Monthly Archives: January 2018

January, 2018

  • 22 January

    Иргэдийн гомдлын 70 хувь нь газрын албаны ажилтнуудын хүнд сурталтай холбоотой байна

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор “Газрын Харилцаа” Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэд аж ахуйн нэгжээс нийт 530 орчим өргөдөл, гомдол ирүүлснээс 70 гаруй хувь нь газрын албаны удирдлага зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталтай холбоотой бөгөөд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг талаар …

  • 22 January

    Иргэд газрынхаа асуудлаар бодлого тодорхойлогчидтой нүүр тулан ярилцлаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн газрын харилцаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт, иргэдийн санал, гомдлын талаар “Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж, хяналт тавьж ажиллах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд сарын хугацаанд иргэдийн санал гомдлыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан авлаа. Нийт 530 орчим иргэн санал гомдлоо ирснийг ажлын хэсэг хүлээн авч, өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж буй хэлэлцүүлэгт …

  • 22 January

    Johnson’s шампунь хүүхдийн үс унагаж байна гэснийг худал мэдээлэл гэв

    JOHNSONS and JOHNSONS-ын шампунь хүүхдийнх нь үсийг унагаж байгаа талаар Калифорни мужид амьдардаг бүсгүй Facebook хуудсандаа  бичжээ. Тэрээр “Та нярай хүүхэдтэй бол JOHNSONS and JOHNSONS-ын бүтээгдэхүүнийг бүү хэрэглүүлээрэй” гэсэн анхааруулгыг нь 78 мянга орчим хүн хуваалцаж, 51 мянган хүний ихэнх нь үгүйсгэсэн сэтгэгдэл бичжээ. Хүмүүс манай хүүхэд үүнийг жаахан байхаасаа хэрэглэсэн, үс нь унах тохиолдол гарч байгаагүй. Хүүхэд нь ямар нэг зүйлд …

  • 22 January

    Х.Баделхан:Засгийн газар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан нар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Улаанбаатар хотод 21 байршилд 16,000 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд барихаар ажлууд нь хийгдэж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд компани аж ахуйн нэгжүүдийн барилгын явц, дэд бүтэц, орон сууцны борлуулалт, …

  • 22 January

    Энэтхэгт ОУ-ын хүүхдийн Колката кино наадам болж байна

    Энэтхэгийн баруун Бенгал мужийн нийслэл Колката хотноо энэ сарын 19-27-ны хооронд ОУ-ын хүүхдийн Колката кино наадам болж байна. Баруун Бенгалын удирдагч Мамата Банержигийн 2011 оноос хойш зохион байгуулж ирсэн тус наадамд “нөхөрлөл”, “зэрлэг байгаль”, “ухаарал” гэсэн гурван категорит 32 орны 200 кино өрсөлдөж байгаа ажээ. Америк, Франц, Герман, Иран, Казакстан зэрэг орны уран бүтээлчид оролцож буй наадмын хаалтын ёслол болох өдөр буюу …

  • 22 January

    Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас гаргасан захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын …

  • 22 January

    Төв зам дагуух 86 түр самбарыг буулгажээ

    Зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламж, самбарыг энэ сарын 12-ноос эхлэн албадан буулгаж эхэлжээ. Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шараас Офицерийн ордон хүртэлх зам дагуу зөвшөөрөлгүй, зохих журам зөрчин байршуулсан 96 хаяг, мэдээллийн байгууламж, 112 хулдаасан хэвлэл, 86 түр самбар, тулгуурт 3 самбарыг буулгасан байна. Мөн Жуулчдын гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Наадамчдын зам дагуух самбар, байгууламжийг буулгасан аж. Энэ хугацаанд нийт …

  • 22 January

    Цагдаа нар цасан машин дээр юу гэж бичсэн хуудас үлдээв

    Канадын Монтрейл хотын иргэн 33 настай Саймон Лапрись цас цэвэрлэгч нараар нөхөрсөгөөр хошигнох зорилготойгоор гадаах зам дээрээ цасан машин хийжээ. Гэтэл хийсэн цасан машин нь цас цэвэрлэгчдээс илүү цагдаа нарын анхаарлыг татжээ. Цагдаа нар цасан машин дээр “Шөнөжин эргүүл хийх ажилтай биднийг та хөгжөөж чадлаа” гэсэн утга бүхий хуудас үлдээсэн байна.    

  • 22 January

    Ж.Алдаржавхлан:480 хүүхдийн цэцэрлэгийг дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан

      Нийслэлийн Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ. Эко дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн хувьд батлагдсан төсөв,  дүүргийн хөрөнгө оруулалтаар багагүй ажил хийсэн тухайгаа танилцуулсан. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтран нэлээдгүй ажил хийсэн байна. Тохижилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр тус дүүрэг олон ажил хийжээ. Тухайлбал, “Хоггүй Хан-Уул, хоггүй хороо” аяныг …

  • 22 January

    Ж.Чүлтэмсүрэн: Улаанбаатар орчмоор шөнөдөө 34-38, өдөртөө 23-28 хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Цагдаагийн газар, МХЕГ, Онцгой байдлын удирдлагууд өнгөрсөн ажлуудаа танилцууллаа.  Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 34-38 хэм, өдөртөө 23-28 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 81 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, …

  • 22 January

    Үхэр гөрөөс төллөж буй агшин /видео/

    Амьтдын үр төл үнэхээр өхөөрдөм. Хэдий зэрлэг амьтан байлаа ч үр төл нь хөөрхөн байдаг. Тэгвэл Зүүн Африкийн Танзани улсад “wildebeest” хэмээх үхэр төрж буй агшнаар амьтдын амьдралыг харуулдаг “Barcroft Animals” сувгийнхан бичлэг хийжээ. Уг амьтныг зэрлэг үхэр, эсвэл үхэр гөрөөс ч гэдэг. Өнгөрсөн жилийн хоёр болон гуравдугаар сард хоёр долоо хоногийн дотор нийт 500 мянга орчим тугал төрсөн байна.    …

  • 22 January

    АНУ-ын хөдөлмөрийн виз мэдүүлэгчид хэлний шалгуур тавихгүй

    Доналд Трампын Засаг захиргаанаас 2018 онд Н-2А, Н-2В буюу улирлын чанартай ажиллах визээр иргэд нь нэвтрэх боломжтой 85 орны орны жагсаалтыг  танилцуулсан. Монгол Улс анх удаа АНУ-д улирлын чанартай ажиллах хүчин гаргах боломжтой орны тоонд багтсан.  Уг ангиллын виз нь АНУ-д түр хугацаагаар ажиллах боломжийг олгох юм.  Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлбэрг монголчуудад АНУ-д ажиллах хүчний  визийг хэрхэн олгох талаар мэдээлэл өглөө. …

  • 22 January

    Өнгөрсөн онд Хятадууд гадуур хооллоход 603 тэрбум ам.доллар зарцуулжээ

    Өнгөрөгч 2017 онд Хятадын гуанз, ресторанууд нийт 3.9 их наяд буюу  603 тэрбум ам.долларын ашигтай ажилласан талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. Хятадын “Cuisine Association” мэдээлэхдээ “2016 онд хоолны зах зээл өмнөх жилийнхээсээ 10 хувиар өссөн үзүүлэлт гарсан ба “hot pot” буюу халуун тогооны рестораны газрууд байнгын хөл хөдөлгөөнтэй болсон ажээ. Ялангуяа баруун өмнөд хэсэгт орших Сичуан аймгийн ресторан хүмүүсийн гол үйлчлүүлдэг …

  • 22 January

    У.Хүрэлсүх:Боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө

    Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсролын улсын II зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрхэм хүндэт, Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, Хатагтай, ноёд оо, Монголчууд бид эрт дээр үеэсээ эрдэм ухааныг баян баяны дээд, эрхэм дээд баянд тооцож, эрдэм мэдлэгийг түгээгч багшийг шүтэж ирсэн оюунлаг ард түмэн билээ. Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм ухаан заалгаагүй хүмүүн гэж …

  • 22 January

    О.Баасанхүү:Би гэмт хэрэгтэн биш

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”Хувь хүний орлогын албан татвар шатлалтай нэмэгдсэнийг буцаж нэг шатлалтай болгох, тэтгэвэрийн насыг буцааж өөрчлөх эрэгтэй 60, эмэгтэй 55 болгох асуудлаар хууль, тогтоолын төсөл өргөн барих гэж байгаа. Гарын үсэг цуглуулж байгаа. Нээлттэй хэлэлцүүлэг хийх саналаа УИХ-ын даргад  танилцуулна. Хэлэлцүүлэг явуулахыг шийдэхгүй бол жагсаал, цуглаан, өлсгөлөн гээд улс төрийн акц үзүүлнэ. …