Monthly Archives: July 2018

July, 2018

  • 20 July

    Ховд аймгийн Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийг Алтан гадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашганы нэрэмжит Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж тус сургуулийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн дээд шагнал Алтан гадас одонг гардуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга …

  • 20 July

    ХХААХҮЯам: Малаа эрүүл байлгахад малчны хариуцлага чухал

    Долдугаар сарын 16-ны байдлаар Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бүрэн зогсоож, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Эдгээр сумын 1904 өрхийн 1 148 094 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хамруулаад байгаа бөгөөд дархлаажуулалт үргэлжилж байна. Шүлхий өвчний гаралт, тархалт нь хүн, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлээс шалтгаалж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. …

  • 20 July

    Өөхөө шатаах уу: Кардио ачаалал гэж ямар дасгалыг хэлдэг вэ?

    Жингээ хасах, барих, биеэ хөгжүүлэх эрэлт нэмэгддэг энэ үед бид та бүхэндээ Кардио ачаалал буюу өөхөө үр дүнтэй шатаах дасгалын аргыг танилцуулж байна. Энэхүү зөвлөгөөг мэргэжлийн эмч Б.Баярбямба бэлтгэлээ. Бидний мэдэх маш олон төрлийн дасгалууд байдаг. Гүйх, усанд сэлэх, хүндийн өргөлт, фитнес, аеробик гэх мэт эдгээр дасгал эсийн түвшинд биохимийн ямар урвал өрнүүлж байгаагаар нь хүчилтөрөгч их шаардсан буюу аэроб …

  • 20 July

    Швейцарын Элчин сайдын шагналыг залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун хүртлээ

    Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан байна. Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч  гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа. Тэрбээр Швейцарын Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах …

  • 20 July

    Булган, Дундговь, Төв аймгийн 12 сум цахилгаантай боллоо

    Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын долоон тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 …

  • 20 July

    “Нүүдэлчин Монгол” наадам ирэх сард хүй долоо худагт зохион байгуулагдана

    Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/196 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157; А/19 дугаарт хамтарсан тушаалыг тус …

  • 20 July

    Эрсдэлтэй бүсэд суурьшсан бүх айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг даалгавар өгөв

    Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал болон үүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, нийслэлийн Онцгой комиссын үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай хэсгийн дарга, хурандаа Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хуралдсан байна. Энэ үеэр нийслэл хотод үерийн улмаас гудамж …

  • 20 July

    “Даншиг наадам-Хүрээ цам 2018” ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд болно

    “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна. Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин …

  • 20 July

    Усархаг бороо, хүчтэй салхины улмаас найман аймгийн 75 суманд цахилгаан тасраад байна

    Өвөрхангай аймгийн Хархорин суманд усархаг бороо орж, хүчтэй салхилан цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганууд унажээ. Уг ослоос үүдэн найман аймгийн 75 суманд цахилгаан тасарсан байна. Энэ талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй …

  • 20 July

    “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх” хэлэлцээрт гарын үсэг зурав

    Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Ганим Сулейман Аль-Ганиман нар 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг …

  • 20 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 8. Сугар гараг. Салхины эх одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр.                           Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Мунхрахуй    Суудал: Шороо Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн …

  • 20 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо …

  • 19 July

    “Балар эртний цадиг” үзэсгэлэнд саатаарай

    Дархадын Улаан Хуулар овгийн зайран Т.Ангарын санаачлагаар “Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр Үлэг Гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл, хувцас хунар, хэнгэргийг дэлгэжээ. …

  • 19 July

    МОНЦАМЭ агентлагынхандаа 97 жилийн ойн баярын мэнд хүргэе

    Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд уриатай Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Одоогоос 97 жилийн өмнө буюу 1921 оны долдугаар сарын 19-нд Монголын Засгийн газрын гишүүдийн зургадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулсан нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн түүхнээ цоо шинэ хуудас нээж МОНТА буюу өнөөгийн МОНЦАМЭ агентлагийн …

  • 19 July

    Ц.Бямба-Очир: Налайх дүүргийн бөх гэж дуудах надад сайхан санагддаг

    Энэ жилийн үндэсний их баяр наадамд Налайх дүүргийн бөх Ц.Бямба-Очир одтой сайхан барилдаж Монгол Улсын начин цол хүртсэн. Шинэхэн начныг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.  Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Налайх дүүргийн бөх, улсын начин Ц.Бямба-Очир 2013 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2016 онд Налайх дүүргийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн. Тэгвэл …