Yearly Archives: 2017

January, 2017

  • 2 January

    Өнөөдрөөс эхэлж хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр хэрэгжиж эхэллээ

    Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног  асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны …

  • 2 January

    Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28- ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргалаа. Энэхүү хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдаж, оройны 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэх бөгөөд …

  • 2 January

    Баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй байна

    Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллажээ. Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 1500 гаруй алба хаагч, ХСИС-ын 350 гаруй сонсогчийн хамт 400 гаруй чиглэлд хөдөлгөөнт, явган болон …

  • 2 January

    Хятад Улс гадаад уруу зугтагсдаас 908 хүнийг 2016 онд буцааж авчирчээ

    Хятад Улс төрийн албанд ажиллаж байгаад авлига аваад гадаад уруу зугтсан хүмүүсийг барьж авчрах “Үнэгний ав ажиллагаа”-ны хүрээнд өнгөрөгч 2016 онд нийтдээ 908 хүнийг барьж авчирчээ. Тус улсын хэвлэлд бичсэнээр өнгөрөгч 2016 оны нэгдүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 70 гаруй улс орон, бүс нутагт зугтаж очсон 908 хүнийг нутагт нь буцаан авчирсан байна. Үүнд Хятадын коммунист намын гишүүн болон төрийн …

  • 2 January

    Д.Чулуунжав: Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй

    Түүхийн философич, судлаач, профессор Д.Чулуунжавын одоогоор хэвлэгдэж буй нэгэн өгүүллийг уншигчдад хүргэж байна. Маш хурц атлаа ихээхэн үндэслэлтэй бичсэн энэ өгүүлэл нэлээд маргаан дагуулах нь эргэлзээгүй. Ямар ч гэсэн шашны шинэчлэлийн суурь асуудлуудыг хөндөж байгаа нь нэн чухал юм. Монголчууд бид шашны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон нь маргашгүй үнэн юм. Монголчууд бид энэ асуудлыг шийдвэрлэх бүхэн бололцоо ч бас …

  • 2 January

    Бэмби хүүхэлдэйн киноны зураач Тирийн Вонг 106 насандаа таалал төгсжээ

    Бяцхан янзагын  эрэлхэг, адал явдалтай амьдралыг өгүүлэх Бэмби киноны зураачаар ажилласан Хятадын алдарт зураач Тирийн Вонг 106 насандаа таалал төгсжээ. Тэрээр  Диснейн компанитай 1938 оноос эхэлж хамтарч ажиллаж олон бүтээл туурвисан юм.  1940 оны үед бүтээгдсэн Уолт Диснейн бүтээлүүдээс хамгийн шилдэг киноны нэгт орж байсан кино бол Бэмби кино байлаа. Алдарт зураач гэртээ  байхдаа таалал төгсжээ. Г.Нараа  

  • 2 January

    А.Баатархуяг: АН дарга сонгох бол хоёрдугаар асуудал…

    Манай А.Баатархуяг нэгэн сонирхолтой эрэгцүүлэл бичсэнийг толилуулж байна. Хөдөлгөөн ба хүчин Хэдий түүхчлэх үзэл гуйланчлалд хүргэдэг гэж нэг либерал номлосон ч түүх бас давтагддаг учраас, нөгөө талаас өөрийн орны онцлог байдлаас шалтгаалж түүхчлэх гээд үзье. Өнөөдөртөө бидний оюун түүхээрээ тэжээгдэж байгаа ч бид үргэлж сайнаа дурсаж байгаагаас муугаа огт дурсахгүй байна. Тиймээс нэмэх цэнэг нь ихдээд, хасахгүй учраас бидний батарей …

  • 2 January

    П.Анужин: П үсгээр эхэлсэн хараалыг Монгол үгийн сангаас хөөе

    Их бага, хэлтэй хэлгүй, боловсролтой боловсролгүй “пэ” гэх таван үсэгтэй орос үгийг амны уншлага болгожээ бид. Маань мэгзэм мэт байнга дуудах энэ үгийн утгыг гарвал угаар нь мэддэг хэлтэнгүүд хараал болгон нэг хэлж байгаа байх. Нөгөө дийлэнхи нь юу хэлж байгаагаа ч мэдэхгүй зүгээр л шүршиж яваа. Орос хэлийг гадарлахгүй нэгэнд утга юмыг нь орчуулаад юу хэлээд явааг нь хэлээд …

  • 2 January

    2017 оныг “энх тайвны жил” байхыг уриаллаа

    “Бүхий л хүмүүс зориглон, энх тайвныг юун түрүүнд чухалчлан, 2017 оныг энх тайвны жил болгоосой” хэмээн НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үүрэг тушаалдаа орсныхоо анхны өдрөө буюу 1-р сарын 1-нд уриалжээ. Антонио Гутерреш хэлсэн үгэндээ: “энх тайван бидний туйлын зорилго, зарчим байх хэрэгтэй. Нэр хүнд, хүсэл мөрөөдөл, урагш тэмүүлэх болон хөгжил дэвшил эдгээр нь бидний хүн төрөлхтний …

  • 2 January

    БНХАУ газар нутгийн маргаантай холбоотой асуудалд буулт хийхгүй гэлээ

    БЭЭЖИН. /Xinhua/. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон далай тэнгист үйл ажиллагаа явуулах эрхтэй холбоотой аливаа асуудалд манай улс буулт хийхгүй гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдлээ. Си Зиньпин шинэ он солигдох мөчид ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ингэж хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “БНХАУ энх тайван хөгжлийг эрхэмлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон далай тэнгист үйл ажиллагаа явуулах эрхтэй …

  • 2 January

    Мөөгний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдол

    Хүнсний мөөг нь эслэг агуулсан төдийгүй шим тэжээлийн ач холбогдол өндөр ургамал бөгөөд эмийн бүтээгдэхүүн, эмчилгээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийхэд түгээмэл хэрэглэдэг. Мөн дархлааг сайжруулж, цусны даралт болон халуун бууруулах, цусан дахь холестриныг багасгах, вирусын эсрэг, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг. Монгол оронд 400 төрлийн мөөг ургадаг. Шинэхэн мөөг нь ус (84-92%), уураг (2-3%) …

  • 2 January

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Энэ өдөр хүмүүс тантай ажиллахад төвөгтэй байна. Иймд хатуу ширүүн дүр төрхөө авч хаяж, тайван бай. Хамтран зүтгэгч нарынхаа зөвхөн дутагдалтай талыг анхаарах хэрэггүй. Тэдэнд өөрсдийгөө илэрхийлэх боломжыг олго. Хэрэв та хайхрамжгүй байдлаа засвал гэр бүлд тань харилцан ойлголцох дулаан уур амьсгал зонхилох өдөр болно. ҮХЭР (4/20-5/20) Орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж дахин гарч ирнэ. Анхаарлаа сулруулахгүй, боломжийг алдахгүй …

  • 2 January

    Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 2. Даваа гараг.Бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 4. Сумъяа гараг. Есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага …

  • 2 January

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 01 дүгээр сарын 02-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 …