Хятад Улс гадаад уруу зугтагсдаас 908 хүнийг 2016 онд буцааж авчирчээ

Хятад Улс төрийн албанд ажиллаж байгаад авлига аваад гадаад уруу зугтсан хүмүүсийг барьж авчрах “Үнэгний ав ажиллагаа”-ны хүрээнд өнгөрөгч 2016 онд нийтдээ 908 хүнийг барьж авчирчээ. Тус улсын хэвлэлд бичсэнээр өнгөрөгч 2016 оны нэгдүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 70 гаруй улс орон, бүс нутагт зугтаж очсон 908 хүнийг нутагт нь буцаан авчирсан байна. Үүнд Хятадын коммунист намын гишүүн болон төрийн байгууллагын 122 ажилтан, “Улсаас баривчлахаар мэдэгдсэн 100 хүн “-ний 19 нь багтаж байгаа бөгөөд 2 тэрбум 312 сая юанийн авилгын мөнгийг хурааж авсан аж.

Төвийн Сахилга бат шалгах хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Цай Вэй “Улсаас баривчлахаар мэдэгдсэн 100 хүн “-ий 37-г баривчлаад байгаа бөгөөд эхний тавд орсон хүмүүсийн 4-ийг нь баривчилсан, нэг нь Америкийн талд эрүүгийн хэрэгт ороод байгаа. Хамгийн том гэмт хэргийн сэжигтэн Ян Шиүжү 13 жилийн турш 6 орноор зугтаж, улс төрийн дүрвэгч болохоор 3 удаа өргөдөл өгсөн боловч зөвшөөрөл авч чадаагүй Америкийн талаас эх оронд нь буцаан ирүүллээ” гэв.

Цай Вэй цааш нь “2016 он бол гэмт хэргийн сэжигтэн авилгын мөнгө авч гадагш зугтахтай бүх талаар тэмцсэн жил байлаа. Төв засгаас энэ тухай ерөнхийлсөн бодлого хэрэгжүүлж, шинэ арга хэлбэрээр ажлаа гүнзгийрүүлж байна” гэсэн юм.

Нинж

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …