Yearly Archives: 2017

January, 2017

  • 1 January

    УИХ-ын дарга М.Энхболдын шинэ жилийн мэндчилгээ

    Эх сайхан Монгол орныхоо бүрэн эрхт эзэн, Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ угтан ирж буй шинэ тоолол, 2017 оны шинэ жилийн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Энэхүү мэндчилгээг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч, ажиллаж буй Монгол Улсынхаа нийт иргэдэд хамтатган дэвшүүлж буйг минь хүлээн авна уу? Улиран одож буй 2016 он монгол түмний хувьд чухал үйл явдал, онцгой содон …

  • 1 January

    2016 онд Оросын ард түмнийг сорилтууд нэгтгэсэн гэв

    МОСКВА. /TASS/. Улиран одож буй 2016 онд манай улсын ард түмнийг сорилт бэрхшээлүүд нэгтгэсэн гэж ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин хэллээ. Украины хямралтай холбогдуулан Барууны улсууд хориг арга хэмжээ авсан болон олон улсын зах зээлд нефтийн ханш унасан зэрэг нь Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм. Өчигдөр орой он солигдох мөчид Оросын төрийн мэдлийн телевизээр В.Путин ард түмэндээ хандан шинэ …

  • 1 January

    Он солигдох торгон мөч дэлхийн өнцөг булан бүрт

    Лондон Парис Герман -Берлин Москва хот                                                                                                            Рио-де-Жанейро, …

  • 1 January

    Хотын удирдлагууд нийслэлчүүдтэйгээ хамт шинэ оноо угтлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2017 оныг нийслэлчүүдтэйгээ хамт угтлаа. Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглан, шинэ оноо хамтдаа угтдаг уламжлалтай. “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, Ц.Чулуунбат, “Камертон” хамтлаг, дуучин Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцсон …

  • 1 January

    Туркид шинэ оны эхний өдөр террорист халдлага гарч хүний амь эрсэдлээ

    Шинэ жилийн баяр тэмдэглэж байсан Истанбулын шөнийн клубт Санта Клаусын өмсгөлтэй этгээд гал нээж 35 хүний амийг хөнөөн, 40 орчим хүнийг шархдуулсан хэрэг гарсан байна. Гэмт этгээд клуб руу нэвтрэхээсээ өмнө цагдаа, энгийн хүмүүсийг алсан бөгөөд дараа нь баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээжээ. Хотын захирагч Васип Сахин энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг илрүүлээгүй байгаа ч “террорист халдлага” гэж …

  • 1 January

    X зууны үед хамаарах эмэгтэй хүний булш болох нь тогтоогджээ

    Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг  “Үзүүр гялан” гэх газраас олдсон хадны оршуулга 10-р зууны үед хамаарах 18-25 насны эмэгтэй хүн болохыг тогтоожээ. МЭӨ 13-р зуун болон дундад зууны үед хамаарах олдворуудыг ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологийн судалгааны төвд шилжүүлэн өгчээ.Ховд аймгийн Музей, ХИС-ийн Түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан хадны 3 ширхэг оршуулгын олдворыг ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологийн …

  • 1 January

    Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээ

    Сайн байцгаана уу! Эрхэм хүндэт ард иргэд ээ! Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Улиран шилжирч буй 2016 он Монгол түмний хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа. 2016 онд манай гаригийн хоёр тив – Ази Европын удирдагчид Монголд чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад, нэг удаа тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй …

  • 1 January

    Ховд: Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одонгоор шагнагдсан хүмүүсийн одонг гардууллаа

    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, манжийн дарлалаас ангижирсан  түүхэн өдрийг  тохиолдуулан  Монгол удсын Ерөнхийлөгч зарлиг  гарган улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж амжилт гарган ажиллаж байгаа шилдэг тэргүүний хүмүүсээ шагнаж урамшуулсан. Олон үндэстэн ястны өлгий болсон Ховд нутгийн хөдөлмөрч  ард түмнээс  төрийнхөө дээд шагналаар шагнагдсан хүмүүсийн шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд өнөөдөр аймгийнхаа …

  • 1 January

    Шинэ оны анхны нар мандлаа /фото/

    2017 оны 1 сарын 1-ны өглөөний буюу шинэ оны эхний нарны зургийг хүргэе.

  • 1 January

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн

    Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, …