Энэ сарын 07-ны бямба гаригт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн танилцуулах өдөрлөг болж өнгөрлөө.
Уул уурхайнаврах ангийн үйл ажиллагаатай танилцах өдөрлөгт Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч Ц.Нарандалай, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа В.Батболд, Уул уурхайн аврах ангийн захирагч, хурандаа Д.Ариундалай, Налайх хотын захирагчийн ажлын албаны захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Болормаа, Зэвсэгт хүчний 337-р ангийн хурандаа Ч.Болдбаатар, Зэвсэгт хүчний 353-р ангийн захирагч, хурандаа Ш.Энхбат, Зэвсэгт хүчний 350-р ангийн захирагч Д.Өлзийбаяр, Хилийн цэргийн 0303-р ангийн захирагч дэд хурандаа Б.Гантөмөр нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус анги нь 53 албан хаагчтайгаас офицер 17, ахлагч 34, энгийн 2 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсад өнөөгийн байдлаар нүүрсний 52, алтны 39, зэс молибдений 2, жоншны 40, өнгөт металл 7, цагаан тугалганы 2, түгээмэл тархацтай орд 32, баяжуулах үйлдвэр 7, гянтболдын үйлдвэр 5, нийтдээ 230 гаруй уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 2016 оны байдлаар ил уурхай 136, далд уурхай 50, түгээмэл тархацтай ашигт малтмал 32, баяжуулах үйлдвэр 7, тэсрэх материалын агуулах 9 бүртгэгдсэн байна.
Ангийн үйл ажиллагаа танилцуулах өдөрлөгийн үеэр Уул уурхайн аврах анги ёслолын жагсаал хийж, дэслэгч Баяржаргал ахлагчтай 4-р бүлэг уурхайн осолд орсон хүнийг аврах “Үзүүлэх сургалт” хийлээ. Ангийн захирагч хурандаа Д.Ариундалай байгууллагын өрөө тасалгаа, аврах хэрэгслэл, тоног төхөөрөмжийг дүүргийн удирдлагуудад танилцуулав.