Согтуу Монгол залуус Солонгос цагдаагийн хөлийг хазжээ

C0A8CA3D000001542C1CE0D2000C2665_P2.jpeg

    Өмнөд Солонгосын Чежү арлын цагдаагийн газарт өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хоёр иргэн саатуулагдсан байна.

    Тэд тус арал дахь нэгэн дээд сургуульд суралцдаг 18, 20-н настай Ш. Л нар байсан аж.

    Монгол залуус 1-р сарын 31-ний өдөр архидан согтуурч улмаар гудамжинд явж байсан иргэдийг шалтгаангүйгээр зодож бие болон эд хөрөнгийг нь хохироосон хэрэг үйлджээ.

    Тэд мөн хэргийн газар очсон Солонгос хоёр цагдааг эсэргүүцэн зодолдож, нэгнийх нь хөлний эрээн булчинг хазаж бэртээсэн байна.

    Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Монгол оюун залуус архидан согтуурч агсам тавихдаа жирийн зургаан иргэнийг зодож бэртээсэн. Мөн хэргийн газар очсон цагдаагийн хоёр ажилтны шаардлагыг үл тоомсорлож, тэднийг зодож, нэгнийх нь хөлийг хазсан хэрэг үйлдсэн. Тэд эх орон руугаа зугатаах магадлалтай тул түр саатуулагдан шалгагдаж байгаа” гэж мэдээллэсэн байна.

Mglradio.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …