Monthly Archives: July 2018

July, 2018

  • 23 July

    “Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” амьд хөгжмийн тоглолт болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 2.2.4-т “Залуучуудын амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын …

  • 23 July

    Хятад охидын будаггүй төрх

    Саяхан цахим ертөнцөд  хятад охид будаггүй зургуудаа ил болгожээ. Мөн нүүрний  будгаа арилгаж байгаа бичлэг хүртэл хийж олныг алмайруулжээ. Тэднийг хэн ч үнэндээ ийм царайтай гэж төсөөлөөгүй биз ээ.

  • 23 July

    Д.Батсүх: Даншиг наадмыг үзэх жуулчдын тоо өссөөр байгаа 

    “Даншиг наадам-Хүрээ цам 2018” ирэх сарын 4-5 ний өдрүүдэд болох гэж байгаатай холбогдуулан наадмыг зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Даншиг наадмыг зохион байгуулах үндсэн шалтгаан бол Монголчууд өөрсдийн түүх соёл, шавхагдашгүй өвийг хадгалах, түүнийгээ өвлүүлэх, нийтэд таниулах юм. Мөн нийслэлд гадны жуулчид, судлаачид их ирдэг болсон болохоор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх …

  • 23 July

    Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарчээ

    Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарч, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болжээ.Түүнийг зодог тайлах болсон нь нутагт нэгт сүмочтойгоо гар зөрүүлсэнтэй холбоотой билээ.   Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн …

  • 23 July

    “Таванбогд” группийн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа

    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төрийн ордоны зүүн талд орших “Таванбогд” группийн эзэмшлийн худалдаа үйлчилгээний зориулалтын барилгад өнөөдөр өглөө 6 цаг 08 минутад гал гарч байна гэсэн дуудлага  НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус барилгын хоёрдугаар давхарт байсан цахилгааны кабель утас шатаж байсан бөгөөд кабелийн утас нь хөөж хавдсан, гадуураа …

  • 23 July

    Долоон улсын DJ нар нэг дор цугларах хөгжмийн фестиваль болно

    “Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн фестиваль” ирэх  наймдугаар сарын 4-нд  “Монгол Шилтгээн” амралтын газар болох гэж байна. “Мажести Лэйбл” ХХК, ХБНГУ-ын “Гёте соёлын институт”, БНХАУ – ын “Бээжингийн Май Ай Соёлын харилцаа холбоо”– той хамтран электроник хѳгжимд сонирхолтой залуусдаа зориулан анхны олон улсын электроник хѳгжмийн наадмыг эх орондоо зохион байгуулахаар болсон нь энэ юм. Интро Олон улсын хөгжмийн наадам …

  • 23 July

    ФИБА 3х3: Э.Дөлгөөнийг  онцлох 10 тоглогчийн нэгээр нэрлэжээ

    ФИБА 3х3 Дэлхийн их дуулгын онцлох 10 тоглогчийн нэгээр Монголын шигшээ багийн тоглогч Энхбатын Дөлгөөнийг нэрлэжээ. Монгол Улсын тамирчин Э.Дөлгөөнийг www.fiba.basketball сайт “Монгол Улс өмнө нь Олон Улсын сагсан бөмбөгийн тэмцээнүүдээс нэг ч медаль авч үзээгүй байлаа. ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд  /1,90м/ өндөртэй энэ залуу багаа ур чадвараараа манлайлж Монгол Улс ФИБА 3х3 Ази тивийн аваргын алтан медалийг анх …

  • 23 July

    Хүчиндэх, залилах гэмт хэрэг их хэмжээгээр өсчээ

    Монгол Улсын шүүхийн 2018 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг өнөөдөр  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс танилцууллаа. Тодруулбал, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт Б.Отгон дараах мэдээллийг өгөв. Анхан шатны шүүх хагас жилийн байдлаар эрүүгийн 6213 хэрэг, иргэний 25438 хэрэг, захиргааны 786, нийт 34237 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ. Үүнээс 6697 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 465 хүнийг хорих ял …

  • 23 July

    2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэнэ

    Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цэцэрлэгийн цахим бүртгэл эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газраас хамтран мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд НБГ–ын дарга Ж.Гантулга “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Өнгөрсөн жил зөвхөн хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэсэн бол энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлнэ. Мөн хуучин хүүхдүүдийнхээ бүртгэлийг цахимаар баталгаажуулна. Ингэхдээ хоёр настнуудыг …

  • 23 July

    НӨАТ: Гурван хүн 10 сая төгрөгийн азтан боллоо

    И-баримт сугалааны ээлжит тохирол өчигдөр  явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны зургаадугаар сарын 1-30-ний  өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан юм. Энэ сард супер шагналын эзэн тодорсонгүй. Уг тохирлоор: 50 мянган төгрөгийн азтан 18,590 200 мянган төгрөгийн азтан 1,872 Нэг сая төгрөгийн азтан 188 5 сая төгрөгийн азтан 16 10 сая төгрөгийн 3 азтан тодорлоо. Дараагийн тохирол …

  • 23 July

    Ж.Бат-Эрдэнэ: Дарханы замыг өргөтгөн шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулна

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах  ажиллагаа боллоо.Уг хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкийг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа. Энэ  …

  • 23 July

    Охин яагаад эрэгтэй хүн болов ?

    Урт хар гэзэгтэй, хорь орчим насны охин толины өмнө уйлан үсээ хайчилна. Амьдрах гэж тэмцэж буй гэнэн охинд шинэхэн ажлын захирал тэргүүтэй хүмүүс, амьдрал дэндүү хатуу хандах тул тэрбээр эрэгтэй хүн болж ажиллаж, амьдрахаар шийдсэн нь энэ аж. Ингээд баргийн хөвгүүдийн хийхээс төвөгшөөдөг ажлыг ажралгүй хийх охины шийдвэр буруу байсангүй. Ийм ажил хийж явсаар түүний “ачаа” хөнгөрч, улмаар гал халуун …

  • 23 July

    Хуучин хэвлэх үйлдвэрийн барилгад гал гарчээ

    Хуучин “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга дээр нь нэг давхар нэмж нийт гурван давхар бүхий барилга барьж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр үүрээр тус барилгад гал гарсан байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Үүрээр гал гарсан. Манай гурван анги дуудлагын дагуу очиж ажиллан, галыг унтраасан. Урьдчилсан байдлаар цахилгаан кабелиас болж гал гарсан гэж газар дээр нь очиж ажилласан …

  • 23 July

    Долоон аймгийн 65 сумын эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд орууллаа

    Өвөрхангай аймгийн нутгаар 07 дугаар сарын 19-ний өдөр орсон усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай-Булган чиглэлийн “Хангайн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн харьяа Хархорин дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдад 35 кВ-ын 20, нийт 27 тулгуур багана унаад байсан билээ. Үүний улмаас: Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь …

  • 23 July

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 23-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, …