Yearly Archives: 2017

February, 2017

  • 6 February

    “Торгоны хээ”тоглолт болно

    Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Торгоны хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолт 2017 оны 02-р сарын 17-нд 19:00цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байна. Тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно. Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. …

  • 6 February

    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа экс сайд М.Зоригтын хуучин автомашинуудыг 260 сая төгрөгөөр худалдан авчээ

    Хамгийн сүүлд хуралдсан МАН-ын бага хурлаар Завхан аймгийн МАН-ын хорооноос бага хурлын гишүүнээр сонгогдсон УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг тойрсон дуулиан үргэлжилсээр байна. Гэмт хэрэгтнүүдээр удирдах багаа бүрдүүлсэн хэргээр Москва хотноо дуудагдан очиж сануулга авсан мань эр өөрийн намаа биш өрсөлдөгч намын гишүүнийг харамгүй дэмжиж явна. 15.000 ажилтныг эгнээндээ нэгтгэсэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ яах аргагүй том айл. Бие даасан эмнэлэг, …

  • 6 February

    Да.Ганболд:Намайг ерөнхий сайдад нэр дэвшихэд “Эрдэнэт”-ийн асуудлаас болж Багабанди 7 удаа буцаасан

    “Өдрийн сонин”-ы №022, 023 (5589, 5590) авч нийтлэв Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс төр авах тухай яриа шуугиан дэгдээж байгаа. Энэ талаар “Монголын зэс” корпорацийн 49 хувийг төлөөлсөн “Эрдэнэт” ХХКийн ТУЗийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа. Тэрээр Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Монгол Улсын тэргүүн шадар сайд, УИХын гишүүн, Оюу толгой компанийн ТУЗийн гишүүн байсан …

  • 6 February

    Уруул юунаас болж хагардаг вэ?

    Мэдрэлийн олон төгсгөл судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан өнгөтэй болгодог. Уруулын гадаад тєрхєнд эрїїл мэндийн байдлыг илэрхийлэх зүйл олон байдаг. Мөн уруул нь өөхний булчирхайгүй  байдаг учраас чийгээр дутагдах хандлагатай болж хуурайшдаг. Тиймээс та уруулаа байнга арчилж байхгүй бол хуурайшсан уруул гадаад төрх үзэмжид нөлөөлөн, будаг хэрэглэсэн ч төдийлөн  өнгө зүс засдагүй. Та уруулаа арчлахын тулд дараах …

  • 6 February

    Д.Оюунхорол:Төрийн ордонд 20 жил ажиллахдаа хэзээ ч албан өрөөндөө архи дарс ууж байгаагүй

    Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өнөөдөр төрийн ордонд ойрын үед сошиалаар тараад буй зурагныхаа тухай тайлбар хийлээ. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: “Миний албан өрөө биш, БОНХАЖЯ-ны ч өрөө биш.  Миний байгуулсан сургуулийн охиныхоо өрөөнд сонгуулийн өмнө авсан зургийг гаргаж тавьсан. Зураг дарах гэхэд битгий гээд гараараа хаалт хийсэн. Би ямар ч архи дарс уугаагүй. Би ядарсан үедээ чөлөөт цагаараа гитар …

  • 6 February

    Н.Уламбаяр:Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд халтиргаа гулгаатай холбоотой ослын дуудлага ирээгүй

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн зөвлөгөөн нийт 11 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолын …

  • 6 February

    Өвөр Монголын дуучин С.Тэнгэр МУГЖ Б.Сарантуяатай хамтарч дуулна

    МУГЖ, “зууны манлай” Б.Сарантуяа 20 жилийн дараа дахин хийх гэж буй “Аргагүй амраг” тоглолтоороо Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэртэй “Зүүдний говь” дууг хамтран дуулах гэж байна. “Аргагүй амраг” этник цомогтоо ардын дуунуудаас гадна поп хатагтайн “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсан байдаг билээ. Тиймдээ ч 20-н жилийн дараа ийн хав дарсан хачин …

  • 6 February

    Ц.Сандаг-Очир:Багануур дүүрэгт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 96 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай боллоо. 14 хоног тутамд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж, тайлагнах …

  • 6 February

    Криштиан Роналдо спортын оддыг орлогоороо тэргүүлэв

    “Форбес” сэтгүүлийн саяхан нийтэлсэн 2016 оны спортын оддын орлогын жагсаалтад Португалийн эрэгтэй хөл бөмбөгийн багийн ахлагч, Реал Мадридын од Криштиан Роналдо 81.8 сая еврогоор спортын оддын орлогын жагсаалтыг тэргүүлсэн байна. “Форбес”-т тэмдэглэснээр, 2016 онд Криштиан Роналдогийн жилийн цалин, урамшуулал 52.1 сая евро байснаас гадна, худалдааны ивээн тэтгэлэг зэрэг нь 29.7 сая еврод хүрчээ. Мөн тэрээр пүүз, тоглоом, бугуйн цаг, шампунь …

  • 6 February

    Сүхбаатарчууд “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд гуравдугаар байрт шалгарав

    Өнгөрсөн бямба гаригт “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спортын наадам, цасны баяр боллоо. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, хороодын ажлын алба, дэргэдэх хэлтэс албадын 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Уг спорт …

  • 6 February

    Хүүхдийн түлэгдэлт-эцэг, эхийн хариуцлагаас” аян зарлалаа

    Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” сэдэвт  сарын аяныг эхлүүллээ. Бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд  аяны зорилго оршино. Аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн …

  • 6 February

    Засагтаа эрхэлсэн “даварсан” компаниуд

    -Шатахууны үнийг дагаж бараа, бүтээгдэхүүний үнэ өсвөл хариуцлагыг хэн хүлээх вэ- Өнгөрөгч амралтын өдрүүдээр шатахуун түгээх станцууд шатахууны үнээ литр тутамд нь нэмэгдүүлжээ. Уг нь өнгөрсөн сарын 25-ны өдөр буюу шатахууны үнэ нэмэхээс ердөө 10 хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг бууруулах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай …

  • 6 February

    Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар ЭЗ-ийн байнгын хороо хэлэлцэв

     Энэ сарын 3-ны өдөр Эдийн засгийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар …