Монголбанкны зүгээс оны өмнөхөн бодлогын хүүгээ нэг хувиар буулгасан билээ. Гэвч түмэн олон Шинэ жилийн баярт гол анхаарлаа хандуулаад энэхүү мэдээлэлд ердөө ч ач холбогдол өгсөнгүй. Учир мэдэх нэгний яриагаар бол бодлогын хүү багасч буй тохиолдолд арилжааны банкуудын хүү буух боломж нээгдэж байгаа аж. Хэрэвзээ банкуудын өндөр хүү бага ч атугай буувал өрөнд баригдсан олон мянган харилцагчдын магнай тэнийх нь …
Yearly Archives: 2017
January, 2017
-
10 January
Японы Элчин сайд болон Ерөнхий консул нутаг буцав
ТОКИО. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн дурсгалд зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий Консулын газрын өмнө талд байрлуулсныг холдуулахаас Сөүл татгалзсантай холбоотойгоор Япон улсаас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Ясүмаса Нагаминэ, Ерөнхий Консул Ясүхиро Моримото нар өнөөдөр эх орондоо буцаж ирлээ. Уг хөшөөг Өмнөд Солонгосын иргэний нийгмийн …
-
10 January
Матрын ордныхон зууралдсан их ажилтай өдөр
ХОНЬ (3/21-4/19) Урьдчилан тооцоолоогүй муу нөхцөл байдал үүсч магадгүй. Энэ бүхэн өрсөлдөгч нарт чинь ашигтайгаар эргэнэ. Иймд өөр ашигтай харилцаа холбоо тогтоо. Ямар ч бэрхшээл тохиолдсон нэмэлт ашиг олохын тулд ажил хэрэгч холбоогоо өргөжүүл. Таны урьдын муудалцсан хүмүүсээс ч ашигтай ажил хэргийн санал гарч болох тул тэдэнтэй илэн далангүй харьцаад үз. ҮХЭР (4/20-5/20) Өөрчлөлттэй өдөр. Таны амьдралд зарим зүйлс эрс …
-
10 January
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн бүрэн эхээрээ
УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн талаар мэдээлэл сонсох байсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж, хурдын орхин гарснаар ирц бүрдэхгүйд …
-
10 January
Централ Тауэрт бөмбөг тавихыг заналхийлсэн гадаадын иргэнийг баривчилжээ
Хотын төв буюу Сүхбаатарын талбайн зүүн талд орших “Централ Тауэр”-т өчигдөр орой үл таних гадаадын иргэн бөмбөг тавина хэмээн заналхийлснээс онцгойнхон буюу бусад албаныхан шуурхай ажиллаж иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. “Централ Тауэр”-ийн гадаа хамгаалалт гарсан байсан бөгөөд сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлэхгүй байв. Ингээд эх сурвалжаас тодруулахад, “Централ Тауэр”-ийн 15 давхарт Дани Улсын иргэн бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлжээ. Тусгай албаныхан “Централ Тауэр”-т бөмбөг …
-
10 January
Сурагчдын амралт дуусахын өмнө сунгах асуудлыг зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод хандан албан тоот ирүүлсэн билээ. Уг албан тоотын хариуг хотын дарга өчигдөр хүргүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын хүргүүлсэн хариуд нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж …
-
10 January
Мялзан өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргалаа
Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үхэж үрэгдэж байна. Энэ сарын 9-ний өдрийн мэдээгээр хоёр аймгийн есөн сум /Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сум/-ын нутагт нийт 693 орчим бөхөн үхсэн байна. Ховд аймгийн Дарви, Чандмань сумын ЗДТГ-аас хоёр Ажлын хэсэг гарч халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах …
-
10 January
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 13. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
10 January
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
2017 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, …
-
9 January
“Бригад” киноны Саша Беловын “эхнэр” Максим сэтгүүлд гарчээ /фото/
ОХУ-ын “Бригад”олон ангит киноны Саша Беловын эхнэрийн дүрд тоглодог Ольга буюу жүжигчин Екатерина Гусевагийн Максим сэтгүүлд гарсан дур булаам, тачаангуй фтото зургийг хүргэж байна.
-
9 January
Central Tower-т тэсрэх бөмбөг тавьжээ
Яг одоо нийслэлийн төвд байрлах Central Tower-т тэсрэх бөмбөг байршуулсан гэх мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулж байна. Ажиллагааны дагуу Central Tower-т үйл ажиллагаа явуулдаг иргэд албан хаагчдыг барилгаас шуурхай гаргаж байгаа аж. Мөн эмнэлэг болон Онцгой байдлын албан хаагчид ирээд байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Central Tower-ын хамгаалалтын албанаас бөмбөг тавьсан гэх мэдээлэл манайд …
-
9 January
Хөвсгөл аймгийн Жаргалант сум шар усны үерийн улмаас онц байдал зарлалаа
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд онц байдал зарлажээ. Учир нь, тус сумын Хөнжилийн гол, Мааньт голын дагуух айл өрх гудамж, хороолол шар усны үерт автсан байна. Иймд, өнөөдрөөс эхлэн энэ сарын 12-ныг дуустал онц байдал зарлажээ. Онц байдал зарласантай холбогдуулан сумын төвийн айл өрхийн 18-50 насны иргэд, техник хэрэгслийн дайчилгааг зохион байгуулж үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.
-
9 January
С.Батболд: 2018.1.1-н хүртэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Уг захирамжийнхаа талаар тэрбээр “Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын зүгээс 3 захирамж гаргасан. Өнгөрсөн оны зургаадугаар сараас Агаарын бохирдол бууруулах ажлын хэсэг байгуулж, ажиллууллаа. Ингээд урин дулаан төдийгүй хүйтний улиралд ч бүх нөхцөл байдлыг судалсны үндсэнд захирамж гаргаж байгаа юм. Захирамжийн талаар маргааш болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд …
-
9 January
Шатар сонирхогчдын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр шилдгүүд тодорлоо. Энэхүү тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд шувтаргын тоглолтод 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар …
-
9 January
Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга
Хүнийг огт уучилдаггүй хүн хамгийн том нүгэлтэн байдаг. Пьер Августин Үлгэр жишээ бол: Өөртөө итгэлгүй эцэг эхчүүд хүүхдээ өөртөө итгэлтэй болно гэж найдсаны хэрэггүй. Та биеийн өө сэв, гэр бүлийн амьдрал, ажил, орчин тойрон, ур чадварын талаар үргэлж муу байж, үүнийгээ ярьдаг бол хүүхэд тань ч мөн тийм болно. Нөхөртэйгөө (эхнэртэйгээ) харилцах харилцаагаа эерэг байлга: Эхнэр нөхрийн хоорондох харилцаа, хэрүүл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл