УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Анужинтай ярилцлаа. Үндэсний баяр наадмын өдрүүдэд энгэрээ цоолсон алдартнуудаас хамгийн залуухан гавьяат гэдгээрээ ялгарсан балетчин бүсгүй БНСУ-д 11 дэх удаагаа зохион байгуулагдсан “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртээд ирсэн юм. Тус тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин, 12 орны шүүгч оролцжээ. Тэрээр эх орондоо ирсэнийхээ дараахан Монгол Улсын гавьяат жүжигчин гэх нэр …
Monthly Archives: July 2018
July, 2018
-
24 July
Л.Гүнбилэг: Ямар нэгэн мод, ой шатааж сайжруулсан түлш бэлтгэх зүйл огт байхгүй
“Хусан ойг шатааж утаагүй түлш гаргах гэж байна” гэсэн мэдээллийн мөрөөр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэнгээс дараах зүйлсийг тодрууллаа. -“Нармон” ХХК Сэлэнгэ аймгийн Мандал суманд хусан ойг шатааж утаагүй түлш гаргах гэж байна” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Ийм эрхийг хэн, хаанаас өгдөг юм бол? -Бидэнд өнөөдрийн байдлаар орон нутгаас ирсэн тодорхой мэдээлэл алга байна. Гэхдээ …
-
24 July
Видео:“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ
Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит 20 дахь дугаар өчигдөр /07.23/ цацагдаж эхэллээ. Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн влогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан 19 дугаар олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог ээжүүдэд эрч хүч, урам зориг өгч байгаа билээ. …
-
24 July
Монголын тамирчид чөлөөт бөхийн залуучуудын Азийн аваргаас долоон медаль хүртлээ
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо энэ сарын 19-22-ны өдөр чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг тамирчид хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 74 кг жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн Б.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 72 кг жинд Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан нар мөнгө, эмэгтэйчүүдийн 50 кг жинд Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь, 53 кг жинд Чингэлтэй дүүргийн тамирчин …
-
24 July
Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирлээ
Дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн Монгол Улсын Гавьяат Тамирчин Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирсэн, түүний биеийн байдал сайн байгаа гэж уг авиралтыг зохион байгуулагч Пакистаны АТР компанийн гүйцэтгэх захирал ноён Найкнам Карим (Naiknam Karim) утсаар мэдэгджээ. Ийнхүү Б.Гангаамаа нь дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол …
-
24 July
АТГ Л.Оюун-Эрдэнэ гишүүнд гомдол гаргалаа
Авлигатай тэмцэх газраас Л.Оюун-Эрдэнэ гишүүнд гомдол гаргаж гомдлыг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлжээ. АТГ-аас гаргасан гомдлыг бүрэн эхээр хүргэж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан гомдол хүргүүллээ. Авлигатай тэмцэх газар хэрэг гомдлыг дангаараа …
-
24 July
Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам энэ сарын 27-28-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно. Даншиг наадмын бэлтгэл ажлын талаар уг наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяртай ярилцлаа. -Зууны манлай үйлдвэрийнхэн энэ онд 40 жилийн ойгоо ажил хөдөлмөр, ололт амжилтын буухиан дор тэмдэглэж …
-
24 July
Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
“Эрдэнэт” үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам энэ сарын 27-28-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно. Даншиг наадмын бэлтгэл ажлын талаар уг наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяртай ярилцлаа. – Зууны манлай үйлдвэрийнхэн энэ онд 40 жилийн ойгоо ажил хөдөлмөр, ололт амжилтын буухиан дор …
-
24 July
Н.Батсуурь Алтан дарь овооны их тахилгын барилдаанд барилдана
Төрийн их тахилгат Алтан дарь овооны их тахилга долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болохоор тов гарсан билээ. Төрийн их тахилгыг энэ жил Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дэх удаагаа тахихдаа Алтан овоог анх тахисны 105 жилийн ойтой хамтатган зохион байгуулахаар болсон байна. Алтан дарь овооны их тахилгын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь барилдахаар болжээ. Тулгар төрийн 2227, …
-
24 July
Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 24-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, …
-
24 July
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Шинэ арилжааны үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа бол зарцуулалтандаа анхаарал тавь. Романтик учрал таныг хүлээж байна. Ганц бие бол өөрт тохирох хосоо олохыг хичээ. Хосууд цагийг маш сайхан өнгөрөөх болно. Таны бэлгийн дур хүсэл оддын дэмжлэгтэй байх тул өөрийн давуу талыг ашиглан хором мөчийг тааламжтай өнгөрүүл. ҮХЭР (4/20-5/20) Хатуу чанга зарчим болон туршлага нь эмх цэгцтэй байдлыг бий …
-
24 July
Найман цагаан мэнгэтэй, улаагчин могой өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 12. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин могой өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр …
-
24 July
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар …
-
23 July
Н.Энхболд: Ард иргэд, байгууллагууд үер усны аюулаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй
Улсын Онцгой комиссын хуралдаан өнгөрсөн Баасан гарагт болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгсөн. Уг хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангаж ажиллах зорилгоор Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын Онцгой комиссын орлогч дарга Н.Энхболд Төв аймгийн Борнуур суманд ажилласан байна. – Долдугаар сарын дунд үеэс эхлэн орсон аадар …
-
23 July
Зургаан иргэний амь насыг аварчээ
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн жижүүрт иргэдээс ирсэн дуудлагаар тухай бүр бие бүрэлдэхүүн чиг үүргийн дагуу ажиллаж болзошгүй гамшигт өртөх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байна. Тодруулбал, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Мойлтын тохой, Тэнгэрийн энерги амралтын газрын хойд гарам дээр усанд боогдоод гарч чадахгүй байна гэсэн дуудлагаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл