Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд хүүхэд, багачуудын гар зургийн болон захидлын үзэсгэлэн дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэнг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, хүүхэд багачуудад баяр хүргэлээ. Үзэсгэлэнд тавигдсан хүүхдүүдийн бүтээлүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан …
Monthly Archives: June 2018
June, 2018
-
1 June
“Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагааг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Монгол Улс 66 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Баярын үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үасгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ, ЗГ-ын гишүүд, …
-
1 June
Хүүхдийн баярыг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд ирээдүйгээ сүүгээр мялаахыг уриаллаа
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, Монгол Улс 1952 оноос эхлэн “Хүүхдийн баяр”-ын энэ өдрийг жил бүр тэмдэглэж иржээ. Баярын өдрийг тохиолдуулан “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриатай арга хэмжээ болж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж …
-
1 June
Хүүхдээ төөрөхөөс сэргийлээрэй
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Баярын болон амралтын өдрүүдэд аялж, зугаалахдаа болзошгүй эрсдлээс сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүргэж байна. БАЯРЫН ӨДРҮҮДЭД ИРГЭД, ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ ТА: Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх, Унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт самбар зэрэг тоглоомоор насны онцлог харгалзан аюулгүй байдлыг ханган тоглуулах, …
-
1 June
Фото:Олны танил эрхмүүдүүдийн бага насны зургууд
Олон улсын хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан Монголын олны танил хүмүүсийн бага насны зургийг хүргэж байна.
-
1 June
Өнөөдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”
Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс ч өнөөдөр мянга мянган эхчүүд “Алдарт эх”-ийн одон гардаж авч байгаа бол олон арван эцэг эхчүүд үр хүүхдүүдээ баярлуулж байна. НЗДТГ-аас өнөөдөр “Монгол хүүхдүүд” баярын үйл …
-
1 June
Жүжигчин Ч.Очгэрэл “Алдарт эх”-ийн II-р одон хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа. 2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн юм. Өнөөдөр Алдарт эхийн одонгоор шагнагдсан …
-
1 June
Нийслэлийн Өргөө амаржих газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 77 дугаар зарлиг гаргаж, Нийслэлийн Өргөө амаржих газрыг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Одонг өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Өргөө амаржих газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус эмнэлгийн ажилтнуудад хандан “Өргөө амаржих газрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан, мөн Монголын Эх нялхасын эрүүл …
-
1 June
Номоо солилцсон хүүхэд бүрт ном бэлэглэнэ
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” баярын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд “JCI Их хүрээ салбар” байгууллагын “Оюуны элч” төсөлтэй хамтран “1000 номын …
-
1 June
Зургадугаар сарын өрнийн зурхай
ХОНЬ Ажил хэрэг, санхүү: Сарын эхний 20 хоногт Буд гариг Ихрийн орд руу нүүх учраас таны сэтгэн бодох, харилцааны ур чадвар нэмэгдэнэ. Энэ нь таны шийдвэр гаргалт болон ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлөх юм. Энэ үед та олон зүйлийг амжуулж чадах учраас төлөвлөсөн ажил, бизнесийн үйл хэргээ гүйцэлдүүлээрэй. Ажил, бизнесийн олон шинэ санаа таныг тайван суулгахгүй бололтой. Гэвч тэр бүхнийг туршиж …
-
1 June
Х.Баттулга: Хүүхэд бол аливаа үндэстний баяр баясгалан
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа. 2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох зургаан охинтой ээж, гурван удаагийн төрөлтөөр зургаан хүүхэдтэй болсон зэрэг 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл