд Казах, Хасаг гэх мэтээр олон дуудагддаг. Хасаг хэмээн дуудахад казакууд ихэнхдээ дургүйцэж монголчууд хятадуудыг хужаа гэж дууддагтай адил юм. Казакууд одоогоос 120 гаруй жилийн тэртээ Алтайн нурууг даван нүүдлэн ирсэн гэж өөрсдөө ярьж бичих нь олон. XIX зууны эхэн хагаст одоогийн Баян-Өлгий аймаг байсан газарт нэг ч казак айл …

  • 11 May

    Хөрс, усны бохирдлыг бууруулах ажилд анхаарлаа хандуулахыг хүслээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатима Сумар, МСК-ийн Дэд Ерөнхийлөгч Марк Сандбэрг,  бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх захирал Жонатан Брүүкс тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АНУ-ын Мянганы сорилтын корпорациас II Компакт гэрээ боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан бөгөөд тус корпорацийн хөрөнгө оруулалтын менежментийн хорооноос гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Уг …

  • 11 May

    Д.Оюунхорол: Иргэдийн өмчлөх эрхийн асуудлыг эрх зүйн зохицуулалтаар шийднэ

    Нийслэлийн Хан-уул дүүргийн IV болон XI хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд талархлаа илэрхийллээ. Зайсан, Яармагийн уугуул иргэдийн зүгээс үе үеийн Засгийн газар, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдэд газраа өмчлөх асуудлыг тавьж ирсэн ч үр дүнд хүрэлгүй 20 гаруй жил болсон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2015 оны гуравдугаар …

  • 11 May

    Уурлахад учир бий /Өгүүллэг/

    Ямар ч шалтгаангvй уурлах явдал байж vл болно. Гэтэл ямар нэгэн хvнд битүү уур хvрэх явдал тохиолдож болно шүү дээ. Хvн ингэж уурлахаараа гол төлөв хажуу дахь руугаа халдан хэрүүл эрэх бөгөөд хариуд нь хvн “Yгvй чи юу болов? Зvв зvгээр байгаад уурлах чинь юу вэ?” гэж гайхна. Гэтэл цаадах нь хаанаас шалтгаангvй уурласан байх билээ. Заавал шалтгаантай! Бусдад хэлж …

  • 11 May

    М.Энхболд: Төрийн тэргүүний сонгууль хуульд нийцсэн, шударга өрсөлдөөн байгаасай

    Ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд нэр дэвшигчийн материалуудаа хуулийн хугацаанд нь буюу өнөөдөр гардуулан өглөө. Энэ үеэр нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Төрт ёс Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс  МАН-аас нэр дэвшсэн миний бие хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх …

  • 11 May

    Дэлхийн хамгийн хамгийн урт хөл, сормуустай хүмүүс

    Орос гаралтай Светлана Панкратова нь  1.32 метр хөлтэй гэдгээр дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүйгээр шалгарсан юм. Хамгийн урт хумстай Ли Рэдмондын  нэг хумсний урт 92 см бөгөөд бүгд нийлээд 8.7 метр хумс болно.   Хамгийн урт хамартай Мехмет Озюрек Т үүний хамар ны урт нь 8,8 см   Хамгийн урт үстэй хүн  Xie Qiuping  Дунджаар 5.6 метр урт үстэй   Хамгийн …

  • 11 May

    Улиастай Байтаг боомтоос Булган сум хүртэлх 120 км авто замыг барихаар шийдвэрлэв

    БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж Хуй үндэстний өөртөө засах аймгийн Засаг даргын орлогч Ма Хун Жүн тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймаг, Цонж аймаг хоорондын цаашдын найрамдалт харилцааг өргөжүүлэх чиглэлээр 5-р сарын 8-9 ний хооронд Ховд аймагт  ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчдийн ажлын хэсэгт Цонж Хуй Үндэстний өөртөө засах аймгийн Тамгын газрын орлогч дарга Ма Янь Бин, Цонж аймгийн Чита сумын Засаг дарга, Намын орлогч …

  • 11 May

    Монголд хайртай франц бүсгүй

    Брюсселийн номын яармаг бол ном хэвлэн нийтлэгчид, редакторууд, зохиолч уншигчдын том баяр юм. Ялангуяа зохиолчдын дунд ихээхэн алдартай агаад, бүр 12 жилийн өмнө энэ яармагийн тухай анх сонсож, очиж үзэхийг мөрөөдөн хүсч билээ. Гэтэл үзэхээр барахгүй, өөрөө оролцох завшаан тохиосон нь мэдээж франц бүсгүй Эмили Мэйн хүчин чармайлт. Эмили гадаадын 5 хэлээр чөлөөтэй ярьдаг, өндөр боловсролтой, хайрлам эгэл даруу зантай, …

  • 11 May

    Дарангуйг халах хариуцлага

    Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байна гэх хуулийн заалт бий. Гэхдээ үзүүлэн төдий байхыг хэлээгүй нь мэдээж. Нөгөөтэйгүүр, уран цэцэн үгтэй уяраах увидастай бай гэсэн үг ч биш. Харин улс орон, ард олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэгч, эв нэгдлийг уриалагч, үлгэрлэн манлайлагч байх бодлогын үүднээс дээрх заалтыг хуульчилсан гэдэг. Тэгвэл одоогийн нэр дэвшигчдээс хэн …

  • 11 May

    300 саяын хэрэгт холбогдож байсан Ц.Болд “Гашуунсухайт авто зам” компанийн захирал болжээ

    -Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр ажлаа авсан өдрөөсөө хойш 10-аад хүнийг ажлаас халах шийдвэр гаргажээ- Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд дунд халаа сэлгээ үргэлжилсээр байгаа билээ. Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-тай гэрээгээр ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон /Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан/ Ц.Болд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны …

  • 11 May

    Оюутолгойн захирлаас Ханбогдод орон сууц барихыг хүслээ

    “Оюутолгой” компанийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Армандо Торресыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар “Оюутолгой” компани одоо хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Тэд үндэсний ханган нийлүүлэгчийг дэмжин харилцаа холбоог сайжруулах, тендерийн үйл ажиллагааг хялбар болгох, ирээдүйн үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох гэсэн чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Сайд Ц.Дашдорж үйлдвэрийн хүний …