Yearly Archives: 2017

February, 2017

  • 15 February

    Улаан загалмай нийгэмлэг цагаан сараас өмнө малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэнэ

    Одоогийн байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 150 гаруй сум зудын нөхцөл байдалд орсон албан ёсны үнэлгээ гарсан байгаа. Эдгээр аймгийн иргэдэд Засгийн газар болон олон улсын байгууллагууд тусламжаа илгээж эхэлжээ. МУЗН-ээс нэгдүгээр шатны хүмүүнлэгийн тусламжийг өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 5 аймгийн 1740 өрхөд үзүүлэхээр бэлтгэж байгаа аж. МУЗН нь Олон улсын Улаан загалмай хорооны гамшгийн үеийн …

  • 15 February

    НӨАТ-ын алдаатай оруулсан мэдээллээ засварлах хугацаа II/15-ны 00:00 цагт дуусгавар болно

      Цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем “e-barimt.mn”-д 620,409 албан татвар төлөгч бүртгүүлсэн байна. Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан482,600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байна. Харин тодорхой тооны иргэдийн мэдээлэл алдаатай буюу нэг, дансны дугаар зөрсөн тул НӨАТ-ын урамшууллаа авах …

  • 15 February

    Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ

    Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх шалгалтаар Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехийг хамрууллаа. Шалгалтаар хэвийн боовыг хаана хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, зориулалтын бус сав баглаанд савласан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд тухайлбал автомашины арын багааж, контейнерт худалдаалсан, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин нөхцөл хүнсний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй, ажиллагсад …

  • 15 February

    Хадагтай золгох ёс

    Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар  удахгүй болох гэж байгаатай холбогдуулан цагаан сарын мэндлэх, золгох , тамхилах ёcны тухай уншигч та бүхэндээ хүргэж байна. Цагаан сарын баяр бол  эв нэгдлийн баяр. Цагаан сараар золгон гэдэг бол золгож байгаа хүндээ бие биендээ хэр буруу санаагүй шүү гэдгээ илтгэж буй явдал юм. Шинийн нэгний өглөө үүр цайхаас үдэш болох хүртэл тэр …

  • 15 February

    Ким Чен Уны ах Малайзад амиа алджээ

    Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Малайзад амиа алдсаныг дэлхийн хэвлэлүүд мэдээллээ. Ким Чен Нам нь Ким Чен Уны эцэг нэгт ах бөгөөд талийгаач удирдагч Ким Чен Ирийн ууган хүү юм. Ким Чен Ирийг нас барсны дараа Ким Чен Намыг Хойд Солонгосын дээд удирдагч болох боломжтой хэмээн барууны хэвлэлүүд онцолж байсан ч тэрбээр эх орноосоо …

  • 15 February

    Монгол Улс хилийн чанадад ял эдэлж буй 28 иргэнийг шилжүүлж авах хүсэлт тавьжээ

    2017 он гарсаар манай улс нийт 28 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтээ Хятад, Швед, Хонконг, Өмнөд Солонгос Улсын Хууль зүйн яаманд хүргүүлжээ. Өнгөрсөн 2016 оны хувьд манай улс Хятадаас хоёр иргэн, Казахстан Улсаас нэг иргэнийг тус тус шилжүүлж авчээ. Манай улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд “Ялтан шилжүүлэх тухай” Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус …

  • 15 February

    Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

    XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр гудамж талбайн хог хаягдал болон гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн …

  • 15 February

    Л.Эрдэнэчимэгийн бичлэгтэй холбогдуулан Х.Бат-Ялалт УИХ-ын гишүүн асан Г.Уянгад нээлттэй захидал илгээлээ

    Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө Л.Эрдэнэчимэг гишүүний Төрийн ордонд архи ууж, тамхи татаж, секс хийх нь “гоё” хэмээн ярьж буй бичлэг цацагдаж, үүнээс болж энэ бичлэгийн асуудалд нэр холбогдсон Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар бүгд “өвдөг шороодсон” билээ. тэд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан бөгөөд Г.Уянга гишүүний утсаараа авсан Л.Эрдэнэчимэгийн бичлэг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт болон “Ийгл” телевизийн хөтлөгч …

  • 15 February

    Гэрийн зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан байна. Батлагдсан стандартын баримт бичгийг мэргэжлийн хяналтын байцаагчдад танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. НМХГ-ын улсын байцаагч нар цаашид агаарын …

  • 15 February

    Техникийн хяналтын үзлэгийн төвүүд амралтын өдөргүй ажиллаж байна

    Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг хурааж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын албаныхан өнөөдөр Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвийн ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн албан татварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд долоо хоногийн турш амралтын өдөргүй ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод 440 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар …

  • 15 February

    15 настай хүүхдээс ДОХ илэрчээ

    Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монголд ДОХ/ХДХВ-ын халдвартай 229 тохиолдол бүртгэгдээд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 15 настай хүүхдээс халдвар илэрсэн талаар мэдээлсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-ын Тандалт судалгааны албаны дарга, их эмч, анагаах ухааны доктор Ж.Даваалхамаас дараах асуултад хариулт авлаа. -ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Монголд гарч буй тохиолдлын  насны ангилал, хүйсийн хувьд ямар байгаа талаар та мэдээлэл өгөхгүй юу? -ХДХВ-ын …

  • 15 February

    М.Энхболд: Зөвийг зөв, бурууг буруу гэж үзнэ. Буруу үйлдэл бүхэнд хариуцлага тооцно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баруун дөрвөн аймагт хийж буй томилолтоо хоёрдугаар сарын 14-ний үдээс хойш Ховд аймагт үргэлжлүүлэв. Тэрбээр замдаа Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн малчин, “Улсын аварга малчин”-аар шалгараад байгаа Ц.Доржсүрэнгийнд зочлов. Энэ жил Увс аймгаас “Улсын аварга малчин” 5 шалгараад байгаа бөгөөд Өлгий сумын сүүлийн 30 жилийн түүхэнд энэ эрхэм алдар, цолыг хүртэж байгаа малчин …

  • 15 February

    Үс шинээр засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 20. Буд гараг. Нэг цагаан мэнгэтэй, тэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …

  • 15 February

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 …

  • 14 February

    Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлэв

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүллээ. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний орчим иргэн Б, Э нарын амь насыг бүрэлгэн улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор цогцоснуудыг шатаасан байдалтай байсан аж. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сурын талбайн орчим иргэн Б …