Monthly Archives: June 2018

June, 2018

  • 8 June

    Францын депутатууд сурагчдыг ухаалаг гар утас хэрэглэхийг хоригложээ

    Бага болон дунд ангийн сурагчдыг сургууль дээрээ ухаалаг гар утас хэрэглэхийг нь хориглосон хуулийн төслийг Францын парламентын доод танхим сайшаан дэмжжээ. Хуулийг тус улсын Боловсролын яам санаачилсан бөгөөд сургууль дээр ухаалаг гар утас ашиглахыг хориглосны дүнд сурагчид хичээлдээ илүү анхаарал хандуулахаас гадна интернетийн орчинд сурагчдыг хавчин гадуурхах, садар самууныг сурталчилсан дүрс бичлэг үзэх явдалтай тэмцэхэд тусална гэж үзэж байгаа аж. …

  • 8 June

    Хэнтий аймгийн Биндэр, Батноров сумын эмнэлгүүдэд нэн шаардлагатай байсан түргэний авто машиныг хүлээлгэн өглөө

    УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ сонгогдсон 41-р тойрог болох Хэнтий аймгийн Биндэр, Батноров сумын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн хоёр автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Автомашины гардуулах үеэр УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Өнөөдөр Хэнтий аймгийн Батноров, Биндэр сумуудад нэн шаардлагатай байсан хоёр түргэний автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр Хэнтий аймгийн есөн сумын түргэн тусламжийн автомашин шинэчлэгдэж дууслаа. Өнгөрсөн дөрөвдүгээр …

  • 8 June

    Террорист гэмт хэрэгтнүүдэд шийтгэл ногдуулжээ

    Марокко улсын террорист хэргийн шүүхээс терроризмтой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 11 хүнд 6-20 жил шоронд хорих ял ногдуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

  • 8 June

    Зүүн Азийн аварга шалгаруулах… Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн

    Орос-2018 хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 7 хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхэлж тус тэмцээнд оролцох 32 багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Энэ удаа зохион байгуулагч А хэсэгт багтсан ОХУ-ын шигшээ багийг танилцуулж байна.

  • 8 June

    Д.Майцэцэг: Б.Бахытгүл Д.Мураттай тохиролцож мөнгө аваад Казахстан улс уруу зугтаасан

    УИХ-ын гишүүн Д.Муратыг Б.Бахытгүл гэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэхийг санаархсан, өөрийнхөө нууц эрхтнийхээ зургийг явуулсан, элдвээр доромжилсон гэх хэрэгт буруутган шалгаж байгаа. Д.Мурат ч Б.Бахытгүлийг хууль хяналтын байгууллагад өгсөн гэдэг. Харин хамгийн муухай нь нэр хүндээ унагаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр муу муухай зүйлээр “од” болоод байсан тэд эвлэрч, энэ мэдээллийг анх олон нийтэд дэлгэсэн сэтгүүлчийг буруутгаж, хуулийн байгууллагад өгсөн. Шүүх …

  • 8 June

    Хахуулийн хэрэгт холбогдсон шүүгч ОХУ-д ирэхгүй

    ДАШТ-2018-ын үеэр ерөнхий шүүгчийн туслахаар ажиллах гэж байсан Кенийн иргэн Айден Рэнж Марва хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдсэн тул Орос руу явахгүй байхаар шийджээ. 

  • 8 June

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ОХУ-ын шинээр байгуулагдсан Засгийн газарт Тээврийн сайдаар томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргээд “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.  Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий …

  • 8 June

    М.Oзил бэртлийн улмаас дөрвөн хоног бэлтгэлд гараагүй

    Германы шигшээ багийн хагас хамгаалагч Месут Озил бямба гарагт Австрийн багтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр гэмтэл авсны улмаас одоог хүртэл бэлтгэлдээ гараагүй байна гэж Германы “Bild” сонинд мэдээлжээ. 6 дугаар сарын 2-ны өдөр Германы шигшээ баг 1:2 харьцаагаар австричуудад хожигдсон бөгөөд Германы багийн цорын ганц гоолыг Озил хийсэн байна. Тэрбээр тоглолтын 42 дахь минутанд зүүн хөлөндөө бэртэл авсан боловч үргэлжлүүлэн …

  • 8 June

    Норвегид ирсэн Панамын хөлбөмбөгчид эд зүйлс, мөнгөө хулгайд алджээ

    Норвегийн багтай нөхөрсөг тоглолт хийсэн Панамын хөлбөмбөгчдийн байрлаж байсан Осло хотын нэгэн зочид буудлын өрөөнүүдэд хулгай оржээ. Энэ тухай Панамын Хөл бөмбөгийн холбоо /FEPAFUT/ твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Нөхөрсөг тоглолт лхагва гарагт болж Панамын шигшээ 0:1 харьцаагаар хожигджээ. Тоглолтын дараа тамирчид зочид буудалдаа ирэхэд гурван өрөөнөөс тэдний эд зүйлс алга болсон байжээ. Норвегийн цагдаагийн газар энэ хэргийг шалгаж байна. …

  • 8 June

    Халуунд зайрмаг, ундаа уух нь сайн уу

    Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэлт: -Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/ -Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх. -Гар, хөл, хүзүү зэргээ наранд …

  • 8 June

    Рамадан сарын мацаг бэлтгэлд нөлөөлөхгүй

    "Рамадан" сарын үеэр мацаг барих нь ДАШТ-ий бэлтгэлд төдийлөн нөлөөлөхгүй байгаа гэж Ираны шигшээ багийн довтлогч Реза Гучаннежад хэллээ.

  • 8 June

    ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдлэхээр боллоо

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр сүүлийн 10 орчим жил хоёр улсын хооронд яригдсан асуудал биеллээ олж хэрэгжиж эхэлж байна. Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр …

  • 8 June

    В.В.Путин: Монгол Улстай тогтоосон найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг

    Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” хамтын ажиллагааны цуврал арга хэмжээ өчигдөр албан ёсоор эхэлж, Монгол-Оросын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм. Мөн чуулганы нээлт болж байгаатай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илгээлт явуулсан бөгөөд илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин уншиж танилцуулав. Илгээлтэд: “Хүндэт нөхөд өө! …

  • 8 June

    TEDxUlaanbaatar 2018-ын хамгийн их сенсаци дэгдээсэн таван илтгэл

    1. Э.Анар гэдэг хүний замнал тэр чигээрээ бүтэлгүйтэл. Өөрөө ч үүнийгээ нуудаггүй. Харин амьдралынхаа хамгийн том сорилтыг хэрхэн даван туулсан талаараа маш сонирхолтойгоор ярьсныг хүргэж байна. 2. Сангийн дэд сайд Х.Булгантуяа гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Өөрт олдсон боломжийг маш сайн ашиглаж чадсан. Залуучууд тус ярианаас маш их урам зориг авах нь гарцаагүй. 3. Шарк  Г.Амартүвшин захирал. Төдийлөн олонд өөрийн амьдралаа …

  • 8 June

    Ази тивийн аварга Э.Дөлгөөний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн болно

     Төрийн банк харилцагчиддаа зориулан биллингийн өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Уг өдөрлөг энэ бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох аж. Энэ үеэр Төрийн банкнаас сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний Ази тивийн аварга, Азийн шилдэг тоглогч Э.Дөлгөөний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Үүнээс гадна хөгжөөнт тэмцээн рок, поп, амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг зохион байгуулах юм байна. Энэхүү өдөрлөг 12:00-20:00 цагийн …