Өнгөрөгч 2017 онд Хятадын гуанз, ресторанууд нийт 3.9 их наяд буюу 603 тэрбум ам.долларын ашигтай ажилласан талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. Хятадын “Cuisine Association” мэдээлэхдээ “2016 онд хоолны зах зээл өмнөх жилийнхээсээ 10 хувиар өссөн үзүүлэлт гарсан ба “hot pot” буюу халуун тогооны рестораны газрууд байнгын хөл хөдөлгөөнтэй болсон ажээ.
Ялангуяа баруун өмнөд хэсэгт орших Сичуан аймгийн ресторан хүмүүсийн гол үйлчлүүлдэг газар болсон байна. Үүний сацуу Япон, Солонгос, Европ ресторанууд ч үйлчлүүлэгч ихтэй болсон. Хятадын залуу үеийнхний хувьд уламжлалт хоолноос гадна амттанд дурлах болсон нь судалгаанаас харагдаж байна. Амттаны зах зээл хөгжсөнтэй холбоотойгоор хүүхдүүд бялуу их идэх болсон.
Хоолны газраар үйлчлүүлэгчдийн 19.2 хувь нь тухайн газрын орчин чухал гэж үзсэн бол 17.8 хувь нь хоолны амт хамгийн чухал хэмээжээ. Түүнчлэн Хятадууд шинэ болоод давсархаг хоолыг таашаадаг аж.
Зүүн хэсэгт орших Зэжиан аймгийн залуу өнгөрсөн онд хүргэлтийн хоол нийт 1,639 удаа захиалсан бол Хейлонжиан аймгийн хоол хүргэлтийн ажилтан өдөрт 75 гаруй байгууллага, айл өрхөд хоол хүргэсэн талаараа мэдээлжээ.