Yearly Archives: 2017

January, 2017

  • 9 January

    ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн танилцуулах өдөрлөг боллоо

    Энэ сарын 07-ны бямба гаригт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн танилцуулах өдөрлөг болж өнгөрлөө. Уул уурхайнаврах ангийн үйл ажиллагаатай танилцах өдөрлөгт Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч Ц.Нарандалай, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа В.Батболд, Уул уурхайн аврах ангийн захирагч, хурандаа Д.Ариундалай, …

  • 9 January

    Монгол Улсын 3500 гаруй оюутан сурагч, айл өрхөд тусалжээ

    Монгол-Хятадын Соёл боловсролын сан, Монгол-Хятадын Нийгмийн хөгжлийн сан 1-р сарын 6-н орой МУ-ын нийслэл Улаанбаатар хотод шинэ жилийн баярын хурлаа хийж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, шилдэг сайчуулаа урамшуулан шагнаж, шинэ оны ажлаа төлөвлөлөө. Монгол-Хятадын Соёл боловсролын сан, Монгол-Хятадын Нийгмийн хөгжлийн сан нь 2013 оны 12-р сард байгуулагдан МУ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энэхүү хоёр санг Хятадын Банкны Улаанбаатар дахь …

  • 9 January

    Гацаанаас гал дөлтэй залуу үеэ оруулж ирж гарцгаая

    “Хаалга тэр бүр өөрөө онгойдоггүй юм шүү. Нээгдсэн үед нь босго даваад орохоос бүү айж бай”  гэж улс төрийн нэгэн том зүтгэлтэн надад хэлж байж билээ. Тэр эрхэм өөрийнх нь өмнө хаалга онгойх тоолон орж байсан. Зарим үед өөрөө гөжиж онгойлгоод, зоримогоор татаж түлхээд л орж ирж байсан хүн л дээ. Одоо тэр хүн олон залуусын мөрөөдлийг сэрээгч, дагуулагч болсон. …

  • 9 January

    Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг бүх намын төлөөллөөр хэлэлцүүлнэ

    УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Бүлгийн хурлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч ажлын хэсэг ирээгүй байна. Өнөөдөр ч …

  • 9 January

    Эмчийн зөвлөгөө: Хоолойн өвчнийг эдгээх арга

      Хүмүүсийн дунд  хоолойн өвчний шинж тэмдэг илэрсээр байхад эмчлүүлэлгүй явсаар улам хүндрүүлэх тохиолдол бий. Уг нь  хоолойн өвчнийг яг хөндүүр байхад нь тухайн иргэн өөрөө эмчлэх боломжтой юм. Гэтэл хүмүүс үүнийг мэдэхгүй идээлүүлээд халуурч хүндэрч цаашид тарианд орж үе мөчний хэрэх өвчтэй болдог.  Тэгвэл  хоолой өвдөх үед яах ёстой, хэрхэн эмчлэх зөвлөгөөг хүргэе -Хоолой хөндүүр оргисон л бол тасалгааны цонхоо заавал …

  • 9 January

    Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа

    Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэх, золбин нохдоос  сэрэмжилж, галзуугийн өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч, барьжээ.  Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж …

  • 9 January

    Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгахыг хүсэв

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдод томуу, томуу төст өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай албан бичгийг хүргүүлсэн байна. Уг албан бичигт нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний  халдвар эрс нэмэгдэж, лабораторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 65 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь …

  • 9 January

    Амжилтанд хэрхэн хүрэх вэ?

    Зарим хүмүүс яаж ийм их амжилтанд хүрдэг вэ? Хариулт нь: Тэд өөрсдийн бие махбодь болон оюун ухаанаа хэрхэн ашиглах ёстойгоо мэддэг. Их амжилт гаргасан хүмүүс дараах дөрвөн дүрмийг амьдралдаа баримталдаг байжээ: Юу хүсэж байгаагаа маш сайн тодорхойлох Хүлээлгүй шууд хийж эхлэх Хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд хаана ямаралдаа гаргаснаа мэдэх, юу юуг шинээр сурч авснаа дүгнэх, өөрийн арга барилын аль …

  • 9 January

    300 орчим иргэн номоо солилцлоо

    Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нээж үг хэлэхдээ “Иргэд уншсан номоо бусадтай хуваалцах, номоор дамжуулан танилцан нөхөрлөх, номын тухай ярилцах сайхан боломжийг бүрдүүлэхийн тулд энэхүү өдөрлөгийг санаачиллаа. Цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж …

  • 9 January

    Гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна

    Монгол Улсын  Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний яамны сайд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийг хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас …

  • 9 January

    Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдийн анхааралд

    Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хорооноос нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифыг оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тэглэх бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэлх …

  • 9 January

    Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “технологийн үзэсгэлэн “өнөөдөр болно

    БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран  энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд зохион байгуулах гэж байна. Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах  зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан …

  • 9 January

    Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нар АН-ын удирдлагыг бүхэлд нь залуу үедээ шилжүүлэхийг уриаллаа

    Уриалга Монголын ард түмэн, эх орноо ардчилал эрх чөлөөний замаар хөгжүүлэхийг эрмэлзэгч иргэд ээ Ардчилсан намын гишүүд дэмжигч нар аа Бид, Монголын ардчиллын тулгын чулуу болж анх байгуулагдсан гурван намын анхны дарга нарын хувьд та бүхэндээ хандаж байна. Бид, өнөөгийн АН болж нэгдсэн тэргүүлэх гурван намын анхны албан ёсны тэргүүний хувьд та бүхэнд хандаж байна. Бид, ардчиллын зарчмыг эх орондоо …

  • 9 January

    Алтан бөмбөрцөг авардасд эмэгтэй одуудын өмссөн даашинзуудыг танилцуулж байна

    Америкийн  дэлгэцийн урлагийнхны хамгийн их хүсэн хүлээдэг, хүндтэй шагналуудын нэг болох “Алтан бөмбөрцөг”-ийн эздийг тодруулах 74  дэх удаагийн наадам өнгөрсөн Ням гарагт боллоо. Өнгөрсөн ням гаригт болсон  Алтан бөмбөрцөг авардасд оролцсон эмэгтэй одуудын  өмссөн даашинзуудыг танилцуулж байна. Sarah Jessica Parker model Heidi Klum Thandie Newton Justin Timberlake  Jessica Biel John Travolta  Kelly Preston Natalie Portman  Emily Ratajkowski Maisie Williams,  Viola Davis Г.Нараа