Өмнөд Солонгосын Чежү арлын цагдаагийн газарт өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хоёр иргэн саатуулагдсан байна. Тэд тус арал дахь нэгэн дээд сургуульд суралцдаг 18, 20-н настай Ш. Л нар байсан аж. Монгол залуус 1-р сарын 31-ний өдөр архидан согтуурч улмаар гудамжинд явж байсан иргэдийг шалтгаангүйгээр зодож бие болон эд хөрөнгийг нь хохироосон хэрэг үйлджээ. Тэд мөн …
Yearly Archives: 2017
February, 2017
-
7 February
Ж.Ариунаа:Тархины эдийн цус харвалтын үед бүлэн хайлуулах эмчилгээ хийдэггүй
Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч, Клиникийн профессор, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ж.Ариунаатай ярилцлаа. -Харвалтын өвчлөл , нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, жилээс жилд залуужсаар байна. Шалтгаан нь юу бол? -Манай улсад төдийгүй дэлхий нийтэд насжилт уртассантай холбоотойгоор харвалт буурахгүй байна. Өндөр хөгжсөн Япон, Европын орнууд хавдрын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүн амын дундах харвалтын талаарх мэдээллийг …
-
7 February
Ховд, Говь-Алтай аймагт монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдож байна
Ховд, Говь-Алтай аймгийн нутагт зэрлэг амьтад, тэр дундаа монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдоод байгаа. Энэ нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 03-04-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажилласан бол 04-05-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн …
-
7 February
“Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баяр болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Гэр бүлийн баяр энэ амралтын өдрүүдэд буюу 2017 оны 2 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Энэ үеэр иргэдийн дунд Үндэсний хувцастай оролцогч …
-
7 February
Монголбанк “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдэж 46,8 сая төгрөг хандивлалаа
Монгол орны ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зудын байдалтай байгаа энэ үед Монголбанкны ажилтан, албан хаагчид цалингаасаа хуримтлал үүсгэн, 46.8 сая төгрөгийг малчдад хандив тусламж болгон хүргүүлснийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд хүлээлгэн өглөө. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр “Бичин жилийн зуд гэж олон түмний хэлж, ярьдгаар энэ жил амаргүй өвөл болж байгаа учир хүнд хэцүү үед …
-
7 February
БЗД-т нийтийн тээврийн шинэ чиглэл нээлээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссантай холбогдуулж ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлүүлжээ. Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хот талд эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэл сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэнэ. Үйлчлэх …
-
7 February
Л.Пүрэвбаатар, Ч.Сүрэнхорлоо нарын ХЭЗЭЭ ч дуусахгүй гэрээний дагуу УБТЗ-аас 77 сая төгрөг шилжүүлээд байна!
Хариуцсан салбарынхаа нэр сүрийг өндөрт өргөхийн оронд, өөрийнхөө халаасыг түнтийлгэхэд хамаг анхаарлаа чиглүүлээд зогсохгүй, Монгол-Орос хоёр орны харилцаанд хүртэл сэв суулгахаа шахсан этгээд бол УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар юм. Монгол Улсын хууль журмаас дээгүүр харж, том аашилсан түүнийг дахиж л төмөр замын салбарт ойртуулах хэрэггүй шүү гэж энэ салбарын учир мэдэх хүмүүс шулуухан хэлж байгааг энд тодотгоё. Хэрэв тэр үнэхээр …
-
7 February
Хакухо сүлжээ ресторанаа Хонконгт нээлээ
Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал буюу Хакухо өөрийн бизнесийн салбарт нэгэн үйл явдлыг эхлүүлж буй талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарлажээ. Тэрээр “Өнөөдөр GINZA CHANKO HO хэмээх халуун тогооны сүлжээ ресторанаа Хонгконгд нээж байна” хэмээгээд зургаа оруулсан нь олон хүний чтаашаалд нийцсэн аж. Хоолны мангасуудыг цуглуулах хамгийн сайн сүлжээ ресторонтай болоорой хэмээн Хакухо аваргадаа амжилт хүсье today.mn
-
7 February
Чингэлтэй дүүргийн 83-р цэцэрлэг 24 цагаар ажиллах боломжтой болно
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зарим цэцэрлэг, сургуулийн ажилтай танилцсан. Энэ үеэр дүүргийн 13 дугаар хороонд баригдаж байгаа 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа. Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ нар өргөтгөлийн барилгын ажил дуусч, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж байгаа талаар дүүргийн Засаг даргад танилцуулав. Найман бүлэг, 240 хүүхдийн ор …
-
7 February
Угийн бичиг хөтөлснөөр цус ойртолтоос сэргийлж чадна
Монголчуудын оршихуйн соёлын нэн үнэт өв бол “Угийн бичиг” буюу өөрийн гэр бүлийн түүхээ, үеэс үед, үр хүүхэддээ өвлүүлэн ухааруулж ирсэн заншил билээ. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг уламжлалын холбоо хамтран Үндэсний анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Монголын шинжлэх ухааны академийн …
-
7 February
“Резидэнт эмч нарын ёс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагыг сайжруулах” аян зохион байгууллаа
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг төгсөлтийн дараах сургалтанд суралцаж буй эмч нарын харилцаа хандлагыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөний дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Резидент эмч нарын ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах нь” сарын аяныг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ёс зүйн салбар хороо, Чанар …
-
7 February
БСШУС-ын яам Беларусь улстай соёлын салбарт хамтран ажилахаар болов
“Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Соёлын яам хоорондын хэлэлцээр”-т 2017 оны 2-р сарын 6 ны өдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны соёл, урлагийн байгууллага болон уран бүтээлчид ажил …
-
7 February
“Цэцэн түшээ” тэмцээний аваргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Б.Саранчимэг нар шалгарлаа
Улсын Их Хурлын гишүүдийн дунд болсон “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өндөрлөж, дүнгээ гаргалаа. Тэмцээний “Уран өрөг” шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүртэв.Тусгай шагналыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун нар хүртсэн. Тэмцээний гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгарч, тэргүүн байрыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар эзэллээ. Шагналыг УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби …
-
7 February
“Царцаа намжил” жүжгийн төсөл шалгарлаа
Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУСЯ-аас зарласан хүүхдэд зориулсан уран бүтээлийн 10 дугаар уралдаанд СУИС-ийн багш, найруулагч Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн төсөл шалгарч/2017.02.05/ нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн З.Баянзул нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Хүүхдийн уран …
-
7 February
Хайлаастад 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийн нээлт боллоо
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн XVI хороонд буюу Хайлаастад 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэхүү цэцэрлэгийн барилгыг “Бат-Энх-Хүү” ХХК-ийн хамт олон канад технологиор барьж ашиглалтад өгчээ. Чингэлтэй дүүргийн XVI хороонд сургуулийн өмнөх боловсролын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл