2016 онд Оросын ард түмнийг сорилтууд нэгтгэсэн гэв

МОСКВА. /TASS/. Улиран одож буй 2016 онд манай улсын ард түмнийг сорилт бэрхшээлүүд нэгтгэсэн гэж ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин хэллээ. Украины хямралтай холбогдуулан Барууны улсууд хориг арга хэмжээ авсан болон олон улсын зах зээлд нефтийн ханш унасан зэрэг нь Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм.

Өчигдөр орой он солигдох мөчид Оросын төрийн мэдлийн телевизээр В.Путин ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна.

В.Путин хэлэхдээ “2016 он манай улсын хувьд хүнд хэцүү жилүүдийн нэг байлаа. Гэхдээ Оросын ард түмнийг сорилтууд нэгтгэж, илүү их ололт амжилт олох боломжуудыг нээж өгсөн” гэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “бидний хувьд хамгийн чухал зүйл бол өөрсдөдөө, өөрсдийнхөө чадварт болон улс эх орондоо итгэх юм” гэлээ.

Дараа нь тэрбээр ойлгож, итгэл хүлээлгэсэн ард түмэндээ талархал илэрхийлсэн юм. Олон нийтийн дунд саяхан явуулсан санал асуулгуудын дүнгээс үзвэл, Оросын ард түмний 80 гаруй хувь нь Ерөнхийлөгч В.Путиныг дэмжиж байна.

2018 оны гуравдугаар сард тус улсад ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …