Хийх хүнд арга олддог гэж юутай үнэн үг вэ. Надад мөнгө алга гээд гараа хумхин суугаа залуус олон байхад шороог шуудайлж, барилгын гол түүхий эдээ шийдвэрлэж чадсан өрх байна. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэн н.Ганцэцэг хоёр охины хамтаар элс, шороог шуудайлж, ханаа босгон, гадуур нь цементэлж сайхан өргөө гэртээ болжээ.
Monthly Archives: January 2018
January, 2018
-
29 January
“Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд нээгдлээ
Сар шинийн баярыг тохиолдуулан “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд Бямба гарагт нээгдлээ. Алаг чихрийн оронд амтат ааруул идэцгээе “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ-аас “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбайд ирэх сарын 10-ыг хүртэл зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдааны нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцсон юм. Тэрбээр “Томоохон баяр наадмын …
-
29 January
Агаар болон Орчны бохирдлын талаар эрдэмтэд чуулж байна
“Агаар болон Орчны бохирдлыг бууруулахад Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж байна. Энэхүү хурлыг ШУА болон түүний харьяа хүрээлэнгүүд, АЖЯ, БСШУСЯ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран Агаарын бохирдлын чиглэлээр судалгаа шинжилгээ явуулж буй Монгол улсын холбогдох байгууллагууд болон гадаад улсын байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 40 гаруй эрдэмтэн судлаачдыг оролцуулан зохион …
-
29 January
Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 3, 4-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэц мэргэнээ сорин улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч …
-
29 January
Ө.Энхтүвшин:Бэлчээрийнхээ хэрээр малаа өсгөмөөр болжээ
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, гамшгаас хамгаалах албадыг шалган үүрэг чиглэл өгөхөөр орон нутагт ажиллаж байна. Улсын Онцгой комиссын дарга, …
-
29 January
Олон Улсын “Найрамдал” зуслан 40 нас хүрлээ
Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын 40 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг утсан арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр тус цогцолборт боллоо. Улаанбаатар хотоос 27 км-ийн цаана орших “Найрамдал” зусланд зочилсон сурвалжлагаа хүргэж байна. Бид Хүүхдийн ордноос автобусанд сууж нэг цаг гаруй хугацаанд замаа туулж “Найрамдал” зусланд очлоо. Биднийг очиход зуслангийн хамт олон угтан авч энэ өдрийн хөтөлбөрт арга хэмжээнд …
-
29 January
Цахим сүлжээг шуугиулж буй хос
ОХУ-ын гэрэл зурагчин Ирина Недкалкарова өөрийн цахим хуудсандаа ахимаг насны хосын зургийг байршуулсны дараа дэлхий дахинд түгэж олон хэрэглэгчийн хандалтыг авчээ. Уг зурагт Карл, Элли Фрэдриксен нарын сэтгэл хөдөлгөм хайрыг харуулж олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.
-
29 January
У.Хүрэлсүх: Ц.Нямдорж сайдад “наад машинаа зарж төсөвт оруул” гэж хэлсэн
2017 онд үйлдвэрлэгдсэн Лексус 570 машинаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гангарч байгаа. Олон нийт түүнийг шүүмжилж байгаа хэдий ч тэрээр тоосон шинжгүй “Манай яамныхан хуучин машинаа зараад надад энэ машиныг авч өгсөн” гээд л яриад зогсож байв. Эдийн засаг хүндрэлтэй, иргэд бүсээ чангалж, халаасаа тэмтрүүлж байгаа энэ үед сайд дарга нарын тансаглаж болмооргүй. Гэвч Ц.Нямдорж сайд байх ёстой …
-
29 January
Ховд, Өвөрхангай аймагт “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” зөвлөгөөн эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр Ховд, Өвөрхангай аймгуудад эхэллээ. Ховд аймгийн төвд болж буй зөвлөгөөнд Ховдын ЕБС-ийн багш, ажилчдаас гадна, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн багш, ажилчид, Арвайхээр хотод болж буй зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Өвөрхангайн багш, ажилчид тус тус оролцож байна. Зөвлөгөөнд аймгуудын багш нараас гадна БСШУСЯ, Монгол улсын …
-
29 January
Хамгийн том, улаан сарыг лхагва гаригийн шөнө харах боломжтой
Нэгдүгээр сарын 31-ний лхагва гаригт бид хамгийн том сарыг харах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ өдөр сар дэлхийн хамгийн ойр зөрж өнгөрөх юм. Сар ердийн үеийнхээс 14 хувь том, 30 хувь хурц гэрэлтэй байна. Түүнээс гадна энэ өдөр сар бүтэн хиртэх үзэгдэл давхцах юм байна. Гэхдээ сар алга болохгүй. Харин улаан өнгөтэй болно. Үүнийг “цусан сар” гэж нэрлэх нь бий. Тэгэхээр …
-
29 January
“Vanity Fair” сэтгүүлийн зурганд алдаа гарчээ
Домогт гэрэл зурагчин Анни Лейбовитз Америкийн “Vanity Fair” сэтгүүлийн нүүрэнд Том Хэнкс, Николь Кидман, Роберт Де Ниро, Опра Винпри зэрэг Холливудын 13 алдартан орсон гэрэл зургийг авчээ. Гэвч нэгэнт хэвлэгдсэн сэтгүүлд жүжигчин Рийсь Виттерспүүнь гурван хөлтэй, Опра Винпри гурван гартай гарчээ. Фотошоп ашигласан уг гэрэл зураг шинээр гарч байгаа харь гаригийнхны тухай өгүүлэх кинонд зориулагдсан эсэх талаар хүмүүс асуусан бол …
-
29 January
Амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг амжилттай хийлээ
Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар Монголд амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ. Хагалгааг БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор 40 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй цагийн турш хийж амжилттай дууссан байна. Өвчтөн, донорын биеийн байдал сайн байгаа. Донор болсон 20 настай залуу ухаан орсон гэж мэдэгдсэн байна. Mонгол Улсад анх удаа хийгдэж байгаа …
-
29 January
Ч.Мөнхбаатар:У.Хүрэлсүх галлагаанаас хамааралтай угаарын асуудлыг шийдэж чадвал агуу юм
УТАА энэ аюулын харанга дэлдсэн үг нийслэл хотын иргэдийн төдийгүй ихэнх аймгийн төвүүдийн хувьд тулгамдсан асуудал болоод байна. Том зургаар нь харвал МОНГОЛ УЛСЫН асуудал болоод 10 гаруй жилийн нүүрийг үзлээ. Бид эхний ээлжинд утаагүй түлш, утаагүй зуух, халаагуур гээд туршиж үзсээр л байна. Гэхдээ үр дүн нь үнэндээ гарт баригдаж нүдэнд үзэгдсэнгүй. Утааг арилгах томоохон төсөл хөтөлбөрүүд хэдхэн компанийн …
-
29 January
E-Mart худалдааны төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
E-Mart худалдааны төвд өнгөрсөн шөнө гал гарчээ.”Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна” гэсэн дуудлагыг 02:04 цагт /2018.01.29/ ирүүлсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн унтраасан байна. Гал түймэр худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй …
-
29 January
Токиогийн иргэд аниме хүүхэлдэйн киноны алдартай баатруудаа цасаар урлажээ
Японы нийслэл Токио хотод их хэмжээний цас орж замууд хаагдсан байна. Машин болон галт тэргүүд явах аргагүй болон зогсож, олон улсын 250 нислэг цуцлагдсан нь бүх зүйл хувиарын дагуу явдаг тус улсын хувьд ховор тохиолдол боллоо. Токио хотын оршин суугч Юукимура “Хотын төвд цас ороогүй дөрвөн жил болсон” хэмээсэн байна. Хэдий зам боогдсон ч гэлээ хотын төв хэсэгт цас хараагүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл