Monthly Archives: March 2018

March, 2018

  • 14 March

    АТГ-ын ажлын хэсэг НЗДТГ болон харьяа газруудад хоёр сар шалгалт хийнэ

    Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай өнөөдөр уулзлаа. Ажлын хэсгийн ахлагч, ахлах комиссар Т.Төгөлдөр “Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу манай …

  • 14 March

    Монголчууд “Эх дэлхийн цаг”-т 9 дэх удаагаа нэгдэнэ

    Сүхбаатарын талбайд энэ сарын 24-нд “Эх дэлхийн цаг”-т нэгдэх арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо,  Зориг сан, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Ариг банк хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл  Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэх юм. Мөн бүрээ бөмбөр, …

  • 14 March

    Америкийн төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсоныг огцрууллаа

    АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга  Рекс Тиллерсон өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд тангараг өргөж, албан тушаалаа авсан. Тэрээр өдгөө 65 настай ба газрын тосны “ExxonMobil” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байжээ. Рекс Тиллерсоныг тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар оролцсон. Түүнийг Сенатын 99 гишүүний 56 нь дэмжсэн юм. Харин ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр түүнийг огцруулж, оронд нь Майкл Помпеог …

  • 14 March

    Монгол Улсын хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр 2017 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдлээ. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагт авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаст дарав. 2017 …

  • 14 March

    НИТХ-ын Tэргүүлэгчдийн хурал хойшиллоо

    НИТХ–ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, НИТХ–ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Хотын дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, Ойг тэмдэглэх зөвшөөрөл тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдсангүй. НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцох ёстой 9 тэргүүлэгчээс ирсэн 4, өвдсөн 2, гадаадад томилолтоор яваа 1, …

  • 14 March

    З.Энхболд: Ерөнхийлөгч энэ жил хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох, Үндсэн хуулийн 6.1-ийг хэрэгжүүлэх хууль санаачилна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. -Сүүлийн хэд хоног Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очиж Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлыг Д.Трампад уламжиллаа гэдэг мэдээлэл гарсан. Энэ хүрээнд Конгрессийн гишүүдтэй уулзаж Монгол Улсаас АНУ-д  оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй нийлүүлэх, Монгол Улсаас АНУ-д хууль бусаар очсон мөнгөөр авсан үл …

  • 14 March

    Владимир Путины тухай таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд  гуравдугаар сарын 18-нд болох гэж байгаатай холбогдуулан ерөнхийлөгчийн сонгуульд гурав дах удаагаа нэр дэвшиж буй одоогийн ерөнхийлөгч Владимир Путины тухай таны мэдэхгүй  баримтыг хүргэж байна. 1. Владимир Путин гэр бүлийнхээ хамт Санктпербургт хотын нийтийн байранд бага насаа өнгөрүүлсэн 2.Владимир Путины өвөө Лениний зусланд тогооч хийдэг байсан  3.КГБ-ын 1980-аад оныг зөвлөлтийн аюулгүй байдалд өнгөрүүлсэн. Тэрээр тагнуулч болох мөрөөдлөө биелүүлж …

  • 14 March

    Бүсгүй хүний энерги алдагдах шалтгаан

    • Үс – эмэгтэй хүний үс түүний эрч хүч, хүч чадал нь юм. Задгай тавьсан үс хавь орчны хүмүүст хүчтэй нөлөө үзүүлдэг хэдий ч, мөн үүний зэрэгцээ эмэгтэй хүн үсээ задгай тавьсан үедээ эрч хүчээ алдаж байдаг. Туршилт болгож нэг өдөр үсээ задгай тавиад маргааш нь үсээ боогоод яваад үзээрэй. Ер нь үсээ хайртай хүнийхээ өмнө л задгай тавьж болно. …

  • 14 March

    Ядуу амьдруулдаг сэтгэлгээ

    12 жилийн турш сэтгэл зүйчээр ажилласан эмч өөрийн ажигласан зүйлсийг хуваалцжээ. Ядуу хүмүүс доорх үйлдлүүдийг байнга давтаж байдаг. ДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдаг Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана. “Тэр байгаагүй байсан бол би аль хэдийнээ амжилтад хүрчихсэн байх байсан юм” эсвэл “Бүгд надад саад болж байна, би юу ч хийж …

  • 14 March

    У.Хүрэлсүх: Дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гаргасан тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж  байна 

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, Д.Отгондалай нарыг хүлээн авч уулзав. Тив, дэлхийн хэмжээний тэмцээнд удаа дараа амжилт гарган Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж байдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж дараа дараагийн тэмцээнд амжилт …

  • 14 March

    Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ

    Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулан, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ. Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан …

  • 14 March

    Э.Бөхбат: Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон

    Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат өнөөдөр нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”2012 онд Нийслэлийн засаг дарга, НИТХ-ын тогтоолоор нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон шийдвэр гаргасныг хууль бус гэх ташаа мэдээлэл ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа хууль журмын хүрээнд явуулж байгаа. Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь огтхон ч хууль …

  • 14 March

    Цайр дутсанаар дархлаа мууддаг, яагаад?

    Цайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент юм. Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт олон чухал үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг. Цайр дархлааны үйл ажиллагааг дэмждэг Европын “Дархлаа судлал” сэтгүүлд дурдсанаар бол хүний бие махбодид цайр нь Т лимфоцит (Т эс)-ийг идэвхижүүлдэг байна. …

  • 14 March

    С.Батцэцэг, П.Орхон нар Дэлхийн цомд өрсөлдөнө 

    Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд  Японы Такасаки хотод болно. Энэхүү тэмцээнд  БНХАУ, Япон, АНУ, Канад, Беларус, Канад, Швед, Румын, Монгол гэсэн найман орон оролцоно. Монголын баг “В” хэсэгт БНХАУ, Румын, Беларусын багтай багтсан бөгөөд өнөөдөр Японыг зорилоо. МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН: 50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл, Цогт-Очирын Намуунцэцэг 53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа, Ганбаатарын Отгонжаргал 55 кг: …

  • 14 March

    117 дугаар цэцэрлэгийн барилгыг Японы хөрөнгө оруулалтаар засварлана

    УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцав. 2009 онд Япон улсын Засгийн газрын JICA байгууллагын төслийн буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулсан юм. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ландфилл технологийн дагуу хог хаягдлыг …