Шинэ жилийн баяр тэмдэглэж байсан Истанбулын шөнийн клубт Санта Клаусын өмсгөлтэй этгээд гал нээж 35 хүний амийг хөнөөн, 40 орчим хүнийг шархдуулсан хэрэг гарсан байна.
Гэмт этгээд клуб руу нэвтрэхээсээ өмнө цагдаа, энгийн хүмүүсийг алсан бөгөөд дараа нь баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээжээ.
Хотын захирагч Васип Сахин энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг илрүүлээгүй байгаа ч “террорист халдлага” гэж тодорхойлсон байна.
Зэвсэгт этгээд Истанбулын Ортакой дүүргийн Рэйна шөнийн клубт 01:45 цагийн үед нэвтэрсэн бөгөөд энэ үеэр клубт нийт 700 орчим хүн баярлаж байжээ. Халдлага үйлдсэн этгээд нь Араб хэлээр ярьж байсан тухай орон нутгийн телевиз гэрчийн мэдээлснээр дамжуулсан байна.
Сүүлийн өдрүүдэд Туркийн Истанбул, Анкара зэрэг том хотуудад аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зөвхөн Истанбулд 17,000 цагдаа эргүүл хийж байгаа юм.
2016 онд Турк улсад олон тооны террорист халдлага гарч нийтдээ 180 гаруй хүний аминд хүрээд байна. Хамгийн сүүлд Анкарад суугаа ОХУ-ын элчин сайд Андрей Карловын амийг хөнөөсөн хэрэг гараад байгаа билээ.
Халдлагуудыг Исламын улс зэвсэгт бүлэглэл, Курдын салан тусгаарлагчид үйлдсэн байдаг.
Эх сурвалж: Ikon.mn