“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 96.0 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 6.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

DAP Ганцмод нөхцөлтэй:

Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс- 32.0 мянган тонн, $61.0 ⟶ $68.5 (+12.3%) ам.доллароор арилжаалж нийт 2.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 12.3% өслөө.

DAP Мандал нөхцөлтэй:

Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс- 64.0 мянган тонн, $64.4 ⟶ $67.7 (+5.1%) ам.доллароор арилжаалж нийт 4.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 3.3 ам.доллароор буюу 5.1% өслөө.

2026 онд 153 удаагийн арилжаагаар 728.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 8.6 сая тонн нүүрс арилжлаа.

Эх сурвалж: ETT.mn

Санал болгох мэдээ

Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо

​Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх …