Yearly Archives: 2017

February, 2017

  • 14 February

    Экс албан тушаалтнуудыг “Эрдэнэт”-ийн асуудлаар шалгах ажлын хэсгийг байгуулсан бололтой

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас шийдвэрлэлээ. Ямартай ч тэд хувийн хэвшилд худалдагдаад байсан тус үйлдвэрийн 49 хувийг “Эзэн нь юм аа мэдэж байна” хэмээн төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргав. Тэгвэл тухайн үед хувийн хэвшлийнхэнд худалдан авах боломжийг нь олгосон “шинэчлэл”-ийн Засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэг, Монголбанкнаас их хэмжээгээр …

  • 14 February

    С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Туваан нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд намын VII их хуралд 3200 төлөөлөгч оролцсоны 2700 нь мандаттай буюу саналын эрхтэй гишүүд, харин 500 гаруй нь гадаад, тодоодын зочид байсан. Үйл явцын хувьд амжилттай болж, өндөрлөснийг онцоллоо. Мөн ирэх долоо хоногоос есөн дүүрэг 152 хороо, 21 аймаг, 330 суманд …

  • 14 February

    Зарим ЭСЯ, Консулын газрыг түр хаахыг мэдэгдлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас Бүгд Найрамдах Индонези Улсад суугаа Элчин сайдын яам, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий Консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг 2017 оны эхний хагаст багтаан түр буюу улс …

  • 14 February

    Б.Баатархүү: Хот суурин газарт цагаан сарын баяр тэмдэглэх ёс жаяг алдагдсан

    Цагаан сарын баяраа хэзээ тэмдэглэх вэ хэмээн Монголчууд хоёр хуваагдан маргалдаж байна. Зурхайч нарын үнэн худал мэдээллээс болоод тэр шүү дээ. Зарим нь Хятад, Солонгосчуудтай хамт цагаан сарын баяраа тэмдэглэх ёстой гэж айлдаж байхад зарим нь Монголын цагаан сар тусдаа болдог гэж тайлбарлаж байна. Ер нь Монголын цагаан сар намрын улиралд болдог байсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр энэ бүх …

  • 14 February

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийх айлчлал эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2017 оны 2 дугаар  сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцээ хийв. ОХУ-ын Гадаад хэргийн сайд  С.В.Лавров хэлэлцээг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засаг, хүмүүнлэгийн …

  • 14 February

    УИХ-ын дарга М.Энхболд Завхан аймагт ажиллалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар Улаанбаатар хотоос мордож, Завхан аймагт ирлээ. УИХ-ын дарга болон түүнийг дагалдан яваа багийнхныг  Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа зэрэг аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, иргэдийн төлөөлөл хүндэтгэн угтаж авлаа.  Завхан Аймгийн Засаг дарга Д.Батсайхан УИХ-ын даргад аймаг, орон нутгийнхаа ажил төрлөөс танилцуулав. Аймгийн Засаг даргын …

  • 14 February

    Лайк дарвал машин өгнө гэх заль хэрээс хэтэрлээ

    Цөвүүн цаг ирэхэд иргэдийн итгэл үнэмшлээр тоглосон залилангийн шинжтэй үйлдлүүд хэрээс хэтэрдэг нь манайд ёс мэт болжээ.  Ажил хөдөлмөр эрхлээд амжилтад хүрэх нь битгий хэл амьдралаа залгуулж чадахгүй байгаа иргэд ямар нэгэн гэнэтийн азанд итгэдэг болж. Ерөөсөө ард иргэдийн амьдрал ахуй хэцүүдэхэд бурхан шүтээнд хандаж ажил амьдралаа даатгадаг нь нл эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн хүмүүсийн сэтгэхүйн хэв маяг юм. Тэгвэл …

  • 14 February

    Гэгээн хайрын өдрийн түүх

    Өнөөдөр Гэгээн хайрын өдөр тохиож байна.  Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэхүү баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. …

  • 14 February

    Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна

    Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-50 см, уулархаг газар, гуу жалгандаа 60-100 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-14.9 градус хүрч 7-10 хоног хүйтрээд, дараа нь хүйтний эрч суларч тал, хээрийн бүс нутгат тогтсон цас өдөртөө хайлмагтан, шөнөдөө мөстөн, нягтарч хатуурсан, салхи 16-27 м/с, зарим үед 28-30 м/с хүртэл ширүүсч аюулт болон гамшигт үзэгдлийн …

  • 14 February

    “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас аян” хэнтий аймагт үргэлжилж байна

    Хэнтий аймгийн хүн амын осол гэмтлийн өвчлөл дотор бага насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл 26%, нас баралтын 23.2%-ийг эзэлж байна. Осол гэмтлийн өвчлөлийг төрлөөр авч үзвэл зам тээврийн осол гэмтэл, түлэгдэлт, мөчдийн хугарал болон хүүхэд аргамжаандаа боох, хөхөөр дарах зэрэг тохиолдлууд зонхилж байна. Ахуйн осол гэмтэл дотор 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт зонхилж байна. 2016 онд аймгийн хэмжээнд  77 хүүхэд …

  • 14 February

    Зайран Ч.Чингис: Эмэгтэй хүн л түүнийг алаад өг, хараагаад өг гэж гуйдаг юм

    Дархад зайран Чулууны Чингис олны танил Ч.Чинбат зайрангийн төрсөн ах нь бөгөөд онго тэнгэртэйгээ холбогдоод 20 гаруй жил болж байгаа нэгэн. Тэрээр өөрийнхөө бөө болсон түүх болоод монгол бөөгийн өнөөгийн дүр төрхийн талаар нэгэнтээ өрнүүлсэняриаг duuren.mn эрхэм танд сонирхуулж байна. -Та жинхэнэ дархад бөө мөн үү? Ийм хачин асуулт тавьсныг минь өршөөгөөрэй. Яагаад гэвэл би Хөвсгөлийнх, би дархад гэж айлгах …

  • 14 February

    Жолооч та татвараа амралтын өдрөөр ч төлж болно

    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн энэ жилийн албан татвар төлбөрийг хураах ажлын явцтай танилцав. “Нийслэлийн Засаг даргын болон дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу ажилаж байна. Дүүргийн хэмжээнд албан татвар, төлбөрийн ажил …

  • 14 February

    Ч.Сайханбилэг, Н.Золжаргал нарыг баривчлах нь зүйтэй гэв

      Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулган хуралдаж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасныг зарим иргэний нийгмийн хөдөлгөөн, улс төрийн намууд дэмжиж буйгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийв. Хуралд Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, “Баялгийн шударга хуваарилалт” ТББ-ын дарга Л.Баярхүү нарын хүмүүс оролцсон бөгөөд тэд УИХ-ын чуулганаар гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн …

  • 14 February

    “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 154 хүүхэд амьдарч байна

    “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 02-18 насны нийт 154 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдийг хүйсийн байдлаар нь авч үзвэл эрэгтэй 85, эмэгтэй 69 хүүхэд байгаа юм. Тус төв нь “Элдэв чимэггүй энгийн яриа” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ удаагийн арга хэмжээнд нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх урилгаар оролцлоо. Шадар сайд уг арга хэмжээнд зориулж, …