Monthly Archives: January 2018

January, 2018

  • 30 January

    Өнөө үед яагаад олон хүн аз жаргалгүй байна вэ?

    Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг. Гэвч аз жаргал бидний хяналтаас гарчихаад байна. Зарим хүн хорвоо ертөнцийг солонгийн гэрлээр харж, ирээдүйдээ итгэн, түүгээрээ жигүүрлэн амьдардаг байхад зарим нь “болохгүй байна”, “тэр ч бүтэхгүй нь”, “ер нь ямар ч нэмэр алга”, “дэмий” … хэмээн гутрах нь элбэг байдаг. Энэ гутрал нь ойр тойрондоо ч нөлөөлөх нь бий. Гэвч амьдрал л юм …

  • 30 January

    Хамгийн эрүүл бөгөөд амин дэмтэй 12 хүнс

    Усан үзэм рубит хэмээх элемент агуулдгаараа цусны улаан бөөмийг төлжүүлдэг тул цус багадалтын үед хэрэглэвэл үр дүнтэй байдаг. Шүүс нь хүний бие дэх шингэн хангамжийг нэмэгдүүлж, давс, кали, төмөр, фосфор, шингэн дэх натри болон хлорын ионоор хангахаас гадна хүний биеийн шээс ялгаруулалтыг сайжруулж, чулуужилт үүсэхээс хамгаалдаг.   Алимны найрлаганд байдаг шингэц сайтай бодис нь нарийн гэдэсний хямралыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг. …

  • 30 January

    ​Б.Галаарид: Монголын сэтгүүлчид үзэл бодлын эрх чөлөөтэй, санхүүгийн эрх чөлөөгүй

    МСНЭ-ийн XVII Их хурал хоёрдугаар сарын 8-нд болох гэж байгаатай холбогдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа. Монголын нийт сэтгүүлчдийн итгэл найдварыг хүлээсэн үндэсний хэмжээний мэргэжлийн толгой байгууллагыг удирдаж байх хугацаандаа ямар ажил хэрэгт голлон анхаарч байсан, түүний цаашдын зорилго төлөвлөгөө юу болох,  мөн энэ байгууллагыг ямар хүн удирдаасай гэж хүсч талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн (МСНЭ) 17 дугаар  Их …

  • 30 January

    “Grammy 2018” шагнал гардуулах ёслолын эзэд тодорлоо

    Өнгөрөгч даваа гаригт хөгжмийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Грэмми Авардс 2018” ёслолын ажиллагаа АНУ-ын Нью-Йорк хотын “Madison Square Garden” ордонд болж өндөрлөлөө. Энэ жил шагнал гардуулах ёслолыг жүжигчин, хөтлөгч Жеймс Корден дахин хөтөлсөн. 60 дахь удаагаа зохион байгуулсан уг ёслолд дуучин Бруно Марсын од нь гийжээ. Түүний “That’s what i like” дуу оны шилдэг дуу, цомог, R&B найруулга шагналыг …

  • 30 January

    “Халтар царайт” киноны Мигель Анхель Гонсалесийн дүрд тоглосон жүжигчин Гильермо Давила

    “Халтар царайт” киноны  гол  дүр Мигель Анхель Гонсалесийн дүрд тоглосон  жүжигчин  Гильермо Давилагийн амьдрал болоод уран бүтээлийн замналын талаар товчхон хүргэж байна.Гильермо Давила  1955 оны 3-р сарын 18 нд төржээ. Гильермо Давила  Венесуэлийн жүжигчин, дуучин юм. Тэрээр 1970 онд театраас  урлагийн карьераа эхлүүлсний дараа   телевизийн  Ligia Elena кинонд тоглож нэр алдарт хүрчээ. 1992 онд Венесуэлийн  кино компанийн бүтээсэн “Халтар царайт” киноны гол дүрийн залуу болох Мигель Анхель Гонсалесийн дүрд тоглож дахин  …

  • 30 January

    Ерөнхийлөгчийн экс ногоон намыг удирдана

    Иргэний зориг, Ногоон нам зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, удирдлагын баг шинэчлэгдлээ. Энэ хурлаар С.Оюуныг намын даргаас чөлөөлж, Ц.Ганхуягийг даргаар томилсон байна. Мөн Ц.Энхтуяаг намын дэд даргаар томилжээ. Энэ мэдээллийн дараа Ц.Энхтуяаг Ерөнхийлөгч Х.Баттулгын экс эхнэр гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэд хэдийгээр тусдаа амьдарч байгаа ч гэрлэлтийн батлахаа салгуулаагүй гэх мэдээлэл ч байна. Тэгэхээр экс тэргүүн хатагтай нам удирдаж эхэллээ гэх …

  • 30 January

    Н.Учрал:Шатахууны үнийг чөлөөлөх хэрэгтэй 

    УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа. -Бензин, шатахуунтай холбоотой үүсч буй нөхцөл байдлын талаар гишүүдийн тавьсан асуулгад Засгийн газар хариулт өглөө. Засгийн газар А-80, АИ-92 бензинийхээ онцгой албан татварыг тэглэсэн. Таны хувьд бензин, шатахууны хомсдол, үнийн хөөрөгдлийн талаар ямар бодолтой яваа бол. Олны анхаарлыг татах сэдвийн нэг нь энэ болоод байна л даа… -Засгийн газар онцгой албан татвараа тэглэх хууль эрх зүйн …

  • 30 January

    Аялал жуулчлалын салбарын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана

      ШУТИС, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль нь “Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг” ТББ-тай хамтран “Монголын аялал жуулчлалын салбарын төлөвшил, хөгжлийн асуудлууд” сэдвийн дор салбарын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018.02.02-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд зохион байгуулна. Хуралд БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд, бизнесийн төлөөллүүд оролцож …

  • 30 January

    Өмнөд Солонгост хүүхдүүдэд яагаад кофе уулгахгүй байхаар болов?

    Өмнөд Солонгосын бага, дунд болон ахлах сургуулиудын цайны газарт энэ оноос кофе худалдаалахгүй байхаар болж магадгүй байна. Тодруулбал өнгөрөгч пүрэв гаригт болсон Эрүүл Мэнд, Нийгмийн Хангамжийн Хорооны Үндэсний Чуулганаар бага, дунд болон ахлах сургуулиудын цайны газарт кофе болон кофейны өндөр агууламжтай бүтээгдэхүүн зарахгүй байхаар болсон тухай саналыг Хоол хүнс, Эмийн аюулгүй байдлын яамнаас дэвшүүлжээ.  Уг шийдвэрийг Үндэсний Чуулганаар баталвал энэ оны долдугаар …

  • 30 January

    Галд өртсөн “Номин” цэцэрлэгийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа

     Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт байрлах “Номин” хүүхдийн цэцэрлэгт гал гарсан мэдээлэл цахим орчимд цацагдаж эхэлсэн юм. Энэ мэдээллийн дагуу цэцэрлэгийн багш Б.Бахатгулаас нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрээр “Манай цэцэрлэгт энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01:40 цагийн орчимд гал гарсан. Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Манай цэцэрлэг нийгмийн халамжийн чиглэлээр үйл …

  • 30 January

    Туркийн Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны 2 дугаар сарын 5-аас 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрүүдэд явагдана. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. Гараар бичсэн болон шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд тооцно. Түгээмэл тавигддаг асуултууд – Бүртгэл …

  • 30 January

    Жак Ма: Ганцхан урмын үг хүний ирээдүйд нөлөөлөх нь бий

    Хятадын жижиг бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож өгөх зорилготой,  интернет худалдааны  Алибаба (alibaba.com) сайтыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма Хайнан аймагт болсон өөрийн хандивын сангийнхаа ёслолын үеэр сургуулийн багш нарт хүүхдүүдийг дэмжиж, урам өгөхийг уриаллаа. Англи хэлний багш байсан тэрээр хэлэхдээ “Би бага болон дунд ангидаа англи хэлний хичээлээс бусад хичээлдээ дургүй байсан. Манай англи хэлний багш “Чиний дуудлага …

  • 30 January

    Амралтын өдөр автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийнэ

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн А/71 дугаарт захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг …

  • 30 January

    НӨАТ: Мэдээлэл нь дутуу, алдаатай хэрэглэгчид буцаан олголтоо авах боломжтой

    Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүллээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн …

  • 30 January

    Бүсгүй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 10 нууц

    1. Давсны уусмал хаванг буулгадаг Давсаа усанд уусгана. Нүүрний алчуураа уусмалдаа базаад, 10 минут нүүрэн дээрээ бигнүүр тавина. Ингэснээр хаван буулгахаас гадна, царайг тунгалаг болгох давуу талтай. 2. Шүдний сойзны тусламжтай дур булаам уруултай болно  Энгийн уруул зөөллөгч тосыг түрхсний дараа 1 минутын турш шүдний сойзоор зөөлөн иллэг хийнэ. Ингэснээр уруул тань илүү дур булаам харагдах болно. 3. Гэрэлтсэн арьстай …