“Бүхий л хүмүүс зориглон, энх тайвныг юун түрүүнд чухалчлан, 2017 оныг энх тайвны жил болгоосой” хэмээн НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үүрэг тушаалдаа орсныхоо анхны өдрөө буюу 1-р сарын 1-нд уриалжээ.
Антонио Гутерреш хэлсэн үгэндээ: “энх тайван бидний туйлын зорилго, зарчим байх хэрэгтэй. Нэр хүнд, хүсэл мөрөөдөл, урагш тэмүүлэх болон хөгжил дэвшил эдгээр нь бидний хүн төрөлхтний нэгэн гэр бүлийн хичээл зүтгэлээр биелүүлсэн зорилт бөгөөд тэдгээр нь бүгд энх тайванд тулгуурласан байдаг. Үүний тулд энх тайвныг бид цогцлоон бий болгох ёстой” гэсэн байна.
Антонио Гутеррешийг 2016 оны 10-р сард НҮБ ерөнхий ассамблейгаас албан ёсоор НҮБ-ын 9 дэх ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд 12-р сарын 12-нд тангараг өргөснөөр 2017 оны 1-р сарын 1-нээс эхлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хэрэгжүүлж эхэлжээ.
Хятадын олон улсын радио