Ж.Бат-Эрдэнэ: Дарханы замыг өргөтгөн шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах  ажиллагаа боллоо.Уг хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.

Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкийг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа.

Энэ  үеэр Зам,тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Улаанбаатар-Алтанбулаг буюу Дарханы замыг өргөтгөн шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулна. Нийт 310 км замын ажлыг энэ жилдээ багтаан эхлүүлэхийн тулд бид бүх хүчин чадлаараа мэрийж ажиллана.Энэ зам Монголчуудын хувьд үр өгөөжтэй зам байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …